Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2024/00304

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2024/00304

Есөнбулаг сум

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: *** аймгийн ***-рыг төлөөлж, *** аймгийн ***-ын гаргасан нэхэмжлэлтэй

Хариуцагч: *** аймгийн *** сумын *** дүгээр багт оршин суух, ***-н ***-т холбогдох,

сум хөгжүүлэх сангаас олгосон 5,353,062 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл 5,353,062 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *** аймгийн ***-ыг төлөөлж, *** аймгийн *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** аймгийн *** сумын *** дарга ***, тус сумын иргэн *** нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2021001 дугаартай *** аймгийн сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээ байгуулагджээ. Гэрээний дагуу *** нь 3 жил буюу 36 сарын хугацаатай Арьс шир боловсруулах жижиг үйлдвэр барих зорилгоор 10.000.000 төгрөгийн зээл авч, 2021 онд 910.000 төгрөг, 2022 онд 3.074.077 төгрөг, 2023 онд 662.861 төгрөгийн зээлийг төлж барагдуулсан бол үлдэгдэл 5.353.062 төгрөгийг зээлийн хугацаандаа төлж дуусгах үүргээ биелүүлээгүй байна. Сум хөгжүүлэх /хоршоо хөгжүүлэх/ сангийн эргэлтийн хөрөнгө нь сумдад жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, өргөтгөх, сэргээх чиглэлээр төсөл боловсруулан шалгарсан иргэн, аж ахуй нэгжийн төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлж зээл олгоход зориулан зарцуулагддаг. Зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй нь бусад иргэнд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл тул *** аймгийн *** сумын *** даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу прокурор төрийг төлөөлөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зүйтэй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 5.353.062 төгрөгийг зээлдэгч ***-ээс гаргуулан, *** сумын *** сангийн дансанд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэсний дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна. ***-ээс Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5.353.062 төгрөгийг гаргуулж *** сумын Сум хөгжүүлэх сангийн *** дахь дансанд оруулж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч *** аймгийн *** сумын З*** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус сумын *** сангийн зээлдэгч *** 5,839,638 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн төлж барагдуулсныг уламжлав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*** аймгийн *** сумын ***-ыг төлөөлж *** аймгийн ***-ын гаргасан нэхэмжлэлтэй, ***-т холбогдох сум хөгжүүлэх сангаас олгосон 5,353,062 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь *** аймгийн *** сумын ***-гын тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/45 дугаартай Тус сумын хоршоо хөгжүүлэх сангийн зээлдэгч *** 5,839,638 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн төлж барагдуулсныг уламжлав гэх албан бичгээр нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 5,353,062 (таван сая гурван зуун тавин гурван мянга жаран хоёр) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 100,599 (дөрвөн мянга таван зуун тавь) төгрөгийн тал хувь 50,299.5 (тавин мянга хоёр зуун ерөн есөн төгрөг, таван мөнгө) төгрөгийг хариуцагч ***-н ***-ээс гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *** аймгийн *** сумын ***-ыг төлөөлж, *** аймгийн ***-ын гаргасан нэхэмжлэлтэй, ***-н ***-т холбогдох сум хөгжүүлэх сангаас олгосон 5,353,062 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 5,353,062 (таван сая гурван зуун тавин гурван мянга жаран хоёр) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 100,599 (дөрвөн мянга таван зуун тавь) төгрөгийн тал хувь 50,299.5 (тавин мянга хоёр зуун ерөн есөн төгрөг, таван мөнгө) төгрөгийг хариуцагч ***-н ***-ээс гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН