Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2024/00218

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2024/00218

_Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *** аймгийн *** сумын *** тоотод оршин суух, *** овогтой ***-ын ***-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ***, гэрч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие *** нь 1988 оны 07 дугаар сард ***-гийн хүлээн авах тасагт анх ажилд ороод ***-ийн тасагт ***-аар бүрэн орон тоогоор орсон. Гэтэл 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ***-гийн ***-т ажиллаж байсан, өр төлөөгүй намайг хохироож байгаа тул тус байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийг 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2003 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ***-ийн мэдрэлийн тасагт ажиллаж байсан жилийг нөхөн олгоно уу гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:

-*** аймгийн ***-ийн даргын 1988 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаартай Ажилд томилох ба чөлөө олгох тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн ***-ийн даргын 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн ***-ийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/93 дугаартай Чөлөө олгох, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн ***-ийн даргын 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/44 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн ***-ийн даргын 1994 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн ***-ийн даргын 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/36 дугаартай Ажилд авах тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн ***-ийн даргын 1995 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/45 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар,

-***-ийн харьяа *** аймаг дахь ***-ийн 1997 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/10 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн ***-гийн цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,

-*** аймгийн ***-гээс ***-т олгосон хөдөлмөрийн дэвтэр

-Гэрч ***-ы мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***-ийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ***-ын *** нь 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл *** аймгийн ***-ийн *** тасагт ***-аар, 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл*** аймгийн ***-ийн ***-ийн тасагт ***-аар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

2.1 Хүсэлт гаргагч ***-ын *** нь 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл *** аймгийн ***-ийн *** тасагт ***-аар, 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл *** аймгийн ***-ийн ***-ийн тасагт ***-аар тус тус ажиллаж байсан болох нь:

-*** аймгийн *** даргын 1988 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаартай Ажилд томилох ба чөлөө олгох тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн *** даргын 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн *** даргын 1991 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/93 дугаартай Чөлөө олгох, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн *** даргын 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/44 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн *** даргын 1994 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн *** даргын 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/36 дугаартай Ажилд авах тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн *** даргын 1995 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/45 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар,

-***-ийн харьяа *** аймаг дахь *** төвийн 1997 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/10 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн ***-гийн цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,

-*** аймгийн ***-гээс ***-т олгосон хөдөлмөрийн дэвтэр

-Гэрч ***-ы ...Энэ хүнтэй анх би 1988 оны 07 дугаар сарын 01-нд *** тасагт ***-аар ажилд ороход *** нь ***-ын тасагт ***-аар орж байсан. ***-т сувилагчаар шилжиж ажиллахад *** мөн мэдрэлийн тасагт миний *** болж ажилласан. Би 2000-2004 онд эчнээгээр *** их сургуульд сурахаар болсон. 2004 онд төгсөөд ирэхэд биеийн байдлын хувьд бөөр нь өвддөг болж гарсан байсан. Яг миний *** ажиллаж байсан... мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Уг хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэхгүй байх, үнэлэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

3. Иймд *** овогтой ***-ын ***-ийг 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл *** аймгийн ***-гийн *** тасагт ***-аар, 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл*** аймгийн ***-гийн *** тасагт ***-аар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогтой ***-ын ***-ийг 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл *** аймгийн ***-гийн *** тасагт ***-аар, 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл*** аймгийн ***-гийн *** тасагт ***-аар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН