| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/02035/И |
| Дугаар | 183/ШШ2024/01875 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/01875
2024 оны 04 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2024/01875 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Б холбогдуулан тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 4 500 000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 900 000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 900 000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 900 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 900 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 900 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч А ХХК-ийн урьдчилан төлсөн 86 950 төгрөгөөс 43 475 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид 43 475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ