| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00309/И |
| Дугаар | 133/ШШ2024/00283 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 133/ШШ2024/00283
| 2024 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 133/ШШ2024/00283 | Есөнбулаг сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: *** хот,*** дүүрэг, *** дүгээр хороо, *** давхар, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймгийн *** сумын ***-д оршин суух, ***-гийн ***-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 1,957,864.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 1,957,864.15 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч *** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** овогтой *** нь *** ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр БЗГ22-0676 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,349,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,122,543.81 төгрөг, төлөх ёстой хүү 776,034.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,485.56 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 1,957,864.15 (нэг сая есөн зуун тавин долоон мянга найман зуун жаран дөрвөн төгрөг, арван таван мөнгө) төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч *** овогтой *** нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 577 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. *** овогтой ***-аас зээлийн гэрээний үүрэг болох 1,957,864.15 (нэг сая есөн зуун тавин долоон мянга найман зуун жаран дөрвөн төгрөг, арван таван мөнгө) төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авлаа. 1,957,864.15 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***-гийн ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,957,864.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч *** нь ...1,957,864.15 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлж барагдуулна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,957,864.15 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,280 (дөчин зургаан ямнга хоёр зуун ная) төгрөгнөөс 23,140 (хорин гурван мянга нэг зуун дөч) төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 23,140 (хорин гурван мянга нэг зуун дөч) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-гийн ***-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,957,864.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***-гийн *** 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,280 (дөчин зургаан ямнга хоёр зуун ная) төгрөгнөөс 23,140 (хорин гурван мянга нэг зуун дөч) төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 23,140 (хорин гурван мянга нэг зуун дөч) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН