| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маруушийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 132/2019/00615/И |
| Дугаар | 5 |
| Огноо | 2020-01-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 5
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 627 дугаар шийдвэртэй,
Т ны Булган салбарын нэхэмжлэлтэй, А.Т, Э.Т нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэг 20.194.473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г.н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.
Нэхэмжлэгч Т ны Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Т, Э.Т нар нь Т ны Булган салбарын Зүүнтүрүү тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ********* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 18 954 000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй 60 сарын хугацаагаар сар бүр төлөх нөхцөлтэйгөөр авсан. Зээлийн гэрээний 6.2.1, 6.2.5 дахь заалтад дурдсан нөхцөл байдал үүссэн. Т ны зүгээс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний 3.2.1, 3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлийн хугацааг хэтрүүлсэн хэвээр байна.
Иймд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, бусад зардлыг зээлдэгч А.Т, Э.Т нараас гаргуулах хүсэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн дүн 18 248 961,65 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1, 929 428,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16 081,96 төгрөг, нийт нэхэмжлэх зээлийн дүн 20 194 473 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 258 923 төгрөг, нотариатын зардал 5 500 төгрөг, нийт 20 194 473 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.Т, Э.Т нар нь Т ны Булган салбарын Зүүнтүрүү тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ********* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 18 954 000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй 60 сарын хугацаагаар сар бүр төлөх нөхцөлтэйгөөр авсан. Т ны зүгээс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ********* зээлийн гэрээний 3.2.1, 3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлийн хугацааг 209 хоног хэтрүүлсэн. Зээлдэгч нарыг зээл төлөх талаар удаа дараа мэдэгдэж, 2 удаа мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд фэс чатаар холбогдож зээл төлөхийг шаардаж байсан. Зээлдэгч нар нь оршин суугаа газраа байхгүй байсан тул тэдний ээж, аав, ах, эгч нартай нь байнга уулзаж энэ талаар хэлдэг байсан. Иймд зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан тул зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл 18 248 961,65 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1 929 428,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16 081,96 төгрөг, нийт 20 194 473 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Т, Э.Т нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2017 онд Булган аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ажиллаж байсан. Бид 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр №********* дугаартай гэрээг байгуулж 1,900,000.00 төгрөгийн зээл авсан. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр №********* дугаартай нэмэлт гэрээгээр 1,000,000.00 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр №********* дугаартай нэмэлт гэрээгээр 3,200,000.00 төгрөгийн зээл авсан. (А.Т, Э.Т нар Т тай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн №********* дугаартай зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 1,438,000.00 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Э.Т.н Т дахь ********* тоот дансанд шилжүүлж, Э.Т.н зээлийн зөрчлийг төлүүлсэн.) Хамтран зээлдэгч Э.Т нь ажлаасаа гарсан тул 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №********* дугаартай зээлийн гэрээний эргэн төрөлтөнд зөрчил үүсч эхэлсэн.
Бид 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр №********* дугаартай нэмэлт гэрээгээр 1.200.000.00 төгрөгийг, (А.Т, Э.Т нар Т тай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн №********* дугаартай зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 251,510.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Э.Т.н Т дахь ********* тоот дансанд шилжүүлж, Э.Т.н зээлийн зөрчлийг төлүүлсэн) 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №********* дугаартай нэмэлт гэрээгээр 1.800.000.00 төгрөгийг, (А.Т, Э.Т нар Т тай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №********* дугаартай зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 720,000.00 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Э.Т.н Т дахь ********* тоот дансанд шилжүүлж, Э.Т.н зээлийн зөрчлийг төлүүлсэн) 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр №********* дугаартай нэмэлт гэрээгээр 2,800,000.00 төгрөгийг (А.Т, Э.Т нар Төрийн банктай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №********* дугаартай зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 361,000.00 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Э.Т.н Т дахь ********* тоот дансанд шилжүүлж, Э.Т.н зээлийн зөрчлийг төлүүлсэн.) тус тус зээлж авсан байна. Хамтран зээлдэгч Э.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлаасаа гарсан тул үндсэн зээлдэгч А.Г миний бие банктай уулзаж цаашид бид 2-ын зээлийг нэгтгэх хүсэлтийг гаргаж байсан. Тухайн үед миний бие А.Г ганцаараа ажиллаж байсан. Тухайн үед би өөрийн нэр дээрх зээл дээр нэмж, зээл авах ямар ч шаардлагагүй байхад банкны зүгээс зөвхөн өөрийн ашиг сонирхлын үүднээс хамтран зээлдэгч Э.Т.н Т тай 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ********* тоот цалингийн зээлийн зөрчлийг арилгахаар анх 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэмэлт зээл авахуулсан. Энэхүү үйлдэл нь сүүлийн 3 удаагийн зээлээс харагдана.
Дээрх үйлдэл нь банкинд зөвхөн үндсэн зээлдэгч А.Г миний бие ажиллаж байгаа болохоор нэмж зээл олгож, нөгөө талдаа Э.Т.н ********* тоот цалингийн зээлийн зөрчлийг арилгах хүсэл сонирхол байсан. Ингэж зээл нэмж олгож болохгүй. Цалин орлого нь хүрэхгүй байгаа нь банкны судалгаагаар мэдэгдсэн боловч банк зөвхөн өөрийн ашиг сонирхлын үүднээс нэмэлт зээлийг олгож байсан. Энэ нь А.Г миний хувьд маш хүндрэлтэй дарамттай байсан. Иймд нэмэлт зээлээр авч Э.Т.н 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №********* тоот зээлэнд төлүүлсэн 2,770,500.00 төгрөгийг хасч. дахин тооцоолж үзвэл зөв болох болов уу. Учир нь: Иргэний хуулийн 39 дүгээр зүйл 39.1-д заахдаа "Иргэний эрх, үүргийг үүсгэх, өорчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхгүй/-г хэлцэл гэнэ." гэж заасан байдаг. Гэтэл ганцхан Т ны хүсэл зоригоор бнд нэмэлт гэрээг хүчээр хийж, нэмэлт зээл авмагцаа өөр бусад зээлийн зөвхөн үүссэн зөрчлийг арилгах, зөвхөн банкинд ашигтай үйлдэл болоод байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар дээрх 4 нэмэлт зээлийн гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл байх тул тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Нэгэнт дээрх гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул анхны гэрээгээр өгсөн авсан зүйлсээ буцааж, миний төлсөн дараах төлбөрийг анхны зээлээс хасах тооцоолол гарч байна. Үүнд: Зээл 3,651,038.35 төгрөг, зээлийн хүү 4,943,661.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.896.92 төгрөг, нийт 8,956,596.56 төгрөгийг анхны гэрээний дүн болох 11.900,000.00 төгрөгөөс хасч 2,943,403.44 төгрөгийг төлөх тооцоолол гарч байна. Хамтран зээлдэгч Э.Т нь 2017 онд ажлаасаа гарсан, цаашид зээлээ төлөх боломжгүй болсон талаар албан ёсоор банкинд мэдэгдсэн боловч банк хүсэлтийг минь авч хэлэлцээгүй, хариу өгөөгүй тул 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бичгээр мэдэгдээд зээлийн гэрээг цуцлахыг шаардаж байсан.
Мөн анх зээл авахад цалингийн зээлийг Даатгалын байгууллагад даатгуулж байсан ба даатгалын тохиолдол үүссэн байхад Даатгалын байгууллагаар ч хаалгах боломж банкинд байсан. Гэтэл хаалгаагүй байх тул анх зээл авахад 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тушаасан Даатгалын хураамж 59.500 төгрөгийг суутган авсан. Энэ даатгалын хураамж нь хүртэл зөвхөн банк, даатгалын байгууллагад ашигтай зүгээр л зээлдэгч нараас авсан үр ашиггүй төлбөр болоод байна. Иймээс нэхэмжлэгч "Т " ХХК-ний нэхэмжлэлээс зээлийн хүү, болон нэмэгдүүлсэн хүү болох нийт 1 7,251,069.56 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Т ны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 31/457 дугаар бүхий нэхэмжлэл нь анхан шатны шүүхийн хувьд нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, мөн Эвлэрүүлэн зуучлагчид гаргаж байгаа өргөдөл мэт байхад Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхээс 2019.11.05-ны өдөр №132/Ш32019/01921 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус /нэхэмжлэлийн шаардлага байхгүй/ иргэний хэрэг үүсгэсэн байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нарын хариу тайлбарыг дэмжиж байна гэжээ.
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 627 дугаартай шийдвэрээр:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ********* тоот барьцаат зээлийн гэрээг цуцалж, хариуцагч А.Т, Э.Т нараас үндсэн нараас үндсэн зээлийн дүн 18 248 961,65 /арван найман сая хоёр зуун дөчин найман төгрөг есөн зуун жаран нэгэн төгрөг жаран таван мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1 929 428,46 /нэг сая есөн зуун хорин есөн мянга дөрвөн зуун хорин найман төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16 081,96 /арван зургаан мянга наян нэгэн төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөг, нийт нэхэмжлэх зээлийн дүн 20 194 473 /хорин сая нэг зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж Т ны Булган салбарт олгож,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169592 /нэг зуун жаран есөн мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас169592 /нэг зуун жаран есөн мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож,
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт “талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр гэрээ байна” гэж дүгнэжээ. Гэтэл бид дараах байдлаар зээлийг нэмэлтээр авсан. Үүнд: 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр №********* дугаартай гэрээг байгуулж 1,900,000.00 төгрөгийн зээл авсан. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр №********* дугаартай нэмэлт гэрээгээр 1,000,000.00 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр №********* дугаартай нэмэлт гэрээгээр 3,200,000.00 төгрөгийн зээл авсан. (А.Т, Э.Т нар Т тай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн №********* дугаартай зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 1,438,000.00 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Э.Т.н Т дахь ********* тоот дансанд шилжүүлж, Э.Т. зээлийн зөрчлийг төлүүлсэн.) Хамтран зээлдэгч Э.Т нь ажлаасаа гарсан тул 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №********* дугаартай зээлийн гэрээний эргэн төрөлтөнд зөрчил үүсч эхэлсэн. Бид 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр №********* дугаартай нэмэлт гэрээгээр 1.200.000.00 төгрөгийг, (А.Т, Э.Т нар Т тай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн №********* дугаартай зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 251,510.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Э.Т.н Т дахь ********* тоот дансанд шилжүүлж, Э.Т.н зээлийн зөрчлийг төлүүлсэн) 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №********* дугаартай нэмэлт гэрээгээр 1.800.000.00 төгрөгийг, (А.Т, Э.Т нар Т тай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №********* дугаартай зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 720,000.00 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Э.Т.н Т дахь ********* тоот дансанд шилжүүлж, Э.Т.н зээлийн зөрчлийг төлүүлсэн) 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр №'********* дугаартай нэмэлт гэрээгээр 2,800,000.00 төгрөгийг (А.Т, Э.Т нар Төрийн банктай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №********* дугаартай зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 361,000.00 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Э.Т.н Т дахь ********* тоот дансанд шилжүүлж, Э.Т.н зээлийн зөрчлийг төлүүлсэн) тус тус нэмж зээл авсан. Ийнхүү зээл авах нь зөвхөн нэг талын буюу банкны талд ашигтай мөн Э.Т.н цалингийн зөрчлийг арилгах үйлдэл байсан гэж маргасаар байтал шүүх маргаагүй гэж дүгнэжээ. Мөн энэхүү маргаанаас нэмэлт зээлээр авч Э.Т.н 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №********* тоот зээлэнд төлүүлсэн нийт 2.770.500 төгрөгийг үндсэн зээлээс хасч дахин тооцоолохыг хүссэн боловч хангаагүйгээр зогсохгүй зээлийн талаар маргаагүй гэж дүгнэсэн.
Мөн шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэхдээ бидний 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр банкинд гаргасан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлтийг огтоос авч хэлэлцэлгүй зөвхөн банкны зүгээс гаргасан нотлох баримтыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд анхан шаты шүүхийн шийдвэрт заасан 20.194.473 төгрөгөөс үндсэн зээл 2.770.500 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Т ны Булган салбар нь хариуцагч А.Т, Э.Т нараас гэрээний үүргийн биелэлт 20.194.473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад зээлдэгч нартай зээлийн байгуулсан гэрээг цуцлахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаад ажилгүй болсон тул зээл төлөхөд хүндрэл учирсан энэ талаар банкны холбогдох хүмүүст нь хэлж байсан үндсэн зээлээс бидний төлж байсан мөнгийг хасч тооцох ёстой гэсэн тайлбар гарган мэтгэлцсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Э.Т нь Т ны Булган салбартай 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ********* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 18.954.000 төгрөгийг 16.8% хүүтэй, 60 сарын хугацаатай авахаар зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээнд хамтран хариуцагчаар А.Г /Т/ гарын үсэг зурсан байна.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй 209 хоног зээлээ төлөөгүй хугацаа хэтэрүүлсэн болох нь зохигчдын тайлбар бусад нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн зээлээс 2.770.500 төгрөгийг хасч тооцох талаар мэтгэлзэж байгаа боловч холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59.300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн167 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 627 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г.н давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г.н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59300 /тавин ёсөн мянга гурван зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
М.ХҮРЭЛБААТАР