Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 133/ШШ2024/00271

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 133/ШШ2024/00271

Есөнбулаг сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: *** хот, *** дүүрэг, ***, *** дугаар хороо, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух, ***-ын ***-д холбогдох, 

544,299 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 07, 08 дугаар сарын үйлчилгээний төлбөр 77,799 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 464,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал 2500 төгрөг, нийт 544,299 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч *** овогтой *** нь манай компанитай 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ТЕNТЕСН-2 үйлчилгээний №ТТ04057 тоот хэрэглэгчийн гэрээ байгуулсан. Бид уг гэрээнд LITE-5, ROUTER, VОО болох сүлжээ хүлээн авагч 464,000 төгрөгний төхөөрөмжийг дагалдуулан өгсөн. Энэхүү гэрээгээр *** ХХК нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх үүргийн дагуу үйлчилгээгээг хэрэглэгчид хүргэж ирсэн. Хэрэглэгч нь гэрээний 4.4-ийн дагуу үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 05-аас 20-ны хооронд нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт төлөх үүргийг хүлээсэн боловч 5 сарын хугацаанд дараах төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Үүнд: 2024 оны 06 дугаар сарын 12-ны байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. 2023 оны 07, 08 дугаар сарын үйлчилгээний төлбөр 77,799 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 464,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал 2500 төгрөг. Иймд хариуцагч: *** овогтой ***-ээс нийт 544,299 төгрөгийг гаргуулж өгнө гэжээ.

3. Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** ХХК нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 544,299 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***-д холбогдуулан 2023 оны 07, 08 дугаар сарын үйлчилгээний төлбөр 77,799 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 464,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал 2500 төгрөг, нийт 544,299 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** нь ...Нэхэмжилсэн 544,299 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд 544,299 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,979 (арван зургаан мянга есөн зуун далан ес) төгрөгнөөс 8,489.5 (найман мянга дөрвөн зуун наян есөн төгрөг, таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-ээс 8,489.5 (найман мянга дөрвөн зуун наян есөн төгрөг, таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, 2023 оны 07, 08 дугаар сарын үйлчилгээний төлбөр 77,799 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 464,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал 2500 төгрөг, нийт 544,299 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***-ийн *** 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,979 (арван зургаан мянга есөн зуун далан ес) төгрөгнөөс 8,489.5 (найман мянга дөрвөн зуун наян есөн төгрөг, таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-ээс 8,489.5 (найман мянга дөрвөн зуун наян есөн төгрөг, таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН