| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/04420/И |
| Дугаар | 183/ШШ2024/01795 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2024/01795
2024 оны 04 сарын 23 өдөр Дугаар *******83/ШШ2024/0*******795 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Тариат сум, дугаар баг, тоот хаягт оршин суух В. Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Залуу Монгол оффист байрлах******* ХХК холбогдох,
Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу төлсөн 72 656 000 төгрөг, алданги 36 328 000 төгрөг, нийт *******08 984 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...******* нь******* ХХК-ийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан ******* байрны Д блокын барилгаас байр авахаар харилцан тохиролцон 20******* оны 0******* дүгээр сарын 06-ны өдөр **************/*******-5F-******* дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ДЦС-3 ТӨХК-ийн баруун хойд талд ******* орон сууцны Д блокын ******* дүгээр орцны 5 давхрын ******* тоот хаягт байрлах 45,4*******м2 талбайтай 2 өрөө бүхий орон сууцыг *******м2-ыг ******* 600 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож нийт 72 656 000 төгрөгийг гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулсан өдөр *******00 хувь******* ХХК-ийн Голомт банкны 2*******05**************2070 тоот дансанд шилжүүлсэн. Дээрх орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.*******.4 дэх хэсэгт гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан орон сууцыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Мөн гэрээний ******* дүгээр зүйлийн *******.3 дахь хэсэгт 20******* оны ******* дүгээр улиралд барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулна гэж тус тус заасан хэдий ч гүйцэтгэгч******* ХХК нь захиалсан орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулж гэрээний үүргээ зөрчсөн учир энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн захиалгын гэрээний 5 дугаар зүйлийн 5.******* дэх хэсэгт гүйцэтгэгч тал нь орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тогтоосон хугацааг 3 сараар хэтрүүлсэн тохиолдолд 3 сар хэтэрснээс хойших хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.******* хувийн алдангийг захиалагчид төлнө гэж заасны дагуу гүйцэтгэгч компаниас нийт 5*******5 өдрийн 37 4*******7 840 төгрөгний /******* өдрийн 72 656/ алданги авах хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу 232.4 дэх хэсэгт ...алданги нь нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу нийт алдангийг 36 328 000 төгрөгөөр тооцсон болно. Иймд байрны төлбөр болох 72 656 000 төгрөг, алданги 36 328 000 төгрөг, нийт *******08 984 000 төгрөгийг******* ХХК-аас гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 704 570 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, орон сууц захиалгаар бариулах 20******* оны 0******* дүгээр сарын 06-ны өдрийн **************/I-5F-******* дугаар гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар,******* ХХК-ийн 20******* оны *******2 дугаар сарын *******-ны өдрийн *******/24 дугаар мэдэгдэл, 20******* оны 0******* дугаар сарын 07-ны өдрийн хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримт, 20******* оны 0******* дүгээр сарын 06-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтыг нотлох баримтаар өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
*******. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ...Хариуцагч******* ХХК-тай 20******* оны 0******* дүгээр сарын 06-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагчийн орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээний дагуу шилжүүлсэн 72 656 000 төгрөгийг буцаан гаргуулах, алданги 37 4*******7 840 төгрөг, нийт *******08 984 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
2. Хариуцагч******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
3. Хэргийн баримтаар, зохигчид 20******* оны 0******* дүгээр сарын 06-ны өдөр, **************/*******-5F-******* дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч******* ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ДЦС-3 ТӨХК-ийн баруун хойд талд ******* орон сууцны Д блокийн ******* дүгээр орцны 5 давхар, ******* тоот, 45,4******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 20******* оны ******* дүгээр улиралд ашиглалтад оруулах, захиалагч ******* нь орон сууцны ******* м.кв талбайн үнэ ******* 600 000 төгрөгөөр тооцон нийт 72 656 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
4. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.******* дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
5. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагч******* ХХК-д 72 656 000 төгрөг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн болох нь 20******* оны 0******* дүгээр сарын 07-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт, 20******* оны 0******* дүгээр сарын 06-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.
6. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд хариуцагч нь орон сууцыг ашиглалтад оруулсан боловч захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчин, орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцаагаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.
7. Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******-т талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, *******5.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан.
8. Хэрэгт авагдсан******* ХХК нь 20******* оны *******2 дугаар сарын *******-ны өдөр *******/24 тоот захиалагч *******д хүргүүлсэн мэдэгдлээс үзэхэд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон байна. Гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардах эрхтэй.
9. Гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.*******-т заасны дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсэх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн 72 656 000 төгрөгийг хариуцагч******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.
*******0. Гэрээний 5.*******-т гүйцэтгэгч нь орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тогтоосон хугацааг 3 сараар хэтрүүлсэн тохиолдолд 3 сар хэтэрснээс хойших хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,******* хувийн алдангийг захиалагчид төлнө гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэх боловч гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул нэхэмжлэгч гэрээний үүрэг болох алданги шаардах эрхгүй болно.
**************. Иймд хариуцагч******* ХХК-иас 72 656 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36 328 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
*******2. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2024.04.*******8-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
*******3. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, **************8, дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.*******, 232 дугаар зүйлийн 232.6 дахь 205 дугаар зүйлийн 205.*******-д заасныг тус тус баримтлан******* ХХК-иас 72 656 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36 328 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.*******-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 702 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-аас улсын тэмдгийн хураамжид 52******* 230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.7, *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ