Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/01872

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2024/01872 Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Н нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 29 520 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, үнийн дүнд Mistubsihi Canter маркийн ачааны автомашин, нэхэмжлэгч Э ХХК-ийн нэр дээр 2024 оны 03 дугаар сарын 25-ны дотор шилжүүлж өгөх, Киа Бонго3 маркийн  ачааны автомашиныг Ж ХХК-ийн зээлийн төлбөрийг 4 сарын дотор төлж дуусгавар болгосны дараа Э ХХК-ийн нэр рүү шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож дээрх автомашинуудыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Э ХХК-ийн урьдчилан төлсөн 305 550 төгрөгөөс, 152 775 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Э  ХХК-д олгож, хариуцагч Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 152 775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ