Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2016/0014

 

2015 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2016/0014

Улаанбаатар хот

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.О******* би, А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ус сувгийн удирдах газар, УСУГ-УХА-А-2015-19 тоот тендерийн үнэлгээний хороонд холбогдох Дээд эх үүсвэрийн цахилгаан дамжуулах агаарын шугам, тулгуур шонг СИП кабелиар солих ажлыг сонгон шалгаруулах УСУГ-УХА-А-2015-19 тоот тендер шалгаруулалтыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, уг тендер шалгаруулалтад шалгарсан Эрчим электрик ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, дахин тендер шалгаруулалт явуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус компани нь Ус сувгийн удирдах газар, УСУГ-УХА-А-2015-19 тоот тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан Дээд эх үүсвэрийн цахилгаан дамжуулах агаарын шугам, тулгуур шонг СИП кабелиар солих ажлыг сонгон шалгаруулах УСУГ-УХА-А-2015-19 тоот тендер шалгаруулалтын талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасны дагуу бүхэлд нь татгалзаж байна. Иймд дээрх хүсэлтийг хүлээн авч хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал нь Ус сувгийн удирдах газар, УСУГ-УХА-А-2015-19 тоот тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Дээд эх үүсвэрийн цахилгаан дамжуулах агаарын шугам, тулгуур шонг СИП кабелиар солих ажлыг сонгон шалгаруулах УСУГ-УХА-А-2015-19 тоот тендер шалгаруулалтыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, уг тендер шалгаруулалтад шалгарсан Эрчим электрик ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, дахин тендер шалгаруулалт явуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэлийг А******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баянчулуун гаргасан бөгөөд түүнээс Т.Мөнгөнцацралд тус компанийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03/15-411 дүгээр албан бичгээр итгэмжлэл олгосон байх бөгөөд тус итгэмжлэлээр Т.Мөнгөнцацралд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах бүрэн эрхийг олгосон байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч А******* ХХК нь Ус сувгийн удирдах газар, УСУГ-УХА-А-2015-19 тоот тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Дээд эх үүсвэрийн цахилгаан дамжуулах агаарын шугам, тулгуур шонг СИП кабелиар солих ажлыг сонгон шалгаруулах УСУГ-УХА-А-2015-19 тоот тендер шалгаруулалтыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, уг тендер шалгаруулалтад шалгарсан Эрчим электрик ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, дахин тендер шалгаруулалт явуулахыг даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Ус сувгийн удирдах газар, УСУГ-УХА-А-2015-19 тоот тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг үр дагаврын талаар нэхэмжлэгч А******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баянчулуунд тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч А******* ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ус сувгийн удирдах газар, УСУГ-УХА-А-2015-19 тоот тендерийн үнэлгээний хороонд холбогдох Дээд эх үүсвэрийн цахилгаан дамжуулах агаарын шугам, тулгуур шонг СИП кабелиар солих ажлыг сонгон шалгаруулах УСУГ-УХА-А-2015-19 тоот тендер шалгаруулалтыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, уг тендер шалгаруулалтад шалгарсан Эрчим электрик ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, дахин тендер шалгаруулалт явуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА