Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 8

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Б.Баттөр, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 556 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д , М.У  нарт холбогдох, М.У ээс 11 тооны, Б.Д оос 4 тооны үхэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Б.Д ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгч                                                                   Г.Б

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                           М.Даваасүрэн

   Хариуцагч                                                                      Б.Д , М.У

   Хариуцагч нарын өмгөөлөгч                                         П.Ган-Очир

   Нарийн бичгийн дарга                                                   Т.Батсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1990 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Би өөрөө үр хүүхэдгүй ганц бие хүн. Үхэр өсөж олон болоод 40 гаруй тооны үхэртэй болсон. Жаргалантын аманд н.Д гийн үхэр, манай үхэр байдаг байсан. 2012 онд Д  М.У  нар нийлж жуулчны баазад ажилчин авна гэсэн гэж над дээр ирсэн. Б.Д ийн төрсөн дүү Б.С  надтай 10 гаруй жил хамт байсан. Б.Д ид Ч ын гэрчилгээтэй өвөлжөөг авч өгсөн. Би Б.Д ийн авга ахын хувьд намайг бурхан болоход толгойг мань түшиж өгөөрэй гээд 8 үхэр өгч, байгаа хэдэн үхрээ харуулж маллуулах болсон. Энэ хугацаанд Б.Д ийн гэр бүлийг харж хандан хоол хүнсээр хангаж, сард 100000 төгрөг өгөх, оюутан хүүхдийнх нь төлбөрт 200000-400000 төгрөг өгч туслах, жилд 5-6 үнээ тугалдаг ба түүний үр шимийг амьдрал ахуйдаа хэрэглэх, идэш өгөх зэргээр тусалсаар өдий хүрсэн. 2013 онд миний үхэр Б.Д ийн нэр дээр тоологдсон. 2013 онд би өндөр настай болсон учир нас бартал минь харж хандаж, тусалж дэмжиж байгаарай гэж хэлж Б.Д ид 13 үхэр өгсөн. 2013 онд миний бүх үхэр Б.Д ийн нэр дээр тоологдсон. Б.С  2013 онд Солонгосоос ирсэн ба ирэхэд нь 2 тугалтай гунж С т өгсөн. 2016 онд 2 тугалтай үнээ С т өгсөн. 2015 онд нэг гунж нь тугалж 5 үхэртэй болсон. Б.Д ид миний өгсөн үхэр болон миний бүх үхэр Б.Д ийн нэр дээр тоологдсон. н.Д гийн үхрийг би өөрийн нэр дээрээ тоолуулж байсан. 2017 онд Б.С ийн үхэр их болж 11 үхэр байхаас Б.Д  1 үхрийг алж идсэн. Б.Д  дээр 7 үхэр байсан. 2017 онд Б.Д ийн үхэр хорогдсон. Хар халзан үнээ тугалахад бяруу уургийг нь хөхсөнөөс болж тугал нь үхэж бярууг өөрөө алж идсэн. 2017 онд Б.Д  3 үхэртэй, Б.С  10 үхэртэй болсон. н.Д гийн үхэртэй нийлээд 31 үхэр тоолуулсан. Яагаад тэгж байгааг М.У ээс асуухад зээл авахад хэрэг болно гэж хэлсэн. Б.Д , М.У  нар 2017 онд гэрлэлтээ цуцлуулсан ба тэгэхэд М.У т 6 үхэр, Б.Д ид 5 үхэр үлдээсэн. Миний үхрийг дээрэм маягаар авч явсан. Намайг өргөж тэтгээсэй гэсэндээ энэ хэдэд малаа өгсөн. Б.Д оос 4 үхэр, М.У ээс шүүхийн шийдвэрээр олгохоор болсон үхрээ авах саналтай байна. Дээд шүүхийн шийдвэрээр Б.Д оос М.У ийн авахаар болсон болон 2017 онд Б.Д ийн зарсан 4 үхрийн үнийг гаргуулах хүсэлтэй байна. Миний өгсөн 8 үхэр, С гийн 5 үхрийг зарсан. Намайг харж хандах үүргээ хэрэгжүүлээгүй байж миний үхрийг өөрсдөө гэрлэлтээ цуцлуулахдаа хувааж авсанд нь гомдолтой байна. Б.Д  намайг асрах байтугай 2 удаа надад халдсан гэжээ.

Хариуцагч М.У  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б  ах 2013 онд надад 8 үхэр өгсөн.  Гэр бүл болсон гэж 13 үхэр өсгөж мал болгоорой гэж өгсөн. 2005 онд гэр бүл болоод Буриадын хороонд очиход 8 үхэр өгсөн. Г.Б  ах малаа өсгөж намайг өргөж тээгээрэй гэж хэлсэн. Бид өөрсийн бололцоогоор ахыг асарч, харж хандаж байсан.  Бид хоёрыг 2017 он болтол сарын 100000 төгрөгөөр цалинжуулж байсан. Үхэр өсөж 42 гаруй толгой болсон. Хорогдсон зүйл байхгүй. Одоо бол мал нь байхгүй.  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.У тэй 2005 онд гэр бүл болж 3 хүүхэд гарсан. 2012 онд газар авсан. Г.Б  ахын бид хоёрт өгсөн мал бол Б.С ийн мал. 2018 онд гэрлэлтээ цуцлуулсан. Салахдаа хүүхдийн тэтгэлэг төлөхөөр болсон. Бид тусдаа амьдарч байгаа. Г.Б  ах “намайг өөрийн эцэг шигээ санаж асарч, тэтгэж байгаарай” гээд хэдэн үхэр өгсөн нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

   Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 556 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч М.У ээс хар халзан үнээ, хар халзан тугалтай, нүдэн улаан үнээ, улаан халзан тугал, хүрэн үнээ, улаан халзан тугал, улаан халзан үнээ, улаан халзан тугал, хүрэн зүсмийн эр шүдлэн, улаан хүрэн зүсмийн охин шүдлэн, улаан эрээн эм шүдлэн нийт 3600000 төгрөгөөр үнэлэгдэх 11 тооны үхэр, Б.Д оос 1 үнээ, 3 тооны шүдлэн, нийт 1800000 төгрөгөөр үнэлэгдэх 4 тооны үхрийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Б д буцаан олгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 101350 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 101350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б д буцаан олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Д  давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Г.Б  нь биднийг гэр бүл болоход 8 тооны үхэр өгсөн ба тухайн үедээ өөрөө малаа маллаж чадахгүй байсан тул бид 2 малыг нь маллаж, жил бүр гарч буй үр төлөөс нь хөлсөндөө тооцож өгч байхаар тохирсон. Мөн сар бүр 100000 төгрөг өгнө гэж тохирсон Түүнээс биш тэр хүнийг тэжээн тэтгэх гэрээний тохиролцоо байсан гэж үзсэн мөртлөө биднийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь хэргийн бодит байдалгай нийцээгүй, шүүх хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан гэх хардлагыг төрүүлж байна. Би шүүхийн шийдвэрээр нөхөр Д оос гэр бүлээ цуцлуулахдаа дундын өмч хөрөнгө болох хар халзан үнээ, хар халзан тугал, нүдэн улаан үнээ, улаан халзан тугал, хүрэн үнээ, улаан халзан тугал, улаан халзан үнээ. хүрэн зүсмийн эр шүдлэн. улаан хүрэн зүсмийн охин шүдлэн, улаан эрээн эм шүдлэн зэрэг 11 тооны үхэр авсан ба энэ мал бол нэхэмжлэгч Б  ахын мал биш юм. Биднийг гэрлэлтээ цуцлуулахыг тухайн үед ах мэдэж байсан ба авга ахын хувьд өөрийн малаа авах бүрэн боломжтой байсан төдийгүй тэд нарын хооронд ямар тохиролцоо хэл яриа байсныг би мэдэхгүй. Шүүх гэрлэлтээ цуцлуулахдаа биднийг Б ын малыг хувааж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл хариуцагч Б.Д оос нэхэмжилж байгаа мал Б  ахын мал биш С ийн мал гэж тодорхой тайлбар өгсөн байхад уг тайлбарыг илт гуйвуулж бид 2-оос нийт 15 тооны мал гаргуулж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Мал тооллогын 2013-2017 онуудын А данснаас Б.Д  М.У  бидний 20 тооны үхэр тоологдож байсан болох нь нотлогдоно. Нэхэмжлэгч Г.Б  нь биднийг банкнаас зээл авах гэж миний малыг А дансандаа тоолуулсан гэдэг нь үндэслэлгүй. Ямар ч орлогогүй ажилгүй бидэнд малаа зээл авахад барьцаалуулна гэж байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд үхэр өсөж 42 толгой болсон хорогдсон зүйл байхгүй гэж тайлбар огт хэлээгүй байхад шүүх хуралдаанд М.У  тэгж тайлбарласан гэж шүүхийн шиидвэрт бичсэн нь алдаатай буруу байна. Түүнчлэн нэхэмжлэгч Г.Б  нь 2013 онд С ийг Солонгосоос ирэхэд 2 тугалтай гунж өгсөн, түүний үхэр их болж 11 үхэр болсон гэж нэхэмжлэлийн шаардлагадаа бичсэн ба хэдэн жилийн хугацаанд ямар ч малын гарзгүй үр төл бүрэн авна гэж байхгүй гэдгийг хэн ч мэднэ. Хэрэв нэхэмжлэгч нь биднээс жил бүр авах үр төлөө нэхэмжилж байгаа бол бидэнтэй яг таг тохирч мал малласны хөлсөө бүрэн өгөх ёстой, гэтэл бидний хооронд ийм тохиролцоо байхгүй. Харин жил бүр авах үр төлийг бид мал малласны хөлсөнд тооцож авахаар анх тохирч байсныг шүүх анхаарч үзээгүй. Тэгээд ч нэхэмжлэгчийн хэдэн тооны үхэр яаж өсөөд надаас 4 толгой үхэр буюу 1800000 төгрөг, У ээс 11 толгой үхэр буюу 3600000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь тодорхой бус байгаа

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний болон хамтран хариуцагч М.У  нарын шүүхэд өгсөн тайлбарыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, хариуцагч Б.Д , М.У  нараас 15 тооны үхэр гаргуулах тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргнэхий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Б  нь хариуцагч М.У ээс 11 тооны үхэр буюу үнэ 3.600.000 төгрөг, хариуцагч  Б.Д оос 4 тооны үхэр буюу үнэ 1.800.000 төгрөг  гаргуулахаар тус тус нэхэмжлэснийг хариуцагч нар нэхэмжлэж байгаа үхэр байхгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт  цугларсан нотлох баримтаас үзэхэд нхэмжлэгч Г.Б  нь 2013 онд хариуцагч Б.Д , М.У  нарыг хамтын амьдралтай байхад нь намайг нас бартал харж хандаж байгаарай гээд нийт 13 тооны үхэр өгч сар бүр мал малласны хөлс 100.000 төгрөгийн хөлс өгч байхаар хариуцагч Б.Д , М.У  нартай тохиролцсон үйл баримт болсон нь зохигчдын тайлбараар нотлогдож тогтоогдсон хариуцагч нар энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч нар 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ цуцлуулах хүртэл  Б.Д ийн нэр дээр 20-н тооны үхэр тоологдож байсан байх бөгөөд шүүх хариуцагч нарын гэрлэлтийг цуцлахдаа дээрхи малыг өрхийн дундын өмч гэж хувааж авсан болох нь зохигчдын тайлбар, малын “А” дансны хуулга зэргээр тогтоогдсон байх тул хариуцагч Б.Д , М.У  нарыг шүүх “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна.

Харин хариуцагч нар нэхэмжилж байгаа үхэр одоо байхгүй, үхэж хорогдсон, идэш хоолонд хэрэглэсэн мал байгаа, мал малалсаны хөлсөө бүрэн өгөөгүй,  нэхэмжилж байгаа үхэр нь Б.С ийн үхэр тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах талаар давж заалдсан боловч дээр дурьдсан үндэслэлээ бусад нотлох баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдсан гомдлыг хүлээж авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1.  Хариуцагч Б.Д ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 556 дугаар шийдвэрийг  хэвээр нь үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч Б.Д , Т.У  нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

 

               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

                                ШҮҮГЧИД                                  Б.БАТТӨР 

                                                                                   М.ХҮРЭЛБААТАР