Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 104/ШШ2024/00405

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС         

              

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******од ошин суух, *******ийн *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, 1 дүгээр хороо,,од оршин суух, Б., Б., Б. нарт холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: 82,400,000 төгрөг гаргуулах, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., түүний өмгөөлөгч Б. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б. нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр Ц.*******оос 50,000,000 төгрөг, нэмж 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Мөн зээлдэгч Б. нь тус гэрээгээр барьцаанд өөрийн төрсөн дүү Б.гийн нэр дээрх улсын дугаартай Ниссан Атлос маркийн авто машин, Ц.*******оос урьдчилан авсан урьдын 50 сая төгрөгийг төлж барагдуулахдаа 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 12 сарын турш сар бүр 1 сая төгрөгийг өгөхөөс гадна ,, тоотод байрлах өөрийн төрсөн ээж П.ийн өмчлөлийн нэгж талбарын дугаартай 156 мкв талбайг шилжүүлэн өгсөн. Мөн 50 сая төгрөгийг төлж барагдуулах баталгаа болгож аавынхаа төрсөн ах болох Т.ийн эзэмшлийн ,,, хаягт байрлах тоот нэгж талбарын дугаартай 1 га газар болон уг газар дээр баригдсан дугаартай 37 мкв үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах бүх эрхийг Т.ийн итгэмжлэл, зөвшөөрлөөр шилжүүлэ 50 сая төгрөг төлөгдөөгүй тохиолдолд өгөхөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан байдаг. Зээлдэгч Б. нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр өдийг хүрсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор газар, машин үл хөдлөх хөрөнгийн чанар байдал нь ямар болсон талаар мэдэх боломжгүй. Ц.******* нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу Б.гаас шаардах эрхийнхээ хүрээнд удаа дараа үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч зээлийн төлбөрийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Б.гаас зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг, нэг жилийн хугацааны хүү 12,000,000 төгрөг, нэмж зээлсэн 15,000,000 төгрөг, хшш 5,400,000 төгрөг нийт 82,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэв.

2. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: .. уг иргэний хэрэгт нэмж Б., Т. нарыг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь хариуцагч Б. нь зээлсэн 50,000,000 төгрөг болон нэмж зээлсэн 15,000,000 төгрөгийг хэрхэн төлж барагдуулах талаар үндсэн нэхэмжлэлдээ дурдсан. Одоо хариуцагч нь ийм зээл аваагүй мэтээр загнаж байгаа тул Б.гийн улсын дугаартай Ниссан Атлос маркийн авто машинаар Б.гаас, Т.ийн эзэмшлийн ,,, хаягт байрлах тоот нэгж талбарын дугаартай 1 га газар болон уг газар дээр баригдсан дугаартай 37 мкв үл хөдлөх хөрөнгөөр хангуулахыг Т.ээс тус тус шаардаж байна.. гэжээ.

3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ..Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би дээрх мөнгийг гэрээ хийж аваагүй, ээж П.ийн газрыг шилжүүлж өгсөн баримт нотолгоо байхгүй атал худал нэхэмжлэл гаргасан байна. Мөн Т. нь Ц.*******оос өөрийн эзэмшлийн *******т байрлах газар, үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан мэтээр худал нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.

3.Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: .Ц.******* нь үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргахдаа нийт 65,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэж тухайн үеийн зээл хүү алдангийн хамт 82,400,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Би *******оос бэлэн болон бэлэн бусаар аваагүй, харин 50,000,000 төгрөгийг авсан мэтээр бичилт хийж өг гэж тулгасаар гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн хэлцэл нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар агуулахгүй, дүр үзүүлсэн хэлцэл юм. Тиймээс 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ нь дараах хууль зүйн үндэслэлээр хүчин төгөлдөр бус болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. 282.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж хуульчилсан байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д 196.1.Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно, 196.1.1.эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр байгуулагдсан тооцохоор заажээ.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний зүйл болох мөнгө бодитойгоор шилжигдснээр гэрээ байгуулсанд тооцохоор хуульд тусгайлан заасан бөгөөд зээлийн гэрээний зүйл зээлдэгчид шилжүүлснээр зээлдүүлэгчид шаардах эрх үүсэхээр байна. Гэвч нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.д ямар нэгэн мөнгө шилжүүлээгүй тул тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. Иймд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар хүчин төгөодөр бус хэлцэлд тооцож өгнө үү. мөн барьцаа хөрөнгө болох улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгчийг Б.гийн нэр дээрх шилжүүлэхийг даалгаж өгнө үү. гэв.

4.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

 4.1 2008 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэх огноотой Зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 06 хуудас)

4.2 2008 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэх огноотой Барьцааны гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 07 хуудас)

4.3 Бэлэн мөнгөний зарлагын баримт (хх-ийн 08 хуудас)

4.4 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэх огноотой Зээлийн өр төлбөрийг барагдуулах тухай гэрээ, А.Гэрэлмаа, Ц.Зоритг, А., Б. нарын иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 09-11хуудас),

4.5 Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 2021.12.24-ний өдөр дугаар №01113-2014/00001 гэрээ (хх-ийн 12-16 хуудас)

4.6 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Т.ээс Ц.*******од олгосон итгэмжлэл (хх-ийн 17-18 хуудас)

4.7 Ц.*******ын нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 19 хуудас)

4.8 Б. гэх 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн огноотой Зээл төлөх баталгаа гаргах нь гэх бичиг (хх-ийн 20 хуудас)

4.9 Гэрээ, Зөвшөөрөл гэх нэртэй Ц.*******, Б. нарын гарын үсэгтэй баримт (хх-ийн 21-28 хуудас)

5.Хариуцагч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

5.1 Налайх дүүргийн Газрын албанд болон Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт (хх-ийн 152-153 хуудас) зэрэг баримтууд авагджээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

  ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг нэмж зээлсэн 15,000,000 төгрөг, хүү 16,400,000 төгрөг нийт 82,400,000 төгрөг гаргуулах,

хариуцагч Б., Т. нарт холбогдуулан ,,, хаягт байрлах тоот нэгж талбарын дугаартай 1 га газар болон уг газар дээр баригдсан дугаартай 37 мкв үл хөдлөх хөрөнгөөр хангуулахыг Т.д, улсын дугаартай Ниссан Атлос маркийн авто машинаар үүргийг гүйцэтгэлийг хангуулах Б.д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч Ц.*******, түүний төлөөлөгч шаардах эрхийн үндэслэлээ: ..хариуцагч Б.д 2008 оноос хойш мөнгө зээлж, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 50,000,000 төгрөг , нэмж 15,000,000 төгрөг нийт 65,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон, хүү 16,400,000 төгрөг нийт 82,400,000 төгрөг гаргуулна, мөн дээрх мөнгийг төлөх баталгаа болгосон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.. гэж,

Хариуцагч Б., Т., Б. нарын төлөөлөгч А. татгалзлын үндэслэлээ ... энэ мөнгийг бэлнээр болон дансаар зээлж аваагүй, 2022 оны 6 дугаар сарын 15-ны гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан тул гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ, барьцаа хөрөнгийг өгөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. хэмээн хариу маргаж байна.

3.Зохигчид мөнгө зээлж авсан эсэх, зээлийн хэмжээ, хүүтэй зээлсэн эсэх, эд хөрөнгө барьцаалсан эсэх нь маргааны зүйл болжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, зохигчдын нэр дээрх дансны хуулга зэрэг бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага 82,400,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг даалгах нэхэмжлэлийн тухайд.

4.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.д 50,000,000 төгрөг болон нэмж 15,000,000 төгрөгийг зээлсэн, хариуцагч Б. нь мөнгө зээлсэн нь үнэн ч гэсэн энэ их хэмжээний мөнгө зээлээгүй, 50,000,000 төгрөгийн баримтад хүчээр гарын үсэг зуруулсан тул хүчин төгөлдөр бус гэрээ хэмээн маргаж хэдий ч хариуцагч гарын үсэг зурсан эсэхэд, өөрийн гарын үсэг мөн биш эсэхэд маргахгүй, уг гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагч Б.гийн мөнгө зээлэх хүсэл зоригийг нэхэмжлэгч хүлээн авч мөнгө зээлсэн гэх үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч талын мөнгө зээлэх хүсэл зоригийг нэхэмжлэгч тал хүлээн авснаар тэдгээрийн хооронд үүссэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болж, иргэд хоорондын зээлийн харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд иргэний эрх, үүргийг үүсэх хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

  5.Өөрөөр хэлбэл тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээ гэх гарын үсэг зурсан баримт зэргээс үзвэл зохигчдын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан байх тул мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна.

  6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

7.Талуудын хооронд хийгдсэн хэлцлийн агуулгаас үзэхэд (хх-ийн 21, 22 дугаар хуудас) хариуцагч Б. нь 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******од төлж барагдуулах, дахин нэмж 15,000,000 төгрөг авсан гэдгээ илэрхийлж, дээр мөнгөний барьцаа болгож өөрийн дүү Б.гийн нэр дээрх 1326 улсын дугаартай Nissan Atlos маркийн автомашиныг Ц.*******ын нэр дээр шилжүүлэн өгч, 50,000,000 төгрөгийг төлж барагдуулахдаа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүр 1,000,000 төгрөг өгөхөөс гадна ээж .ийн өмчлөлийн нэгж талбарын дугаартай 156 мкв талбайг шилжүүлэн өгсөн. Мөн 50 сая төгрөгийг төлж барагдуулах баталгаа болгож аавынхаа төрсөн ах болох Т.ийн эзэмшлийн ,,, хаягт байрлах тоот нэгж талбарын дугаартай 1 га газар болон уг газар дээр баригдсан дугаартай 37 мкв үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах бүх эрхийг Т.ийн итгэмжлэл, зөвшөөрлөөр шилжүүлэ 50 сая төгрөг төлөгдөөгүй тохиолдолд өгөхөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалж, дээрх мөнгийг төлж барагдуулж барьцаа хөрөнгийг чөлөөлөх талаарх харилцан тохиролцоог хууль зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

8.Дээр дурдсанчлан хэлцэл гэх зээлийн гэрээгээр хариуцагч Б. нь нийт 65,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******оос зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу мөнгийг буцаан төлөх үүргийг хүлээнэ.

9. Уг хэлцэлд үндсэн үүргийн зээлдэгч, зээлдүүлэгч нарын гарын үсэг зурсан байна.

10.Үүнээс гадна барьцааны хөрөнгийн өмчлөгч Т., Б. нар тус тус ЗӨВШӨӨРӨЛ гэх нэртэй баримт (хх-ийн 23-24 хуудас)-д оролцон гарын үсэг зурж, хөрөнгө барьцаалахыг зөвшөөрсөн, Т.ийн бичиж өгсөн зөвшөөрлийн агуулгад: .. Б. хүлээсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд уг хөрөнгийг Ц.*******од олгосон итгэмжлэлийн дагуу өгөхөд татгалзах зүйлгүйгэх ба хавтаст хэргийн 17-18 дугаар хуудаст олгогдсон Т.ээс Ц.*******од олгосон итгэмжлэлд .. барьцаа газар, үл хөдлөх хөрөнгийг ..захиран зарцуулах эрхийг олгосон болохоос биш хариуцагч Б.гийн төлбөрт уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн гэж үзэхгүй.

11.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.Барьцаалагч нь өөрийн шаардлагыг тэргүүн ээлжинд хангуулахаар барьцаалуулагчийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан иргэн, хуулийн этгээд байна., мөн хуулийн 11 дүгээр зүйлд барьцааны гэрээний агуулгыг тодорхойлсон боловч хариуцагч Т.ийн зөвшөөрөл гэх баримтыг барьцааны гэрээ гэж үзэхгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

12.Хэдийгээр талууд гэрээний агуулгаа чөлөөтэй илэрхийлэх, чөлөөтэй байгуулах, гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчлэх боловч хэн нэгний бусдад төлөх үүрэгтээ тооцуулж, эд хөрөнгийн өмчлөгчийн эрхэд халдах нь шударга бус, барьцаалсан хөрөнгийн өмчлөх эрхийг уг ЗӨВШӨӨРӨЛ гэх баримтад үндэслэн Т.ийн эд хөрөнгийн эрхийг 82,400,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах үндэслэлгүй, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхэд шууд халдах, барьцааны хөрөнгө гэж үзэх боломжгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13.Хариуцагч Б.гийн өмчлөлийн гэх Nissan atlos маркийн автомашинаар хангуулахыг даалгах шаардлага гаргасан боловч хавтаст хэргийн 19 дүгээр хуудаст авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар уг автомашин нь нэхэмжлэгч Ц.*******ын нэр дээр бүртгэлтэй, өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул шүүхээс Б.гаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй.

Зохигч уг авто машин хариуцагч Б.гийнх хэмээн тайлбарлаж маргаагүй боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, хөдлөх эд хөрөнгийг хэзээ хэрхэн Ц.******* нь Б.гаас шилжүүлэн авсан талаарх баримт байхгүй тул үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулахыг Б.д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14.Хавтаст хэргийн 21, 22 дугаар хуудаст авагдсан гэрээгээр хариуцагч Б. нь нэхэмжлэгч Ц.*******оос 50,000,000 төгрөг, нэмж 15,000,000 төгрөгийг авсан гэдэг нь нотлогдож байх тул буцаан төлөх үүргийг хүлээнэ.

Мөн дээрх 15,00,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлсэн тухайгаа илэрхийлжээ.

15.Иргэний хуулийн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана..,гэж заасан.

Хариуцагч нь 50,000,000 төгрөг зээлсэн тухайгаа, нэмж зээлсэн 15,000,000 төгрөгийг хүүтэй зээлж байгаа тухайгаа уг хэлцэлд илэрхийлсэн байх тул хариуцагч Б.гаас 15,000,000 төгрөгийн хүү /1 сарын 3 хувь 450,000 төгрөг *12 сар/ нэг жилийн хүү 5,400,000 төгрөг, нийт 70,400,000 /50,000,000+15,000,000+5,400,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл кээлийн гэрээгээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээнд хариуцагч мөнгийг хүүтэй зээлсэн байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу 15,000,000 төгрөгт ногдох хүүг хариуцагчаас гаргуулж, харин 50,000,000 төгрөгийг хүүтэй авсан талаарх баримт байхгүй тул түүний хүү гэх 12,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хоёр: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд.

16.Хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ц.*******той байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцаа хөрөнгө болох улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.гийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлаг гаргасан.

17.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна.

Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх зохицуулалт нь хэлцлийг хийх боломжтой боловч хориглосон зөвшөөрөгдөөгүй байх, 56.1.8 дахь зохицуулалт нь хуульчлан тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зөвшөөрөл олгогдоогүй бол эрх зүйн үр дагавар нь хэлцэл хүчин төгөлдөр бус болох агуулга юм.

18.Хэрэгт баримтаар авагдсан 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ нь агуулгын хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг байх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэх хэлбэрийн шаардлага тавигдсан, зохигч уг гэрээг нотариатаар 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нотариатаар баталгаажуулж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

19. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан, мөнгийг шилжүүлэн аваагүй хэмээн тайлбарлах боловч уг гэрээнд 50,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч бичсэн атлаа  уг 50,000,000 төгрөгийг аваагүй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

20.Хариуцагч Б.гийн нэр дээр улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид Ц.*******од шилжүүлэх тухай сөрөг шаардлага гаргасан ба уг автомашин нь одоо нэхэмжлэгч Ц.*******ын нэр дээр бүртгэлтэй, хэзээ Б.гийн нэр дээр байсан, хэзээ, ямар шалтгаанаар, ямар гэрээний үндсэн дээр Ц.гаас шилжсэн талаарх баримт байхгүй тул уг шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

26.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 104/ШЗ2024/01817 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд бүхэлд нь түдгэлзүүлэх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан ба уг арга хэмжээ нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг зохигчид тайлбарлах нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 710,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,400,000 төгрөгт ногдох 509,950 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 640,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч Б.гаас 70,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******од олгож, үлдэх 12,000,000 төгрөг гаргуулах, , Нисэхны хаягт байрлах нэгж талбарын дугаартай газрын эрх, үл хөдлөх хөрөнгийн дугаартай 37 мкв үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг Т.ээр хангуулах, улсын дугаартай Ниссан Атлос маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг Б.гаар хангуулахыг даалгах тухайнэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.гийн гаргасан 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улсын дугаартай Ниссан Атлос маркийн тээврийн хэрэгслийг Б.гийн нэр дээр шилжүүлэхийг Ц.*******од даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 710,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,400,000 төгрөгт ногдох 509,950 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 640,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  4. шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 104/ШЗ2024/01817 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд бүхэлд нь түдгэлзүүлэх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан ба уг арга хэмжээ нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг зохигчид тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Б.УРАНЗАЯА