Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2024/00293

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2024/00293

Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *** аймгийн *** сумын *** дугаар баг, ***-д оршин суух, ***-ын ***-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч ***-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: *** овогтой ***-ын *** миний аав 1964 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, одоо 60 настай. Миний аав 1984 онд цэрэгт татагдаж, 1987 оны 06 сард цэргийн албанаас халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1987 оны 08 дугаар сараас 1990 оны 08 дугаар сар хүртэл ***-н ***-д ажиллаж, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс *** 8 жилийн дунд сургуульд анх жижүүрээр ажилд орж дараа нь бэлтгэгчээр ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архиваас авсан лавлагаа дээр тушаал гарсан, ажилд томилогдсон огноо, анх томилогдож байсан ажлын байрны нэр зөрүүтэй байгаа тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл *** аймгийн *** сумын ***-д жижүүр, бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Миний бие нь ***-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэмж 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд *** аймгийн ***-д үйлчилгээний ажилтнаар, 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ***-д шугуйн системийн бороожуулагч, операторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай байгаа тул уг хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:

-*** аймгийн ***-ийн захирлын 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дугаартай Ажил өөрчлөх, ажилчин авах тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн ***-аас ***-ын ***-д 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр олгосон 254267 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон эх хувь зэрэг баримтуудыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***-ын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ***-ын ***  нь 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл *** аймгийн ***-д үйлдвэрлэл, үйлчилгээний ажилчнаар, 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл *** аймгийн ***-д шугуйн системийн бороожуулагч машины операторчноор, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн ***-д бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

2.1 Хүсэлт гаргагч ***-ын *** нь 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл *** аймгийн ***-д үйлдвэрлэл, үйлчилгээний ажилчнаар, 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл *** аймгийн ***-д шугуйн системийн бороожуулагч машины операторчноор, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн ***-д бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан болох нь *** аймгийн ***-н захиргаанаас ***-ын ***-д 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр олгосон 254267 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд *** аймгийн ***-н даргын 1987 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай тушаалаар 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс үйлдвэрлэл, үйлчилгээний ажилчнаар томилон ажиллуулсан, *** аймгийн ***-н даргын 1988 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 24 дугаартай тушаалаар 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үйлдвэрлэл үйлчилгээний ажилчнаас чөлөөлж, бороожуулагчийн операторчноор томилон ажиллуулсан, 6-7 дугаар хуудсанд *** аймгийн ***-н даргын 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаар тушаалаар мөн өдрөөс шугуйн системийн бороожуулагч машины операторчноос чөлөөлсөн, *** аймгийн ***-ийн захирлын 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тушаалаар мөн өдрөөс жижүүрээр томилон ажиллуулсан, 8-9 дүгээр хуудсанд *** аймгийн ***-ийн захирлын 02 дугаартай тушаалаар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэр нээгдсэн тул хөдөлмөрийн дэвтрийг хаасан бичилтүүд тус тус хийгдэж, тамга дарж баталгаажуулсан байгаагаар болон ***аймгийн ***-ийн захирлын 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дугаартай бэлтгэгчээр ***-ыг 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсан Ажил өөрчлөх, ажилчин авах тухай тушаалын архивын хуулбараар тус тус тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс *** аймгийн ***-д жижүүрээр ажиллаж эхэлсэн гэж хүсэлтдээ дурдаж, хөдөлмөрийн дэвтэрт 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд томилсон бичилт хийгдсэн байгаа боловч мөн хөдөлмөрийн дэвтэрт *** аймгийн ***-н даргын 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаар тушаалаар мөн өдрөөс шугуйн системийн бороожуулагч машины операторчноос чөлөөлсөн, *** аймгийн ***-ийн захирлын 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дугаартай бэлтгэгчээр ***-ыг 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсан Ажил өөрчлөх, ажилчин авах тухай тушаал зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр хүсэлт гаргагчийг 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн *** аймгийн ***-н ***-д бэлтгэгчээр ажиллаж байсан байна гэж дүгнэж, түүний ажиллаж байсан хугацааг тогтоолоо.

3. Иймд *** овогтой ***-ын ***-ыг 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл *** аймгийн ***-д үйлдвэрлэл, үйлчилгээний ажилчнаар, 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл *** аймгийн ***-д шугуйн системийн бороожуулагч машины операторчноор, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн ***-д бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогтой ***-ын ***-ыг 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл *** аймгийн ***-д үйлдвэрлэл, үйлчилгээний ажилчнаар, 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл *** аймгийн ***-д шугуйн системийн бороожуулагч машины операторчноор, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн ***-д бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН