Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2016/0027

 

2016 оны 1 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2016/0027

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У*******, нэхэмжлэгч Л.И*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н******* нарыг оролцуулан иргэн Л.И*******гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.И*******, түүний өмгөөлөгч С.М******* нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа Л.И*******гийн нэхэмжлэлтэй газрын маргаанд Л.И******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа дараах нөхцөлөөр татгалзаж байна.

Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга болон тус дүүргийн 11 дүгээр хорооны Газар зохион байгуулагч Л.Гантөгс нар тус хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.И*******д хашааны газар олгохоор шийдвэрлэх болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа баталж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.И*******гоос Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн Л.И*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1 нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41.2-д Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.И*******гоос Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн Л.И*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай хүсэлтээ 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн Л.И*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаасаа нэхэмжлэгч Л.И******* татгалзсаныг баталж, Л.И*******гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч Л.И*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н******* нарт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 43.4-т ... хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд хэргийн оролцогчид нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.И*******гийн гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн Л.И*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН