| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 204/2021/00030/э |
| Дугаар | 2021/ДШМ/30 |
| Огноо | 2021-09-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Баярчимэг |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2021/ДШМ/30
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор С.Баярчимэг
Шүүгдэгч Ч.М /цахимаар/
Нарийн бичгийн дарга Б.Уянгаа нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлоор Ч.Мд холбогдох эрүүгийн 2126000000020 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, гавьяа шагналгүй, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Дамба овогт Ч.М
Ч.М нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Л.Б-н хувийн сууцанд буюу хүн амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1778468 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 12 дугаар сарын 23-наас 24-ний өдрийн хооронд Б.Н-н хувийн сууцанд буюу хүн амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга болон эмэгтэй хүний дээлний 3 ширхэг хуучин мөнгөн товч зэргийг хулгайлан 1285000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Дамба овогт Ч.М-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-н цагдан хоригдсон 47 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Б, Б.Н, иргэний нэхэмжлэгч Б.Э, Ч.О нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэхэмжилсэн 99750 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.М давж заалдсан гомдолдоо: Миний бие 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Би өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмшиж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, мөн мөрдөн байцаалтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн гүйцэт төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Прокурор С.Баярчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Ч.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хохирлоо нөхөн төлсөн гэдэг байдлаар ял оногдуулсан. Ч.Мд оногдуулсан ял шийтгэл тохирсон, шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэв.
Шүүгдэгч Ж.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлоо дэмжиж байна. Прокурорын дүгнэлттэй холбогдуулан хэлэх тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Ч.М нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 5-500 тоотод байрлах Л.Бын хувийн сууцанд нэвтэрч эд зүйлийг нь хулгайлан 1778468 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 12 дугаар сарын 23-наас 24-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 29-06 тоотод байрлах Б.Нгийн хувийн сууцанд нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга болон эмэгтэй хүний дээлний 3 ширхэг хуучин мөнгөн товч зэргийг хулгайлан 1285000 төгрөгийн хохирол учруулсан болох нь õàâòàñò õýðýãò àâàãäñàí хохирогч Л.Б, Б.Н, иргэний нэхэмжлэгч Б.Э, Ч.О, гэрч Н.И, шүүгдэгч Ч.М-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд болон 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/02 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12/54 дугаартай, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03/06 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Заан гарьд” ломбардны 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1066 дугаартай барьцаат зээлийн гэрээ, “Стийл шоп” ломбардны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 8458 дугаартай барьцаат зээлийн гэрээ, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн Ч.Мыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар хуулийн үйлчлэлд 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн этгээд хамаарахаар, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор хуульчилсан байна.
Иймд Ч.М-д анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас түүний 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 122 хоногийг хасч эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
а/ 2 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 3-н /гурван/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 10-н /арван сар/ 28-н /хорин найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольсугай” гэж,
б/ 3 дахь заалтыг бүхэлд нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Мын 1 /нэг/ жил 10 /арван/ сар 28 /хорин найм хоног/-ийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай” гэж,
в/ 4 дэх заалтыг бүхэлд нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.М нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Мыг цагдан хорих байрнаас суллан түүнд магадлалыг хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.