Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/24

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

Прокурор С.Баярчимэг

Шүүгдэгч, хохирогч Ц.Ц

Шүүгдэгч Ц.Ц-н өмгөөлөгч Л.Лхааганжав

Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Г.Адъяатогтох

Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ц.Ц-н гомдлоор Б.Д, Ц.Ц нарт холбогдох эрүүгийн 2126000000085 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                    

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Муудай овгийн Б.Д

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дамаа овгийн Ц.Ц

 

Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Ц.Ц маргалдаж улмаар цохиж, маажих, хазах зэргээр биед нь тархи доргилт, зүүн хацрын төвгөр, зүүн чихний дэлбэн, хүзүү хоолойн зүүн хажуу дунд хэсэг, бүсэлхийн зүүн хажуу ар дээд хэсэгт шарх, зүүн шанаа хүзүү хоолойн зүүн хажуу доод хэсэг, зүүн мөр, зүүн хөлийн шилбэ хэсэгт зулгаралт гэмтэл, баруун гарын 3 дугаар хурууны хумс, зүүн гарын 5 дугаар хурууны хумс хэсэгт цус хуралт зэрэг гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, 5-12 тоотод иргэн Б.Д-тэй маргалдаж улмаар толгойн тус газар нь цохиж тархи доргилт, хүзүү хоолой, баруун, зүүн гарын бугалга, баруун, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт зэрэг гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ гэх гэмт хэргүүдэд холбогдсон бөгөөд Өвөрхангай Прокурорын газрын хяналтын прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Муудай овогт Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Дамаа овогт Ц.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000  /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ Б.Д, Ц.Ц нар нь ø¿¿õýýñ îíîãäóóëñàí òîðãîõ ÿëûã Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан õóãàöààíä áèåë¿¿ëýýã¿é áîë ø¿¿õ áèåëýãäýýã¿é òîðãîõ ÿëûí àðâàí òàâàí íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé òºãðºãèéã íýã õîíîãîîð òîîöîæ õîðèõ ÿëààð ñîëèõ áîëîõûã мэдэгдэж, шүүгдэгч Б.Д, Ц.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Д нь хохирогч Ц.Ц 484 240 төгрөг төлсөн,  бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц нь хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Д нь 580 000 төгрөг нэхэмжилсэн ч нотлох баримтгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, хохирогч нар нь гомдолтой гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн утасны ярианы бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Ц.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Ц.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь хэрэг болдог өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б.Д-д очоод түүнд ямар нэгэн шалтгаангүйгээр зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан. Би Б.Д-с өөрийн амь нас эрүүл мэндээ аварч хамгаалахын тулд намайг үсдэж шал хана руу толгойгоор мөргүүлж самардан хазаж, яргалж зодох үед түүний үснээс зулгаасан үйлдэл гаргасан бөгөөд Б.Д-д хөнгөн гэмтэл учруулсан. Гэтэл Б.Дгийн нөхөр болох Баярхүү нь бие биенийгээ гурилаар шавхардан хэрүүл хийсэн, алгадсан гэсэн агуулгатай худал мэдүүлэг өгсөн байсан. Тухайн үед Б.Д-н 2 хүүхэд, миний охин М.Т, мөн тэднийд хүүхдийг нь хардаг 4 дүгээр ангийн охин байсан бөгөөд болсон явдлыг харсан, манай гэрт бас цуг ирсэн. Гэвч мөрдөн байцаалтын шатанд уг охиныг хэргийн газар байсан гэж мэдүүлээгүй, мөн уг охиноос мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй зөвхөн Б.Д-н нөхөр Б-н мэдүүлгийг үндэслэн намайг гэж буруутайд тооцож 500 000 төгрөгийн торгуулийн ял оноосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Прокурор С.Баярчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Ц-н давж заалдах гомдолд дурдсан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 02 дугаар сарын 19-ний шөнө хамаатан болох Б.Д цай уухаар очсон. Тэгээд тэнд зодоон болсон. Тухайн үед хэрүүл маргаан болоогүй байхад Б.Д миний биед эхлээд халдсан. Тэгэхээр нь би гэрээс нь хүүхдээ аваад гарах гээд гутлаа өмсөж байсан чинь гэрийнхээ үүдэнд намайг үсдэж зодсон. Зодоон болж байх явцад би Б.Д-н үснээс нь зулгааж л хариу үйлдэл үзүүлсэн. Тэгсэн чинь дараа нь бид хоёрт гэмтлийн зэрэг гарчихсан байсан. Зодоон болсны дараа би зургаан хоног гэртээ байж байгаад эмнэлэгт найм хоног хэвтсэн. Тэр үед буюу зодоон болсноос хойш 7 хоногийн дараа Б.Д гэмтлийн зэрэг тогтоолгуулсан байна лээ. Миний зүгээс зодоон болж байх үед өөрийн биеийг хамгаалах зорилгоор Б.Дгийн үсийг нь зулгааснаас өөр үйлдэл хийгээгүй. Намайг явуулахгүй хувцас хунар ураад, үснээс зулгаагаад байхаар нь хариу үйлдэл үзүүлсэн.

Б.Дгийн нөхрийн мэдүүлэгт энэ хоёр бууз хийж байгаад гурилаар нэгийгээ шавхардаад харилцан алгадалцсан гэсэн байна. Би энэ мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн Б.Д-д учирсан гэх гэмтлийн хувьд намайг үснээс нь зулгааснаас болж үүссэн байх гэж бодож байгаа. Тэрнээс харилцан зодолдоогүй. Намайг ямар ч хөдлөх боломжгүй нөхцөл байдалд хүргэж зодож байсан. Энэ талаар нөхөр нь мэдэж байгаа. Гэтэл худал мэдүүлэг өгсөн байна лээ. Гомдолтой байна. Үүнийг шалгуулна. Сая өмгөөлөгчтэйгөө ярилцаад Б.Дг хохирол нэхэхгүй гэвэл өршөөлд хамрагдах хүсэлттэй байна гэв.   

Шүүгдэгч Б.Д-н өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч Б.Д-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Уг шүүхийн шийдвэрт шүүгдэгч, хохирогч Б.Д-н зүгээс ямар нэгэн гомдол, саналгүй байгаа мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй.  Ц.Ц-н давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг сонслоо. Уг хэрэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу эмэгтэйчүүдийн хооронд болсон маргаан юм. Урьдын таарамжгүй харилцааны улмаас бие биедээ үг хаяж, гомдсон асуудал байснаар согтуурсан үедээ харилцан зодолдож бие биедээ гэмтэл учруулж, хохирол учруулсан гэдэг нь хавтаст хэргийн хүрээнд хангалттай нотлогдож байгаа учир нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь хэргийн нөхцөл байдалд өөрчлөгдөх үндэслэл харагдахгүй байна. Тийм учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

         Мөн шүүгдэгч Б.Д-н хувьд үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Нотлох баримтын хүрээнд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй. Б.Д өөрт нь учирсан эмчилгээний зардал болох 580 000 төгрөгийн баримтаа усанд норгосны улмаас ашиглах боломжгүй болсон. Тухайн үед эмнэлэг ковидтой холбоотой баримт гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдалтай байсан, бичиг баримтаа бүрдүүлэх цаг завны хувьд боломжгүй байсан. Одоо Б.Д Ц.Ц-с хохирол нэхэмжлэхгүй гэж би ойлгож байгаа.

Иймд Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд Б.Д-н үйлдсэн гэмт хэрэг нь хамаарагдаж байгаа учир Б.Д-д оногдуулсан ял шийтгэлийг өршөөн хэлтрүүлж өгнө үү гэв.  

Шүүгдэгч Ц-н өмгөөлөгч Л.Лхааганжав шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Тухайн үед хувийн шинжтэй маргаан болоогүй байдаг. Б.Д Ц.Ц-г гурил элдээд, бууз хийж байх явцад нь ямар ч шалтгаангүйгээр алгадаж, үсдэж, гурилаар шавхардсан асуудал байдаг. Түүний дараа Ц.Ц гэрээс нь хүүхдээ аваад гарах гэтэл үснээс нь зулгааж хана болон шал руу толгойгоор нь мөргүүлж толгойд нь гэмтэл учруулж, олон тооны шарх сорви үүсгэсэн байдаг. Үүнийг нь Ц.Ц зогсоох, өөрийн эрүүл мэнд, амь насаа аврахын тулд хариу үйлдэл үзүүлж Б.Д-н үснээс зулгаасан байдаг. Ингэж үснээс нь зулгааж ноцолдсны улмаас Б.Д-д тархины доргилт гэсэн хөнгөн гэмтэл учирсан байсан. Анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед хамт байсан нөхөр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн Баярхүүгийн мэдүүлгийг үндэслэж хоорондоо хэрэлдэж харилцан зодолдсон гэж үзэн Ц.Ц-д ял оногдуулсан. Тухайн үед Ц.Ц-н охин болох насанд хүрээгүй гэрч Тамир, Б.Д-н гэрт амьдардаг охин, нөхөр болох Б нар юу болсон талаар яг харж байсан. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Тамираас мэдүүлэг авахад ээжийг Б.Д зодоод байсан гэдэг ч Баярхүүгийн мэдүүлэгт харилцан зодолдсон гэдэг. Гэтэл гуравдагч гэрч болох Б.Д-н гэрт амьдардаг охиноос мэдүүлэг авахгүйгээр уг хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Ийм учраас давж заалдсан гомдлыг хангаж өгнө үү. Мөн хохирогч Б.Д нь хохирол нэхэмжлэхгүй гэвэл миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, Өршөөлийн тухай хуулийн 4.5 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа учир уг хэргийг хэрэгсэхгүй болгохыг өмгөөлөгчийн хувьд зөвшөөрч байгаа гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ц.Ц-н гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, 5-12 тоотод байрлах гэртээ Ц.Ц-тай маргалдаж улмаар цохиж, маажих, хазах зэргээр биед нь тархи доргилт, зүүн хацрын төвгөр, зүүн чихний дэлбэн, хүзүү хоолойн зүүн хажуу дунд хэсэг, бүсэлхийн зүүн хажуу ар дээд хэсэгт шарх, зүүн шанаа хүзүү хоолойн зүүн хажуу доод хэсэг, зүүн мөр, зүүн хөлийн шилбэ хэсэгт зулгаралт гэмтэл, баруун гарын 3 дугаар хурууны хумс, зүүн гарын 5 дугаар хурууны хумс хэсэгт цус хуралт зэрэг гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,  

Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, 5-12 тоотод Б.Д-тэй маргалдаж улмаар толгойн тус газар нь цохиж тархи доргилт, хүзүү хоолой, баруун, зүүн гарын бугалга, баруун, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт зэрэг гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Д, Ц.Ц, шинжээч Э.Хүрэлсүх нарын мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Д, Ц.Ц, гэрч Д.Ц, Б.Б, насанд хүрээгүй гэрч М.Т нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 111 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 114 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны тасгийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Толгойн тодосгогчгүй компьютер томографын шинжилгээ”-ний дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй.

Анхан шатны шүүх тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Ц.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Ц-н хэргийг прокурорт буцаалгахыг хүссэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Ц, Б.Д нарын үйлдэж гэм буруутайд тооцогдон ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн ялыг шүүгдэгч учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлэхээр заагдсан байгаа хэдий ч шүүгдэгч нарыг хохирол төлсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байгаа учир уг хуулийг хэрэглэж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/74дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Цын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.