Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2024/01660

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2024/01660 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, Тоосго  гудамжны  тоот хаягт оршин суух Д. М.  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, бага тойрууд байрлах Нх газарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг,  дугаар, Согоотын тоот хаягт оршин суух Б овогтой П. Ц,

 

Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Тайм скүэр хотхон ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах орон сууцыг барьцаа эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Б.А, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... ******* миний бие ******* холбогдуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2023/0 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгээд байгаа юм. Гэтэл тухайн байртай холбоотой Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 183/2020/1 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 183/ГХ2020/00890 дугаар гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 20291161/02 дугаар Эд хөрөнгийг хураах тухай тогтоол-ын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Үүнтэй холбогдуулан ******* нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* газарт өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн тухай мэдэгдэж, гомдол гаргасан боловч үүнийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь худалдан борлогдох, бусдад шилжих тохиолдолд ******* миний Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулийн дагуу өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчим хөндөгдөж, улмаар миний эрхийг нэгэнт сэргээх боломжгүй байдалд хүрэх юм. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Тайм сквер хотхон ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах орон сууцыг барьцаа хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлж өгнө үү... гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01555 дугаар шийдвэрээр ******* 240 133 559 төгрөгийг гаргуулж ******* ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ******* өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон ******* дүгээр байрны ******* тоот таван өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь өөрийн хүсэл зорилгын үндсэн дээр Дошт даймонд ББСБ ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗБГ-2017/0915 тоот барьцаа зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн дээрх хөрөнгийг барьцаанд тавьсан байдаг. Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаар албан бичигт Эрхийн улсын Ү-******* дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах таван өрөө, орон сууц нь /УХ65011063/-ийн өмчлөлийнх бөгөөд Дошт дайонд ББСБ ХХК-тай байгуулсан үүрэг ногдсон хэлцэл бүртгэлтэй талаар хариу ирүүлсэн. Мөн Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлагадаа: ... нь ******* газраас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааны 3-т зарлагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхоны ******* дүгээр байрны ******* тоот 165.1м2 талбайтай 5 өрөө орон сууцны дуудлага худалдаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу оролцон ялж, дуудлага худалдааны тэмдэглэлд гарын үсэг зурж, 2022.10.14-ний өдөр дуудлага худалдаанд ялсан орон сууцныхаа төлбөр болох 401 500 000 төгрөгийг ******* газрын Голомт банкны 3405141100 тоот дансанд тушааж, 2022.10.24-ний өдөр өмчлөх эрх шилжүүлэх тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан. 2022.10.24-ний өдөр -ын шийдвэр гүйцэтгэгч Ц.Баярчимэг нь над руу утасдаад маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь -т холбогдуулж таны оролцож ялсан худалдааг хууль бусаар явуулсан гэж үзээд гомдол гаргасны дагуу шүүгчийн захирамж гарснаар шүүхийн шйидвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн гэж тайлбарласан. нь ******* гомдлоор -т холбогдуулан үүссэн иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01198 тоот магадлалаар нэхэмжлэгч бөгөөд төлбөр төлөгч ******* гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, дуудлага худалдааг хүчин төгөлдөр явуулсан хэмээн үзэж улмаар тухайн дуудлага худалдааны ялагч ийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож магадлан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь тухайн магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч УДШ-ийн Иргэний хэргийн танхимын 2023.09.21-ний өдрийн хуралдаанаар ******* гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж эцэслэн шийдвэрлэсэн. нь маргаан бүхий орон сууцтай холбоотой шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг -т гаргасан боловч 2023.10.16-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэгийн 2023.08.28-ны өдрийн огноотой 183/ШЗ2023/15102 дугаартай Захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбарыг ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхболдод гардуулж өгсөн. Тус шүүгчийн захирамжид ******* ******* холбогдуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Тайм скүэр хотхон, ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шүүхээс 2023.05.25-ны өдрийн 183/ШЗ2023/09904 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсээд байгаа юм гэжээ. Үүнээс үзэхэд ******* маргаан бүхий орон сууцны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг буюу маргаж байгаа зүйлийн талаар өөр хэргийг Монгол улсын шүүх шийдвэрлэж байх явцад нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Иймд Д.М -т холбогдуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр ******* дүгээр байрны ******* тоот 165.1м2 талбайтай 5 өрөө орон сууцыг барьцаа хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх шаардлаг бүхий нэхэмжлэлээр үүссэн иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 00890 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн ханхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамжын хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01555 дугаар шийдвэрийн хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 20291161 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолын хуулбар, 20291161/140 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын хуулбар, 20291161/140 дугаар төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоолын хуулбар, 20291161/02 дугаар эд хөрөнгө хураах тогтоолын хуулбар, -ын 2023 оны 07 дугаар сарын06-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, -ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг зэргийг нотлох баримтаар өгсөн болно.

Хариуцагчаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 00890 дугаар гүйцэтгэх хуудсны хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолын хуулбар, -ын 20291161/140 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20291161/02 дугаар эд хөрөнгө хураах тогтоолын хуулбар, -ын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 4-140/16024 дугаар мэдэгдэлийн хуулбар, -ын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-140/17324 дугаар мэдэгдэлийн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн анхны албадан дуудлага явуулах тогтоолын хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлийн хуулбар, -ын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-140/19514 дугаар мэдэгдэлийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/25 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн ханхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/АБ2021/02821 дугаар албан бичгийн хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12655 дугаар шүүгчийн захриамжийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн ханхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудасны хуулбар, -ын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-140/23883 дугаар мэдэгдэлийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/40 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолын хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2-140/15759 дугаар хөрөнгө санал болгох албан бичгийн хуулбар, -ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 9/73 дугаар тогтоолын хуулбар, 2022 оны 09 дүгэр сарын 13-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолын хуулбар, -ын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 4-140/17148 дугаар мэдэгдэлийн хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлийн хуулбар, -ын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4-140/18396 дугаар мэдэгдэлийн хуулбар, -ын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4-140/19677 дугаар мэдэгдэлийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлсөн баримт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2023/17928 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийн хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ГХ2023/01613 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар,  Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/01185 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01198 дугаар магадлалын хуулбар, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00938 дугаар тогтоолын хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь ******* газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах орон сууцыг барьцааны эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Шаардлагын үндэслэлээ ...миний бие ******* холбогдуулан дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдан, борлогдох бусдад шилжих тохиолдолд өөрийн зөрчигдсөн эрхийн сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчим хөндөгдөж, миний эрхийг нэгэнт сэргээх боломжгүй байдалд хүрэх тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах орон сууцны барьцаа хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж өгнө үү... гэж тайлбарлажээ.

 

4. Хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд зааснаар явагдсан, нэхэмжлэгч ******* нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоогүй, ажиллагааны оролцогч биш этгээд гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч маргасан.

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1 Дошт даймонд ББСБ ХХК нь нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, нь 200 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр ******* дүгээр байрны ******* тоот хаягт байршилтай, 165.1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг бариулсан болох нь тогтоогдож байна.

 

5.2 Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01555 дугаар шүүхийн шийдвэрээр ******* 238 781 701 төгрөг гаргуулж, Дошт даймонд ББСБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.149.137 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

5.3 ******* газар тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2020/11813 дугаар захирамж болон 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн183/ГХ2020/00890 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

 

5.4 Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд төлбөр төлөгч ******* шүүхэд гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааны тогтоол болон өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах зэрэг гомдлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдтэй болох нь хэргийн баримт, зохигчийн талбараар тогтоогдож байна.

 

5.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан.

 

5.6. Маргаан бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр ******* дүгээр байрны ******* тоот хаягт байршилтай, 165.1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг , ******* газарт даалгаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байна.

 

5.7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

5.8. Гэвч нэхэмжлэгч барьцаа хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх гэж шаардлага үндэслэлээ тодорхойлж байгаа нь ойлгомжгүйн дээр хэргийн баримтаар нэхэмжлэгч *******ын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, маргаж буй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд шаардлага гаргах эрхтэй өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

5.9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******ын ******* газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

6. Бие даасан шаардлагын тухайд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь хэргийг хэрэгсэхгүй болгох тухай бие даасан шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дуудлага худалдааг хүчин төгөлдөр явуулсан хэмээн үзэж улмаар тухайн дуудлага худалдааны ялагч ийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж тайлбарласан.

 

6.1. Бие даасан шаардлага гаргасан этгээд нь шүүхэд үүсгэгдсэн иргэний хэрэгт маргааны зүйлийн талаар шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болдог. Гуравдагч этгээдийн хэргийг хэрэгсэхгүй болгох шаардлага нь бие даасан шаардлага гэхээс илүүтэй, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзал гэж үзэхээр байна.

 

6.2. Шүүх бие даасан шаардлагыг тодруулахад итгэмжлэгдсэн төлөөлөгч ...маргаж буй орон сууцны өмчлөгч тул шаардлага гаргаж байна... гэж тайлбарласан.

 

6.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын ******* газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах орон сууцыг барьцаа эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар ий бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ