Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 133/ШШ2024/00279

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 133/ШШ2024/00279

Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *** аймгийн *** сумын *** дугаар баг, ***-д оршин суух, *** овогтой ***-ийн ***-ын хүсэлттэй,

Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт: Мал маллаж байсныг тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие *** аймгийн *** сумд 1967 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн. 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нормчноор, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Г*** аймгийн ***-т слесерээр ажиллаж байгаад 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс *** аймгийн *** сумын *** багт мал маллаж эхэлсэн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл дээрх мал маллаж байсан хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:

-*** аймгийн ***-ийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаартай архивын лавлагаа, А дансны архивын хуулбар

-***-ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-*** аймгийн ***-гийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 249 дугаартай архивын лавлагаа зэрэг баримтууд нотлох баримтаар авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ***-ийн *** нь 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Г*** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Хүсэлт гаргагч ***-ийн *** нь 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан болох нь *** аймгийн ***-гийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаартай тус аймгийн *** сумын *** багийн малчин, өрхийн тэргүүлэгч ***-ийн ***-ын мал маллаж байсан 1191 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа, А дансны архивын хуулбар, *** аймгийн *** тасгийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 249 дугаартай тус аймгийн *** сумын *** нэгдлийн *** бригаад малчин байсан ***-ы *** нь гээд 1991 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбараар тогтоогдож байна.

4. Хэдийгээр дээрх цалингийн тооцооны хүснэгтэд ***-ы *** нь гэж хүсэлт гаргагчийн нэрийг зөрүүтэй бичсэн байгаа боловч тухайн цалингийн тооцооны хүснэгтэд *** гэх хүний цалингийн мэдээлэл бичигдсэн байна. ***-ийн ***, ***-ын *** нар гэр бүл болох нь 1989 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсныг бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул уг цалингийн тооцооны хүснэгтийг нотлох баримтаар үнэлсэн болно.

5. Иймд *** овогтой ***-ийн ***-ыг 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд*** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогтой ***-ийн ***-ыг 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд*** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН