Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2024/00224

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын 03 дугаар (Б*******) багийн ******* тоот хаягт байрлах, “Н*******” ХХК (*******)-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А*******” ХХК-нд холбогдох,

“Бетон зуурмагийн үндсэн т*******бөр болох 5,387,500 төгрөгийн өр, гэрээний 5.4-т заасны дагуу алданги болох 2,693,750 төгрөг, нийт 8,081,250 (найман сая наян нэгэн мянга хоёр зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч “А*******” ХХК-нийн “1,460,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “А*******” ХХК-тай бетон зуурмагийн 03/23-06 тоот гэрээ байгуулан тус компанид бетон зуурмаг нийлүүлсэн.

Энэ гэрээний үндсэн т*******бөр болох 5,387,500 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр бүрэн т*******ж барагдуулах ёстой байсан боловч удаа дараа хойшлуулан т*******өөгүй учир тус компанийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлах албанд өргөд******* гарган өгсөн.

Тус компанитай эвлэрүүлэн зуучлалаар зөвшилц*******д хүрээгүй тул гэрээний дагуу тус бетон зуурмагийн үндсэн т*******бөр болох 5,387,500 төгрөгийн өр, гэрээний 5.4 тоотод заасны дагуу алданги болох 2,693,750 төгрөг, нийт т*******бөр болох 8,081,250 төгрөгийг 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор т*******өх хугацааг дахин мэдэгдлээр хүргүүлсэн боловч заасан хугацаанд өрөө барагдуулаагүй тул А******* ХХК-наас 8,081,250 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч “А*******” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н******* ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 12-нд Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан тус компаниас бетон зуурмагаа авсан боловч эхний нийлүүлсэн 17.5м куб бетон зуурмаг нийлүүлэх байснаас 16.5м куб нийлүүлсэн 1м куб бетон дутуу нийлүүлж биднийг маш хүнд байдалд оруулсан бөгөөд шөнө дахин гараар зуурч дүүргэсэн болно. Мөн манай компаниас 2 машин хайрга ачиж авсан тэрний сая төгрөгийг хасаагүй тул бидэнд маш их хохирол учирсан. Иймд уг Н******* компанийн нэхэмжилсэн 5,387,500 төгрөгөөс уг дутуу нийлүүлсэн зуурмаг, хайрганы үнэ болох 1,460,000 төгрөгийг хасаж тооцно уу гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “Н*******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, “А*******” ХХК-д холбогдох “Бетон зуурмагийн үндсэн т*******бөр болох 5,387,500 төгрөгийн өр, гэрээний 5.4-т заасны дагуу алданги болох 2,693,750 төгрөг, нийт 8,081,250 (найман сая наян нэгэн мянга хоёр зуун тавь) төгрөг гаргуулах тухайн үндсэн нэхэмжлэлтэй, “А*******” ХХК-нийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн т*******ө*******өгч Б.М*******, Б.Д******* болон хариуцагчийн т*******ө*******өгч Д.Ц******* бид дараах нөхц*******өөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгууллаа.

1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 8,081,250 төгрөг гаргуулах шаардлагаас 1,693,750 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн т*******ө*******өгч Б.М*******, Б.Д******* нар нь гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,387,500 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор “А*******” ХХК нь т*******өхөөр тохиролцлоо.

2.“А*******” ХХК нь “1,460,000 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлаа.

3. 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 6,387,500 төгрөгийг т*******өхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ.

4.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тохиролцлоо гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “Н*******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А*******” ХХК-нд холбогдох, “Бетон зуурмагийн үндсэн т*******бөр болох 5,387,500 төгрөгийн өр, гэрээний 5.4-т заасны дагуу алданги болох 2,693,750 төгрөг, нийт 8,081,250 (найман сая наян нэгэн мянга хоёр зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч “А*******” ХХК-нийн “1,460,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн т*******ө*******өгч Б.М*******, Б.Д*******, хариуцагчийн т*******ө*******өгч Д.Ц******* нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ: Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 8,081,250 төгрөг гаргуулах шаардлагаас 1,693,750 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн т*******ө*******өгч Б.М*******, Б.Д******* нар нь гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,387,500 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор “А*******” ХХК нь т*******өхөөр тохиролцож, “А*******” ХХК нь “1,460,000 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 6,387,500 төгрөгийг т*******өхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр тохиролцжээ.

3.Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4.Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид т*******сөн 144,250 төгрөгөөс тал хувь болох 72,125 төгрөгийг улсын орлогоос, 72,125 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид т*******сөн 38,310 төгрөгөөс тал хувь болох 19,155 төгрөгийг улсын орлогоос, 19,155 төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “Н*******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А*******” ХХК-нд холбогдох, “Бетон зуурмагийн үндсэн т*******бөр болох 5,387,500 төгрөгийн өр, гэрээний 5.4-т заасны дагуу алданги болох 2,693,750 төгрөг, нийт 8,081,250 (найман сая наян нэгэн мянга хоёр зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч “А*******” ХХК-нийн “1,460,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 8,081,250 төгрөг гаргуулах шаардлагаас 1,693,750 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн т*******ө*******өгч Б.М*******, Б.Д******* нар нь гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,387,500 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор “А*******” ХХК нь т*******өхөөр тохиролцож, “А*******” ХХК нь “1,460,000 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 6,387,500 төгрөгийг т*******өхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид т*******сөн 144,250 (нэг зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун тавь) төгрөгөөс тал хувь болох 72,125 (далан хоёр мянга нэг зуун хорин тав) төгрөгийг улсын орлогоос, 72,125 (далан хоёр мянга нэг зуун хорин тав) төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид т*******сөн 38,310 (гучин найман мянга гурван зуун арав) төгрөгөөс тал хувь болох 19,155 (арван есөн мянга нэг зуун тавин тав) төгрөгийг улсын орлогоос, 19,155 (арван есөн мянга нэг зуун тавин тав) төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулан хариуцагчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН