| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00140/И |
| Дугаар | 157/ШШ2024/00162 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 157/ШШ2024/00162
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:157/2024/00140/И
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “С****** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Д, М.С нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 4,200,298.72 (дөрвөн сая хоёр зуун мянга хоёр зуун ерэн найман төгрөг далан хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Л.Д, М.С нар нь “СЭНДЛИ” ББСБ-тай 2023 оны 03-р сарын 06-ны өдөр 3171503000348 тоот зээлийн гэрээ байгуулан 4,700,000 төгрөгийн хэрэглээний зээлийг сарын 3.5 %-н хүүтэй , 1%-ийн шимтгэлтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу 2023 оны 03-р сарын 06-ны өдөр зээлийг зээлдэгчийн Hipay wallet дансанд олгож, журмын дагуу 47,000 /дөчин долоон мянга/ төгрөгийн зээлийн шимтгэлийг олгосон зээлээс суутгаж үлдэгдэл 4,653,000 /дөрвөн сая зургаан зуун тавин гурван мянган / төгрөгийг харилцагчид олгосон.
Зээлдэгч нь ЗГ/1503000348 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар огт төлбөр төлөгдөөгүй байна.
С********** ББСБ-н зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч “С************” ББСБ-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 7-р сарын 18-ны байдлаар үндсэн зээлийн төлбөр 3,683,575.92 /гурван сая зургаан зуун наян гурван мянга таван зуун далан таван ерэн хоёр/ мөнгө, үндсэн хүүгийн төлбөр 501,452.63 /таван зуун нэг мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг жаран гурван мөнгө/ торгуулийн хүү алданги 15,270.17 /арван таван мянга хоёр зуун далан төгрөг арван долоон мөнгө/ болж хуримтлагдсан байна.
Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ/1503000348 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү , торгуулийн хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд:
Үндсэн зээл: 3,683,575.92 /гурван сая зургаан зуун наян гурван мянга таван зуун далан тав ерэн хоёр мөнгө/
Хүү: 501,452.63 /таван зуун нэг мянга дөрвөн зуун тавин хоёр жаран гурван мөнгө/
Торгуулийн хүү: 15,270.17 /арван таван мянга хоёр зуун дал арван долоон мөнгө /
Нийт: 4,200,298.72 /дөрвөн сая хоёр зуун мянга хоёр зуун ерэн найм далан хоёр мөнгө /
Иймд хариуцагч Л.Д, М.С нартай байгуулсан ЗГ/1503000348 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 4,200,298.72 /дөрвөн сая хоёр зуун мянга хоёр зуун ерэн найм далан хоёр мөнгө/-ийг Л.Д , М.С нараас гаргуулж С********** ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б овогт Л.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Л.Д миний бие С*******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 4,200,298.72 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ.
Хариуцагч Б овогт М.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Мөнхтуяа овогтой Саранзаяа миний бие Л.Д-тай хамтран “С******** ББСБ” ХХК-иас зээл авсан. “С********* ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 4,200,298.72 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “С********** ББСБ” ХХК нь хариуцагч Л.Д, М.С нарт холбогдуулж “Зээлийн гэрээний үүрэгт 4,200,298.72 (дөрвөн сая хоёр зуун мянга хоёр зуун ерэн найман төгрөг далан хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч “С****** ББСБ” ХХК, хариуцагч Л.Дашням, М.Саранзаяа нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ/1503000348 дугаартай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт 4,200,298.72 (дөрвөн сая хоёр зуун мянга хоёр зуун ерэн найман төгрөг далан хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Д, М.С нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,200,298.72 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч Л.Д, М.С нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,200,298.72 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч “С******** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,150 төгрөгөөс тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 7995 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгож, 82,155 төгрөгийн тал хувь болох 41,077 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 41,077 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Л.Д, М.С нараас улсын тэмдэгтийн хураамж 41,077 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С********* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “С******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “Зээлийн гэрээний үүрэгт 14,200,298.72 (дөрвөн сая хоёр зуун мянга хоёр зуун ерэн найман төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Л.Д, М.С нар нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С********* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,150 төгрөгөөс тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 7995 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “С********* ББСБ” ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамж 82,155 төгрөгийн тал хувь болох 41,077 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 41,077 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Л.Д, М.С нараас улсын тэмдэгтийн хураамж 41,077 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Д, М.С нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ