| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00336/И |
| Дугаар | 133/ШШ2024/00291 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 133/ШШ2024/00291
| 2024 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 133/ШШ2024/00291 | Есөнбулаг сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: *** хот, *** дүүрэг, *** дүгээр хороо, ***-ын гудамж, ***, *** давхар, ***А тоот, *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймгийн *** сумын *** дугаар баг, ***-д оршин суух, ***-ын ***-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 3,070,523.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 3,070,523.41 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч *** нь манай компанитай 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б27702075 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч ***-гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу *** аппликейшнаас: 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 7100130103 дугаартай зээлийн дансны дугаартай, 2,530,000.00 (хоёр сая таван зуун гучин мянган төгрөг)-ийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 241203925051 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,341,410.58 төгрөг, үндсэн хүү 682,385.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,227.17 төгрөг, нийт 30,63,023.41 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 7,500 төгрөг. Иймд хариуцагч ***-гаас нийт 3,070,523.41 (гурван сая далан мянга таван зуун хорин гурван төгрөг, дөчин нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч *** овогтой *** /РД: ***/-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 3,070,523.41 /гурван сая далан мянга таван зуун хорин гурван төгрөг дөчин нэгэн мөнгө / төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хурапдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжпэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биепүүпсэн боп хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасны дагуу хариуцагч *** нь манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нэхэмжпэлээсээ татгалзсаныг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***-ын ***-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,070,523.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь ...хариуцагч *** нь манай нэхэмжлэлийн шаардалыг бүхэлд нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нэхэмжпэлээсээ татгалзсаныг баталж өгнө үү... гэх хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,078 төгрөгийн тал хувь 32,039 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 32,039 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***-ын ***-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,070,523.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,078 төгрөгийн тал хувь 32,039 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 32,039 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН