| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00303/и |
| Дугаар | 133/ШШ2024/00306 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 133/ШШ2024/00306
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** баг 0 тоотод оршин суух, *** овгийн ***-ийн ***-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг, ***-д оршин суух, ***-ийн ***-д холбогдох,
авто машины үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2024 оны 01 дүгээр сарын 23-нд *** миний эзэмшлийн *** улсын дугаартай Subaru forester авто машиныг нотариатаар гэрээ байгуулан 2024 оны 06 дугаар сарын 10 хүртэл хугацаагаар авсан боловч төлбөрөө хийхгүй байна. Хугацаа дууссанаас хойш 4 өдө олон удаа төлбөрөө хийхийг шаардсан боловч худлаа ярьж одоо өглөө гэх мэтээр өгөхгүй байгаа юм. 2024 оны 06 дугаар сарын 12-нд түрүүлээд 4 сая төгрөг өгье үлдсэнийг нь хэд хоногоос өгье гэхэд нь тэг гэсэн боловч 4 сая төгрөгөө ч өгөхгүй зарим үед утсаа авахгүй байгаа тул миний машины мөнгийг олгуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
2. Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр миний бие *** би 2024 оны 01 дүгээр сарын 23-нд ***гаас *** улсын дугаартай Subaru авто машиныг зээлээр худалдаж аваад 2024 оны 06 дугаар сарын 10-нд өгөхөөр тохиролцсон. Гэтэл байгалийн давтагдашгүй хүчин зүйлийн улмаас байшин болон гэр минь гал түймэрт өртөж шатаж хугацаандаа авто машиныг үнийг төлөх боломжгүй нөхцөлд хүрсэн. Миний бие 1 нас- 13 насны 6 хүүхэдтэй эрхэлсэн тодорхой ажилгүй энэ байдлыг харгалзан үзэж машиныг нь бүрэн бүтэн буцааж өгөх хүсэлтэй байна. Машинд би 2 дугуй, 4 амаржин, аккумлъятор, 4ш сэвчээ, сэвчээний утас болон тос масло сольсон. Одоогоор бүрэн бүтэн байгаа гэжээ.
3. Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ***гийн нэхэмжлэлтэй, *** д холбогдох, авто машины үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт
Нэхэмжлэгч *** овгийн ***-ийн *** нь 8,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, *** улсын дугаартай Subaru forestor маркын авто машиныг авсан тул хариуцагч *** овгийн ***-ийн *** нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл *** улсын дугаартай Subaru forestor маркын авто машиныг унаж хэрэглэсэн төлбөрт 1,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцож, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийг нэхэмжлэгч ***гийн дансаар шилжүүлсэн, үлдэгдэл 800,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ***гийн нэхэмжлэлтэй, *** д холбогдох авто машины үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
3. Нэхэмжлэгч ***, хариуцагч *** нар нь харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн “...Нэхэмжлэгч *** овгийн ***-ийн *** нь 8,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, *** улсын дугаартай Subaru forestor маркын авто машиныг авсан тул хариуцагч *** овгийн ***-ийн *** нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл *** улсын дугаартай Subaru forestor маркын авто машиныг унаж хэрэглэсэн төлбөрт 1,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцож, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийг нэхэмжлэгч ***гийн дансаар шилжүүлсэн, үлдэгдэл 800,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар...” тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
4. Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийн тал хувь 71,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 71,475 төгрөгийг улсын орлогоос, 71,475 төгрөгийг хариуцагч *** аас тус тус гаргуулж, ***д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** овгийн ***-ийн ***-ийн нэхэмжлэлтэй, *** овгийн ***-ийн ***-д холбогдох авто машины үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “...Нэхэмжлэгч *** овгийн ***-ийн *** нь 8,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, *** улсын дугаартай Subaru forestor маркын авто машиныг авсан тул хариуцагч *** овгийн ***-ийн *** нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл *** улсын дугаартай Subaru forestor маркын авто машиныг унаж хэрэглэсэн төлбөрт 1,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцож, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийг нэхэмжлэгч ***гийн дансаар шилжүүлсэн, үлдэгдэл 800,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар...” харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийн тал хувь 71,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 71,475 төгрөгийг улсын орлогоос, 71,475 төгрөгийг хариуцагч *** аас тус тус гаргуулж, ***д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ