Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 153/ШШ2024/00237

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум д*******дын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Ою******* би

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойрог-3, Б******* ******* оршин байрлах, “Б******* *******” ХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Ч******* сумын Т******* багт тоот******* оршин суух, Ж******* ******* з******* овогт Жийн Бд холбогдох,

"Малын индексжүүлсэн *******ын гэрээний хураамж 510,000 (таван зу******* арван мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 22ы өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б******* *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Б нь 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр малын индексжүүлсэн *******д 510,000 төгрөг төлөхөөр *******ын гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл *******ын хураамжаа төлөхгүй манай байгууллагыг хохироож байна. Даатгал нь тухайн сумын малын хорогдол, босго онооноос давсан тохиолдолд нөхөн төлбөр олгох журамтай.

Энэ *******ын төлбөрийн асуудлыг шүүхийн Эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэхээр хандсан боловч иргэн Ж.Б нь өргөдлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхээр шийдвэрлүүлэх болсон.

Иймд иргэн Ж.Бас малын индексжүүлсэн *******ын гэрээний хураамж болох 510,000 (таван зу******* арван мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Б******* ******* ХК-нийн нэхэмжлэлтэй, Ж.Бд холбогдох зээлийн төлбөр 510,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дагважанцан болон хариуцагч Ж.Б бид дараах нөхцөлөөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгууллаа.

1.Нэхэмжлэлийн шаардлага болох 510,000 төгрөгийг хариуцагч Ж.Б нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр тохиролцлоо.

2.2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 510,000 төгрөгийг төлөхгүй шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ.

3.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тохиролцлоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 1.Нэхэмжлэгч “Б******* *******” ХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Бд холбогдох, "Малын индексжүүлсэн *******ын гэрээний хураамж 510,000 (таван зу******* арван мянга) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дагважанцан, хариуцагч Ж.Б нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ хариуцагч Ж.Б нэхэмжлэлийн шаардлага 510,000 төгрөгийг нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 510,000 төгрөгийг төлөхгүй шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр тохиролцжээ.

3.Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4.Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,950 төгрөгөөс тал хувь болох 7,975 төгрөгийг улсын орлогоос, 7,975 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “Б******* *******” ХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Бд холбогдох, "Малын индексжүүлсэн *******ын гэрээний хураамж 510,000 (таван зу******* арван мянга) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Б 510,000 (таван зу******* арван мянга) төгрөгийг нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,950 (арван таван мянга есөн зу******* тавь) төгрөгөөс тал хувь болох 7,975 (долоон мянга есөн зу******* далан тав) төгрөгийг улсын орлогоос, 7,975 (долоон мянга есөн зу******* далан тав) төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН