Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2024/00231

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг х*******сэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойрог-3, Б******* ******* оршин байрлах, “Б******* *******” ХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн З******* сумын Г******* багт оршин суух, Э******* овогт Б*******ийн А*******д холбогдох,

"Малын индексжүүлсэн *******ын гэрээний хураамж 306,000 (гурван зуун зургаан мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний х******* үүсгэн, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б******* *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.А******* нь 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр малын индексжүүлсэн *******д 306,000 төгрөг төлөхөөр *******ын гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл *******ын хураамжаа төлөхгүй манай байгууллагыг хохироож байна. Даатгал нь тухайн сумын малын хорогдол, босго онооноос давсан тохиолдолд нөхөн төлбөр олгох журамтай.

Энэ *******ын төлбөрийн асуудлыг шүүхийн Эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэхээр хандсан боловч иргэн Б.А******* нь өргөдлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхээр шийдвэрлүүлэх болсон.

Иймд иргэн Б.А*******эс малын индексжүүлсэн *******ын гэрээний хураамж болох 306,000 (гурван зуун зургаан мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б.А******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох 306,000 төгрөгийг бүгдийг нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “Б******* *******” ХК нь хариуцагч Б.А*******д холбогдуулан "Малын индексжүүлсэн *******ын гэрээний хураамж 306,000 (гурван зуун зургаан мянга) төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

2.Х******* хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А******* нь нэхэмжлэлийн шаардлага болох малын индексжүүлсэн *******ын гэрээний хураамж 306,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг х*******сэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3.Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,830 төгрөгийн тал хувь болох 4,915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4,915 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.А*******эс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,915 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

4.Хариуцагч Б.А******* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа. 

 

Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Б******* *******” ХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А*******д холбогдох, "Малын индексжүүлсэн *******ын гэрээний хураамж 306,000 (гурван зуун зургаан мянга) төгрөг гаргуулах” тухай иргэний х*******т хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг х*******сэхгүй болгосугай.

2.Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,830 (есөн мянга найман зуун гуч) төгрөгийн тал хувь болох 4,915 (дөрвөн мянга есөн зуун арван тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4,915 (дөрвөн мянга есөн зуун арван тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.А*******эс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,915 (дөрвөн мянга есөн зуун арван тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.А******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН