Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/01548

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2024/01548 Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.   Жи ХХК нь хариуцагч Ц.О холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 051 212 гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Жи ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79 769 төгрөгөөс 39 884,5 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Жи  ХХК-д олгож, хариуцагч Ц.О улсын тэмдэгтийн хураамжид 39 884,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жи ХХК-д олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ