Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 104/ШШ2024/00407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс Эрүүлийг хамгаалах Яамны харъяа Агаар эмчилгээний сувилалд жолоочоор ажилд орсон. 1994 онд ажлаасаа халагдаж, 1995 онд Агаар эмчилгээний сувилал татан буугдсан. Миний тэтгэвэрийн нас болж, Нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтрээс өөр баримт байхгүй гээд буцаасан. Миний ажилласан тухай лавлагаа Улсын болон нийслэлийн архиваас ажилд орсон гарсан тушаалууд олдохгүй байгаа. Тэгээд ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандаж байна. аймагт ажиллаж байсан тушаалаа аймгийн архиваас олсон. Иймд намайг 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүрэл Агаар эмчилгээний сувилалд жолоочоор ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбоотой хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

1.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 03 хуудас),

2.Нэхэмжлэгчийн оршин суугаа газрын буюу Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 303 тоот тодорхойлолт (хх-ийн 04 хуудас)

3.Нэхэмжлэгчийн нэр дээрх 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр (хх-ийн 07 хуудас)

4.Фото зураг (хх-ийн 12 хуудас),

5.Ш.*******гийн нэр дээрх ХААТР-1 маягт (хх-ийн 16 хуудас)

6. Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгээр олгосон ...Ш.******* нь БХЯ-ны сайдын 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/******* дугаар тушаалаар цэрэгт татагдаж, Ардын армийн 126 /149/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/ дүгээр тушаалаар 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 5 дугаарын цэргийн батлахтай халагдсан.. гэх тодорхойлолт (хх-ийн 17 хуудас)

7. аймгийн сумын , нэгдлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаартай Ажилд авах тухай тушаал (хх-ийн 28 хуудас)

8. аймгийн сумын , нэгдлийн даргын 1985 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаартай Ажлаас чөлөөлөх ба нэгэт халагдсаны мөнгө олгох тухай тушаал (хх-ийн 29 хуудас)

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан

Гэрч гийн ийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд өгсөн .. Би 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн яамны харьяа Агаар эмчилгээний сувилалд сувилалын гал тогоонд тогоочоор ажиллаж байсан. Би Ш.*******тэй эдгээр онуудад буюу 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэг байгууллагад хамт ажилласан... гэх мэдүүлэг, тодорхойлолт  (хх-н 10, 20-22 хуудас),

Гэрч ы н 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд өгсөн... Би 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн яамны харьяа Агаар эмчилгээний сувилалд сувилалын бага эмчээр ажиллаж байсан. Би Ш.*******тэй 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэг байгууллагад хамт ажилласан... гэх мэдүүлэг, тодорхойлолт (хх-н 8, 23-25 хуудас) зэрэг баримтууд авагджээ.

10.Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

11.Шүүх нэхэмжлэгчийн нэр дээрх ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр дэх ажлаас чөлөөлөгдсөн тушаалын бичилт, гэрч Б., Б. нарын мэдүүлэг, аймгийн сумын , нэгдлийн даргын 1985 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаартай Ажлаас чөлөөлөх ба нэгэт халагдсаны мөнгө олгох тухай тушаалын хуулбар,  аймгийн сумын , нэгдлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, ХААТР-1 маягт зэргийг нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгч Ш.*******г аймгийн сумын эд 1984 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл гуравдугаар гуанзанд үйлчлэгчээр, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл аймгийн сумын ийн Орхон хэрэглээний хоршоонд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******г 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрүүлийг хамгаалах яамны харъяа Агаар эмчилгээний сувилалд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ш.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Б.УРАНЗАЯА