Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 308

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               Хэргийн индекс: 166/2017/0085/Э/Н


Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч **,
Хохирогчийн өмгөөлөгч *** ,
Шүүгдэгч ****нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ***
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн *** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих эдлэхээр шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, *** дугаартай.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/:

Шүүгдэгч ****нь “**** паабад уналттай таазтай засвар хийж байгаа, мөнгөний хэрэг байна түр зээлээч, удахгүй 60 сая төгрөг орж ирнэ, ****ажиллуулдаг” хэмээн хуурч мэхлэн давтан үйлдлээр иргэн ****2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 400 000 төгрөг, иргэн ****2016 оны 10 дугаар сарын 26-наас 2016 оны 10 дугаар сарын 30-ны хооронд 1 217 457 төгрөг залилан авч бусдад            1 617 457  төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 
Иргэн ****, ****нарт Монгол улс дахь ****элчинд ажилладаг Засгийн газрын гэрээгээр ажилтан гаргаж өгнө гэж хууран мэхлэх замаар иргэн ****өөс 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны хооронд нийт 3 552 000 төгрөг, иргэн ****2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 900 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 300 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 100 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 50 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 56 000 төгрөг нийт 1 906 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-04-ны хооронд иргэн ****Солонгос улс руу гаргаж өгнө бүртгэлийн мөнгө хэрэгтэй гэж 98 000 төгрөгийг итгэл эвдэх, хууран мэхлэх замаар залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
                                               
Шүүгдэгч *** мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

Зарим хохирлын хэмжээ зөрүүтэй байна. ****эгчид эрүүл мэндэд хэрэгтэй бараа авч өгье гэхэд нь **** эгч тэрийг нь зараад элсээд 900 000 төгрөгөнд бараа авчих гэсэн. ****эгчээс 920 000  төгрөгөнд бараа авсан. Би эмчилгээнд явах гэсэн юм та надад мөнгө зээлээч гээд эхлээд 1 300 000 төгрөгийг бэлнээр зээлсэн. Үүнээс 600 000 төгрөгийг ****эгчид буцааж төлсөн. 930 000 төгрөгний бараа ирсэн гээд баримт байгаа боловч 200 000 гаруй төгрөгний бараа захиалгандаа байхгүй гээд дутуу ирсэн. Ингээд би нийт 700 000 гаруй төгрөгний бараа аваад ****эгч бараагаа зарж чадахгүй асуудалтай байгаа юм чинь чи бараагаа буцаагаад өгчих гэхээр нь би ****эгчид 600 000 гаруй төгрөгний бараа буцааж өгөөд би өөрөө 120 000  төгрөгний бараа хэрэглэсэн байгаа.  Ингэхээр би ****эгчид бэлэн 700 000 төгрөг, барааны үнэ гэж 130 000 төгрөг төлөх ёстой. Хохирогч **** эгчээс би эмчилгээнд явах гэж байна манай нөхөр ажил хийвэл мөнгийг чинь төлчихье гээд 400 000 төгрөгийг зээлж авсан. Байцаалтанд болохоор 500 000 төгрөг гээд яваад байгаа. Тэр өдөр өөрийн данснаас бэлнээр авч надад өгсөн. 400 000 төгрөг зарлагдсан талаар **** эгчийн дансны хуулга хэрэгт байгаа байх. Дараа нь 12 сард **** эгчид 100 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 300 000 төгрөгийг төлөх ёстой байгаа. Хүү тохироод аман хэлцэл байгуулаад авсан. Залилах санаа зорилго байгаагүй. 
****ийн эхнэр ****д би бамбайн хагалгаанд орох гээд 5 сая төгрөг хэрэгтэй байна мөнгийг чинь увуулж цувуулаад өгнө гээд ****аас 5 сая төгрөгийг зээлж авсан. Америкийн виз гэсэн асуудал яриад таньдаг хүн байна уу гэхээр нь би асууж өгье гэж хэлж байсан болохоос биш би виз гаргадаг гэж хэлээгүй. Энэ мөнгийг зээлж авна гэж ярьж байхад хажууд ****, **** хоёр байсан тэд гэрчилнэ. Тэр 2 хүнийг асууж өгөөч гэж мөрдөн байцаагч Марал-Эрдэнэд хэлтэл мэдүүлэг авах боломжгүй гэсэн. Хохирогч нарын хохирлыг нарийвчлан гаргаж өгч болдоггүй юм уу өмнөх хэрэг мөн адил хохирогч нарын үгээр л хохирлын хэмжээг тодорхойлсон. Үүнд би маш их гомдолтой байна гэх мэдүүлэг, 
 
Эрүүгийн 201609000696 дугаартай хэрэг
 
Хохирогч Я.****ын мөрдөн байцаалтад өгсөн:
 
**** надад хэлэхдээ "****" паабад унадаг таазтай засвар хийж байгаа мөнгөний хэрэг байна **** эгчээ нөгөө 500 000 төгрөгөө өгөөчээ 3 хоноод буцаагаад өгнө гэхээр нь би энэ мөнгө надад хэрэгтэй шүү чи хэлсэн цаг хугацаандаа өгнө биз дээ урд авсан мөнгөө өгдөггүй шүү гэхэд **** өгнөө надад 60 сая төгрөг орж ирэх гээд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансны дугаараа өгчих мобайлдчихъя гэсэн чинь данс хэрэггүй та надад бэлнээр л өгчих би таныг хүлээгээд байж байя гэж хэлсэн. Би гэрээсээ гараад Хаан банкны мөнгөний машинаас 400 000 төгрөг өөрийнхөө данснаас аваад түрийвчнээсээ 100 000 төгрөг нэмээд нийт 500 000 төгрөгийг ****ыг **** паабад сууж байхад нь аваачиж өгсөн. **** нь Алое бараа бүтээгдэхүүнээс ганц хоёр ширхгээр аваад өгдөггүй байсан. Дараа нь **** Алое vera сүлжээнд элсэе гэхээр нь би ажилтай байсан учраас ****руу явуулсан. Тэгсэн чинь ****эгчээс мөнгө аваад сүлжээнд элссэн байсан. Тэгээд сүүлдээ худлаа яриад байгааг нь мэдээд ****эгч бид хоёр утсаар яриад зэрэг мөнгөө нэхэж эхэлсэн. Тэгэхээр **** удахгүй мөнгийг чинь өгчихнө удахгүй 60 сая 80 сая төгрөг ороод ирнэ гэж хэлээд байсан. Тэгээд бид хоёр ****ыг залилангийн хэрэгтэй байгааг мэдээд ****эгч цагдаад өгчихсөн байсан. Би цагдаад дуудагдаад явж байхдаа ****тай утсаар би ядаж бэлнээр өгсөн 500 000 төгрөгөө авмаар байна гэж хэлсэн чинь **** 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 100 000 төгрөг шилжүүлсэн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй. Би ****д өгсөн алоэ вера бүтээгдэхүүнээ нэхэхгүй. 400 000 төгрөгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх 115-17/,  

Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн:

Би ****ыг огт таньдаггүй байсан. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр **** над руу утсаар яриад **** гэж эмэгтэй очно сүлжээний ажил бүтээгдэхүүнээ танилцуулаарай боломжтой баян хүүхэн шүү аятайхан харьцаад гаргаарай гэж хэлсэн. Тэгээд ****ыг ирэхээр нь бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулсан. **** ярьж байснаа гэнэт миний хажууд нэг хүнтэй утсаар яриад би найзаасаа мөнгө зээлсэн байсан чинь тэр хүний маань нөхөр нь нас барчихсан мөнгө нь нэхэгдээд байна. 700 000 төгрөг байна уу 1 сая болгоод өгье гээд 2-3 хүнтэй утсаар яриад мөнгө асуугаад байсан. Тэгж утсаар ярьж байхдаа хоолой нь чичирхийлээд байдаг юм байна лээ. Тэгээд би сонсож сууж байгаад чамд 700 000 төгрөг тийм их хэрэгтэй байгаа юмуу гэж асуухад тиймээ гэхээр нь би чамд тусалж болно гол нь чи найдвартай юу гэж асуугаад өөр лүү нь харахад харц их зөөлөн намуухан эмэгтэй байсан. **** асуудалгүй би 2-3 хоногийн дараа 1 сая төгрөг болгоод өгнө та ёстой надад буян болж байна гэхээр нь би ****ыг гэр лүүгээ дагуулж яваад гэртээ байсан бэлэн 700 000 төгрөгийг өгсөн. ...Тэрнээс хойш хэд хоногийн дараа ****аа, **** хоёр ****байна гээд дуудаад би очоод бид гурав хоол идсэн. Тэгэхэд **** ****түрээсэлдэг гэж ярьж байсан. Таны мөнгийг хэд хоногийн дараа найдвартай өгнө бэлэн болж байгаа одоо таньд 100 000 төгрөг байвал өгөөч мөнгөн дээр чинь нэмээд өгье гэхээр нь би бэлэн 100 000 төгрөг өгсөн. Дараа нь **** паабад засвар хийж байгаа ойр зуурын мөнгө хэрэг болоод байна 500 000 төгрөг байна уу гэхээр нь надад бол байхгүй хүнээс асууж өгье гэж хэлээд Улаанбаатар хот руу Зандаахүү гэдэг хүн рүү утсаар яриад 500 000 төгрөг байна уу гэсэн чинь байна гээд миний данс руу шилжүүлсэн. Тэгээд би Эрдэнэ плазагын 1 давхарт байдаг бэлэн мөнгөний машинаас 500 000 төгрөг аваад ****д өгсөн. Тэгэхэд **** би найдвартай танаас авсан 1 300 000 төгрөгөө 2 сая болгоод өгнө санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд дараа нь би ажлаар Улаанбаатар хот явсан. Тэгэхэд араас ****, ****аа хоёр хамт байна гэж утсаар яриад захиалга хиймээр байна. Туркээс мөнгө орж ирж байгаа гээд хүлээлгээд байлгаад байсан. Тэгээд ажлын цаг тараад оффис хаах гээд байхаар нь би өөрийнхөө картаар уншуулаад 1 сая орчим төгрөгийн бараа захиалж өгсөн. Тэгээд би ****, ****аа хоёртой утсаар яриад картаар тооцоо хийчихлээ маргаашийн дотор мөнгө өгөөрэй гэхэд **** тэгнэ тэгнэ өглөө гэхэд Туркээс мөнгө орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд мөнгө өгөхгүй байхаар нь залилуулсан гэдгээ ойлгоод чамайг шүүх цагдаад өгнө гэж хэлж байгаад 300 000 төгрөгөөр 2 удаа нийт 600 000 төгрөг авсан. ****д алоэ верагийн 880 000 төгрөгийн бүтээгдэхүүн өөрийн биеэр гарт нь өгсөн. Энэ бараанаас **** надад 362 543 төгрөгийн барааг буцааж өгсөн үлдсэн бараа болон мөнгийг надад огт өгөөгүй. Одоо ****аас 517 457 төгрөгийн бараа авах ёстой. Ингээд би нийтдээ ****аас 1 217 457 төгрөг авсан ёстой үүнийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх 20-22/,   

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: 

Манай хажуу талын **** пааб сүүлийн 2-3 жил огт ажиллаагүй. Ямар ч ус дулаан байхгүй. Манай дэлгүүрийн хажуу талд байдаг учраас ажиллахгүй байгааг нь сайн мэдэж байна. Миний мэдэхийн ****, **** гэж эхнэр, нөхөр хоёр худалдаж авсан байсан. Тэрнээс хойш зарагдаагүй байх. ****, **** хоёр сүүлийн хоёр жил **** паабад ирээгүй харагдахгүй байгаа гэх мэдүүлэг /хх 23/, 

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: 

Энэ ****төв нь ****ХХК-ны ****төв гэж явдаг. Би өөрөө энэ төвийг ажиллуулдаг хариуцсан захирал нь байна. **** **** гэдэг хүнийг огт танихгүй миний найз нөхөд, ах дүү, хамаатан садан дотор **** гэж хүн байхгүй гэх мэдүүлэг /хх 24/, 
 
Эрүүгийн ***  дугаартай хэрэг 

Хохирогч ****мөрдөн байцаалтад өгсөн: 

Би таксинд явдаг. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ****гэж эмэгтэй миний машинд суугаад Монгол хюндэй гэдэг нэртэй эмнэлэгт хүргүүлсэн. Тэгээд тэр эмнэлэгт буухдаа надад чи дугаараа өгчихөө такси хэрэг болбол чамайг дуудна гэхээр нь би дугаараа өгсөн. Тэгээд удалгүй орой нь над руу залгаад нөгөө газраа буцаад хүрээд ир гэхээр нь яваад очсон. Тухайн үед **** баахан бичиг баримт энэ тэр зүйлийг бариад явж байхаар нь би та юу хийдэг хүн бэ гэж асуусан чинь **** би Дархан-Уул аймгийн шүүхэд шүүгч хийдэг гэсэн. АНУ-руу хүн гаргах гээд байгаа юм. Гэхдээ ах, дүү нараа гаргаж байгаа гэхээр нь би гадагшаа гарах хүсэлтэй байгаа тухайгаа хэлэхэд яг хаашаа явмаар байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би Солонгос улс руу гарах хүсэлтэй байгаа тухайгаа хэлсэн. Тэгэхэд **** надад таньдаг хүн байгаа Солонгос улс руу явуулж болно гэж хэлсэн. Үүнээс хойш 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр утсаар яриад **** Нэгдүгээр эмнэлэгт хэвтэж байгаа хүрээд ир гэхээр нь шууд яваад очтол чи Солонгос явах юмуу гэсэн. Тэгэхээр нь би явна гэсэн чинь надад **** визний бүртгэлийн мөнгө 121 000 төгрөг байдаг юм гэхээр нь би өөртөө байсан 53 000 төгрөгөө гаргаж өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр намайг дуудахаар нь эмнэлэг дээр яваад очсон чинь би чиний үлдсэн бүртгэлийн мөнгийг өөрөөсөө гаргаад өгсөн шүү гэхээр нь тухайн үед би 45 000 төгрөг нэмж нийт 98 000 төгрөг өгсөн. Тэр үед надад чам руу **** гээд Солонгосын виз хариуцсан хүн залгана гээд **** дугаар өгөхөөр нь би 6 хоногийн дараа тэр дугаар луу нь залгахад надтай нэг эрэгтэй хүн яриад би чамтай эргээд холбогдоно, емайл хаягаа өгчих хариу явуулна гэж хэлсэн. Тэрнээс хойш би тэр дугаар луу залгахад холбогдохгүй болсон гэх мэдүүлэг /хх 27/, 

Хохирогч ****ийн мөрдөн байцаалтад өгсөн: 

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас ирэхэд манай эхнэр **** **** гэж эмэгтэйтэй танилцаа Америкийн нэгдсэн улс руу Засгийн газрын шугамаар 9 хүн гэрээт ажилтнаар явуулах гэж байгаа 2 хүн дутчихлаа гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд **** эхнэрийн хамт манайд ирсэн байсан ярилцаж байгаад **** бид хоёр явахаар болсон. Эхнэр **** **** руу мессеж бичээд асуусан чинь явж болноо гэж хэлсэн. Маргааш нь **** гэж эмэгтэй эхнэр лүү яриад **** бид хоёрыг бичиг баримтаа, цахим үнэмлэхний тодорхойлолт 570 доллар аваад ирээ визний материал авах гэж байгаа хүн над дээр ирнэ гэж хэлсэн байсан. Тэгээд бичиг баримтаа ****, ****, **** бид дөрөв 2016 оны 11-р сарын 19-ний өдөр ****төвийн үүдний зааланд очиж уулзахад **** сауны хувцастай гарч ирсэн. Тэгээд одоо бичиг баримтаа эмайл хаягаа өгөөд эхнэр бид хоёр ажилтай болохоор яваад өгсөн. Би 570 доллар буюу монгол мөнгөөр 1 400 000 төгрөг өгөөд **** мөнгөгүй байсан учир эхнэр бид хоёроос 500 000 төгрөг авч өгсөн. Дараа нь 2016.11.29-ний өдөр **** дугаарын утаснаас **** гэж хүн яриад визний талаар хариу өгнө гэж хэлсэн. Дараа нь **** **** руу битгий хамаагүй залгаад байгаарай том дарга хүн шүү янз бүрийн хүн залгаад байхаар нь уурлаад байдаг юм шүү гэж хэлсэн. Тэр үеэд **** манай эхнэр **** руу утсаар яриад тийзийг чинь захиалахаар болчихлоо 790 доллар буюу монгол мөнгөөр 1 952 000 төгрөг дансны хуулгатай хамт авчирч өг гэж хэлсэн байсан. Тэгэхэд надад 600 000 төгрөг байсан түүнийгээ 1-р эмнэлэгт би өөрөө бэлнээр өгөөд 2016.12.05-ны дотор үлдсэнийг нь өгнө гэж хэлсэн. 2017.12.05-ны өдөр миний цалингийн зээл бүтээд үлдэгдэл мөнгөө өгөх гэхэд **** бэлнээр авна гээд манай эхнэр **** 1 352 000 төгрөгийг 1-р эмнэлгийн хажуу талд байдаг солонгос хоолонд оруулж бэлнээр тоолж өгсөн байсан. ****аас үлдсэн мөнгийг нэхээд утасдаад байна гээд манай эхнэр **** ****ын өмнөөс 200 000 төгрөгийг 2016.12.14-ний өдөр ****ын хэлсэн **** дугаарын данс руу шилжүүлсэн гэсэн дансны хуулга нь байгаа. 
Ингээд би ****д эхлээд визний бичиг баримтын хамт 570 доллар буюу монгол мөнгөөр 1 400 000 төгрөг, дараа нь визний гэрээ байгуулах, онгоцны тийзний мөнгө гэж 790  доллар буюу 1 952 000 төгрөг, ****ын өмнөөс 200 000 төгрөг өгсөн. ****аас нийт  3 552 000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг,    

Хохирогч Х.****ын мөрдөн байцаалтад өгсөн: 

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр **** гэрт эхнэр хүүхдийн хамт очиж хоносон. ****ах АНУлс руу явах нэг болож байна гэсэн юм ярьсан. Тэгэхэд нь би ****ахтай хамт явахаар тохиролцож ярьсан. ...би гэрээсээ очиж гадаад паспортоо авчрах гээд явсан. Манай эхнэр **** ****ын картыг аваад мөнгийг нь өгнө гээд үлдсэн. Тэгэхэд манай эхнэр **** **** эгчийн картнаас 1 900 000 төгрөг бэлнээр раваад ****д бэлнээр өгсөн байсан. Тухайн үед нэг хүний 570 доллар буюу 1 400 000 төгрөг болж байсан. ****1 400 000 төгрөгийг бүтнээр нь өгөөд би мөнгөгүй байсан учир ****аас 500 000 төгрөг зээлээд ингээд 1 900 000 төгрөг ****д бэлнээр өгсөн. Би мөнгөө гүйцээж өгөөгүй учир **** үлдсэн мөнгийг өөрөөсөө өгчихье хурдан олж өгөөрэй гэх хэлсэн. Би 2016 оны 11-р сарын 21-ний өдөр мөнгөтэй болоод **** эгчээс зээлсэн 500 000 төгрөгөө өгөөд **** над руу утсаар яриад чиний мөнгийг өөрөөсөө өгчихсөн надад мөнгө хэрэгтэй байна гээд нэхээд байсан учраас үлдсэн 900 000 төгрөгийг ****ын хэлсэн **** дугаарын данс руу шилжүүлсэн. 2016.11 сарын сүүлээр **** утсаар яриад тийз захиалгын урьдчилгаа гэж 790 доллар нэхсэн. Тухайн үед мөнгөний боломжгүй байсан. Тэгсэн чинь чиний өмнөөс мөнгийг чинь өгчихсөн одоо надад мөнгө хэрэгтэй байна эмчилгээнд бас мөнгө хэрэгтэй гээд нэхээд байхаар нь би 2016.12.06-ны өдөр 5027383383 дугаарын данс руу хийчих гэхээр нь би 300 000 төгрөг шилжүүлсэн. Мөн дараа нь бас чиний мөнгийг өмнөөс чинь өгчихсөн надад мөнгө хэрэгтэй байна гээд нэхсэн учир 2016.12.11-ний өдөр **** дугаарын данс руу 100 000 төгрөг, 2016.12.15-ны өдөр 50 000 төгрөг тус тус  шилжүүлсэн. Тэгээд надад нэг л итгэлгүй санагдаад мөнгөө өгөхөө больё виз гарахаар нь нүдээрээ харж байж мөнгөө өгье гэсэн чинь над руу байн байн утасдаад мөнгө нэхээд байсан. Дараа нь **** долларын ханшны зөрүүгээс болж 56 000 төгрөг дутаад байна гэхээр нь би **** эгчийн данс руу 60 000 төгрөг шилжүүлээд **** эгчийг өөрөөсөө өгч байгаа юм шиг өгөөрэй гэж хэлсэн. Яагаад гэвэл намайг мөнгө өгөөд байхад давраад байгаа юм шиг байхаар нь **** эгчээр өгүүлсэн. Бас нэг удаа мөнгө нэхээд байсан хэзээ гэдгийг нь санахгүй байна **** эгч миний өмнөөс 200 000 төгрөг өгсөн байх. Ингээд би ****д нийт 1 906 000 төгрөг өгсөн. 
**** 2016.12.15-ны өдөр виз гарна гэж байгаад гараагүй тэгээд виз яасан бэ гэж асуухаар **** найдвартай манайх алтны компанитай хамтарч ажилладаг хүн маань УИХурлын гишүүн байгаа юм Засгийн газрын шугамаар АНУлс руу 9 хүний виз гаргаж өгнө Америкт очоод шууд ажилтай, хэвлэлийн үйлдвэрт ажиллана сарын 3000 долларын цалинтай гэж хэлсэн. Тэгээд би машин тэргээ зараад явах гэсэн чинь манай нэг таньдаг ах юу яриад байгаа юм бэ 20-нд элчин сайд татна худлаа юм биш үү гэж хэлсэн. Тэгээд би **** руу яриад 12 дугаар сарын 20-нд элчин татна гэж байгаа виз яасан бэ гэсэн чинь **** утсаа авахаа болиод алга болчихсон. Тэгээд бид нар цагдаад ****сан гэх мэдүүлэг /хх 32-36/,  

Гэрч Ё.****ын мөрдөн байцаалтад өгсөн: 

Би ****тай 2016 оны 10 дугаар сард Жи тайм гэдэг төсөл дээр ажиллаж байгаад танилцсан. 2016 оны 11 дүгээр сард **** нь манай ажил дээр ирээд манай ажлын хүмүүст засгийн газрын шугамаар АНУ-руу 2 улсын гэрээгээр 9 хүн гаргах гэж байна. Очоод ****хотод хэвлэх үйлдвэрт ажиллана виз 9 сарын хугацаатай гарна сард 3000 долларын цалинтай гэж ярьж байсан. 9 хүн явуулах гэж байсан чинь 2 хүнийх нь материал бүрдээгүй манай дүү нар нялх хүүхэдтэй болчихоод явж чадахгүй болчихлоо, явах 2 хүн байвал явуулж өгнө шүү гэж манай ажлынхан дунд байж байхдаа ярьж байсан. Бас Солонгос улс руу сая төгрөгөөр гаргадаг. Оюутны тэтгэлэгт асуудалгүй гаргаж өгнө гэдэг байсан. Тухайн үед **** өөрийгөө алтны уурхайд компаний захирал гэж танилцуулж байсан. Манай нөхөр ****, төрсөн дүү **** нар бид хоёр явья хэлж өгөөч гэсэн. Тэр оройноо **** руу мессеж бичээд үлдээсэн. Ингээд маргааш өглөө нь бюуу 2016.11.19-ний өдөр **** яриад нөхөр, дүүгийнхээ гадаад паспорт, визний 2 хувь зургаа аваад хүрээд ир визний хүн над дээр ирэх гэж байсан гэсэн. Тэгээд ****, ****, **** нарыг дагуулаад Соёл виллис амтралтын газарт очоод ****тай уулзаад гадаад паспорт 2 хувь зургийг нь өгөөд хаан банкны виза картаа ****д өгөөд мөнгийг аваад өгчөөрэй гээд хүүхдийнхээ эцэг, эхийн өдөрлөгт явсан. **** тухайн үед виз чинь ямар ч асуудалгүй бүтнэ, 12 дугаар сарын 24-нд гэхэд нисчихсэн байна. Та нар харин ч азтай ****хотод очоод хэвлэх үйлдвэрт ажилд орно, би УИХ-ын гишүүний туслах, ****Элчин сайдын яаманд ажилладаг **** гэдэг хүнийг танина гэж ярьж байсан. **** над руу яриад гадаад паспорт, зураг, мөнгө, визний материалыг чинь элчингийн хүнд өгчихлөө гэж байсан. ...2016 оны 12 дугаар сарын эхээр **** яриад визний гэрээний 790 доллар яаралтай яг одоо өг. Гэрээ чинь батлагдах гээд байна гэсэн. 600 000 төгрөг 1-р эмнэлэг дээр ****, **** нар аваачиж өгсөн. Тэгээд над руу залгаад үлдсэн мөнгийг нь би өөрөөсөө өгчихлөө, хурдан эргүүлж өгөөрэй гэж **** хэлсэн. Түүнээс хойш үлдэгдэл 1 352 000 төгрөгийг бэлнээр эмнэлэг дээр нь аваачиж өгсөн. Тэрнээс хойш **** мөнгөө гүйцэд өгч чадахгүй байна өмнөөс нь мөнгийг нь өгчихөөд байхад намайг ойлгохгүй байна гээд **** загнаад яриад байхаар нь би өөрийнхөө данснаас 56 000 төгрөг ****дугаарын данс руу мөн 200 000 төгрөгийг **** дугаарын данс руу шилжүүлж ****д өгсөн. Тэгээд тэрнээс хойш **** олон удаа мөнгө нэхээд байхаар нь өгөхгүй мөн ****ыг битгий мөнгө өгөөрэй, машинаа хямд зарах гээд байсан болохоор битгий зараа визээ харж байж болоорой гэсэн. Үүнээс хойш ниснэ гэсэн хугацаа нь болчихоор нь фейсбүүкээр ****ыг гэр бүлийнх нь зургийг тавьсан чинь наад хүн чинь залилан хийдэг хүн Дар**** шүүх хурал нь болох гэж байгаа гэж байсан гэх мэдүүлэг /хх 39-43/,    

Гэрч Д.****гийн мөрдөн байцаалтад өгсөн: 

...одоо элчингээс нэг хүүхэн ирж байгаа тэр хүнтэй уулзаад би бичиг баримтыг чинь өгчихнө гэсэн. Ингээд удалгүй **** эгч ****ах тэр хоёр надад картаа үлдээгээд энд байгаа 1 900 000 төгрөгийг өгчихөө үлдэгдэл мөнгийг нь ****, ****, ****нарын бичиг баримтын хамт өгсөн. Тухайн үед визний мөнгийг бодоход нэг хүний 1 400 000 төгрөг болж байсан. Тэгээд 2016.11.21-ний өдөр 900 000 төгрөгийг **** гэдэг хүний **** дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд хэсэг чимээгүй байж байгаад 2016.11 дүгээр сарын сүүлчээр **** дахин мөнгө нэхээд элчингээс ярьж байна тийз захиалгын урьдчилгаа 790 доллар яаралтай өг гэсэн. Тэгээд тухайн үед бэлнээр 600 000 төгрөг ****д өгчихөөд явсан. Ингээд тэрнээс хойш манай нөхөр **** руу залгаад бага багаар мөнгө аваад байх шиг байсан. Дандаа өөр хүний дансаар авдаг байсан. Тэгээд фейсбүүкээр Дарханы зар дээр зургийг нь тавиад энэ хүнийг таних уу гэсэн чинь наад хүн чинь залилан хийдэг хүн гэж олон хүн хэлсэн гэх мэдүүлэг /хх 37-38/, 

    Гэрч М.Үүрцайхын мөрдөн байцаалтад өгсөн: 

...**** эгч надад хэлэхдээ Дар**** паб, караоке ажиллуулдаг одоо хотод дахиад ресторан нээж байгаа засварын ажил явагдаж байгаа миний сарын орлого 8 000 000 төгрөг ордог. ...эмнэлэгт нэг өрөөнд хэвтэж байхдаа **** иргэний үнэмлэх, Хаан банкны виза картаа Дар**** гэртээ орхичихжээ хүнээс өрөө авах гэсэн юм.  Дансны дугаараа өгөөч гээд миний дансны дугаарыг хүн лүү явуулаад анх 200 000 төгрөг миний дансанд орж ирээд би **** эгчтэй хамт 1 эмнэлгийн 1 давхарт байдаг АТМ-ээс мөнгийг нь авч өгч байсан.  Эхний 200 000 төгрөгийг хүнээс өрөө авч байгаа гэж хэлсэн.  Дараа нь ****ын нэг найз нь элчин сайдын яаманд ажилладаг тэр найзынхаа гуйлтаар Америк гарах хүмүүсийг зуучилж байгаа гэж ярьдаг байсан. Миний  Хаан банкны ****, ****дугаарын дансаар **** 406 000 төгрөг бусдаас авсан. Би энэ мөнгөнүүдээс огт аваагүй бүгдийг нь **** авсан гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/, 

Хаан банкны мөнгөн шилжүүлэг, дансны хуулга /хх 15-24, 97-98, 99/ зэрэг болно.  

Шүүгдэгч ****нь хохирогч нараас бараа бүтээгдэхүүн зээлээр болон эмчилгээ хийлгэхээр мөнгө зээлсэн түүнээс хохирогч нарыг залилах болон хууран мэхлэх санаа зорилго байгаагүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан 
хохирогч Я.****ын мөрдөн байцаалтад өгсөн "**** надад хэлэхдээ "****" паабад унадаг таазтай засвар хийж байгаа мөнгөний хэрэг байна **** эгчээ нөгөө 500 000 төгрөгөө өгөөчээ 3 хоноод буцаагаад өгнө, надад 60 сая төгрөг орж ирэх гээд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансны дугаараа өгчих мобайлдчихъя гэсэн чинь данс хэрэггүй та надад бэлнээр л өгчих би таныг хүлээгээд байж байя гэж хэлсэн. ...дараа нь **** Алое vera сүлжээнд элсье гэхээр нь би ажилтай байсан учраас ****руу явуулсан. Тэгсэн чинь ****эгчээс мөнгө аваад сүлжээнд элссэн байсан. Тэгээд сүүлдээ худлаа яриад байгааг нь мэдээд ****эгч бид хоёр утсаар яриад зэрэг мөнгөө нэхэж эхэлсэн. Тэгэхээр **** удахгүй мөнгийг чинь өгчихнө удахгүй 60 сая 80 сая төгрөг ороод ирнэ гэж хэлээд байсан" гэх мэдүүлэг /хх 115-17/, 
хохирогч ****мөрдөн байцаалтад өгсөн "Би ****ыг огт таньдаггүй байсан. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр **** над руу утсаар яриад **** гэж эмэгтэй очно сүлжээний ажил бүтээгдэхүүнээ танилцуулаарай боломжтой баян хүүхэн шүү аятайхан харьцаад гаргаарай гэж хэлсэн. Тэгээд ****ыг ирэхээр нь бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулсан. **** ярьж байснаа гэнэт миний хажууд нэг хүнтэй утсаар яриад би найзаасаа мөнгө зээлсэн байсан чинь тэр хүний маань нөхөр нь нас барчихсан мөнгө нь нэхэгдээд байна. 700 000 төгрөг байна уу 1 сая болгоод өгье гээд 2-3 хүнтэй утсаар яриад мөнгө асуугаад байсан. Тэгж утсаар ярьж байхдаа хоолой нь чичирхийлээд байдаг юм байна лээ. Тэгээд би сонсож сууж байгаад чамд 700 000 төгрөг тийм их хэрэгтэй байгаа юмуу гэж асуухад тиймээ гэхээр нь би чамд тусалж болно гол нь чи найдвартай юу гэж асуугаад өөр лүү нь харахад харц их зөөлөн намуухан эмэгтэй байсан. **** асуудалгүй би 2-3 хоногийн дараа 1 сая төгрөг болгоод өгнө та ёстой надад буян болж байна гэхээр нь би ****ыг гэр лүүгээ дагуулж яваад гэртээ байсан бэлэн 700 000 төгрөгийг өгсөн. ...Тэрнээс хойш хэд хоногийн дараа "****" паабад засвар хийж байгаа ойр зуурын мөнгө хэрэг болоод байна 500 000 төгрөг байна уу гэхээр нь надад бол байхгүй хүнээс асууж өгье гэж хэлсэн. Тэгээд дараа нь би ажлаар Улаанбаатар хот явсан. Тэгэхэд араас ****, ****аа хоёр хамт байна гэж утсаар яриад захиалга хиймээр байна. Туркээс мөнгө орж ирж байгаа гээд хүлээлгээд байлгаад байсан. Тэгээд ажлын цаг тараад оффис хаах гээд байхаар нь би өөрийнхөө картаар уншуулаад 1 сая орчим төгрөгийн бараа захиалж өгсөн. Тэгээд би ****, ****аа хоёртой утсаар яриад картаар тооцоо хийчихлээ маргаашийн дотор мөнгө өгөөрэй гэхэд **** тэгнэ тэгнэ өглөө гэхэд Туркээс мөнгө орчихсон байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх 20-22/,   
гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн "Манай хажуу талын "****" пааб сүүлийн 2-3 жил огт ажиллаагүй. Ямар ч ус дулаан байхгүй. Манай дэлгүүрийн хажуу талд байдаг учраас ажиллахгүй байгааг нь сайн мэдэж байна. Миний мэдэхийн ****, **** гэж эхнэр, нөхөр хоёр худалдаж авсан байсан" гэх мэдүүлэг /хх 23/, 
     хохирогч ****мөрдөн байцаалтад өгсөн "Би таксинд явдаг. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ****гэж эмэгтэй миний машинд суугаад Монгол хюндэй гэдэг нэртэй эмнэлэгт хүргүүлсэн. Тэгээд тэр эмнэлэгт буухдаа надад чи дугаараа өгчихөө такси хэрэг болбол чамайг дуудна гэхээр нь би дугаараа өгсөн. Тухайн үед **** баахан бичиг баримт энэ тэр зүйлийг бариад явж байхаар нь би та юу хийдэг хүн бэ гэж асуусан чинь **** би Дархан-Уул аймгийн шүүхэд шүүгч хийдэг  АНУ-руу хүн гаргах гээд байгаа юм. ...тэгэхэд **** надад таньдаг хүн байгаа Солонгос улс руу явуулж болно гэж хэлсэн. Үүнээс хойш 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр утсаар яриад **** Нэгдүгээр эмнэлэгт хэвтэж байгаа хүрээд ир гэхээр нь шууд яваад очтол чи Солонгос явах юмуу гэсэн. Тэгэхээр нь би явна гэсэн чинь надад **** визний бүртгэлийн мөнгө 121 000 төгрөг байдаг гэсэн. Тэр үед надад чам руу **** гээд Солонгосын виз хариуцсан хүн залгана гээд **** дугаар өгсөн ...би тэр дугаар луу залгахад холбогдохгүй болсон гэх мэдүүлэг /хх 27/, 
хохирогч ****ийн мөрдөн байцаалтад өгсөн "2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас ирэхэд манай эхнэр **** **** гэж эмэгтэйтэй танилцаа Америкийн нэгдсэн улс руу Засгийн газрын шугамаар 9 хүн гэрээт ажилтнаар явуулах гэж байгаа 2 хүн дутчихлаа гэж хэлсэн гэсэн. Эхнэр **** **** руу мессеж бичээд асуусан чинь явж болноо гэж хэлсэн. Маргааш нь **** гэж эмэгтэй эхнэр лүү яриад **** бид хоёрыг бичиг баримтаа, цахим үнэмлэхний тодорхойлолт 570 доллар аваад ирээ визний материал авах гэж байгаа хүн над дээр ирнэ гэж хэлсэн байсан. Тэгээд бичиг баримтаа ****, ****, **** бид дөрөв 2016 оны 11-р сарын 19-ний өдөр ****төвийн үүдний зааланд очиж уулзахад **** сауны хувцастай гарч ирсэн. Дараа нь 2016.11.29-ний өдөр **** дугаарын утаснаас **** гэж хүн яриад визний талаар хариу өгнө гэж хэлсэн. Дараа нь **** **** руу битгий хамаагүй залгаад байгаарай том дарга хүн шүү янз бүрийн хүн залгаад байхаар нь уурлаад байдаг юм шүү гэж хэлсэн гэх мэдүүлэг /29-31/,    
гэрч Ё.****ын мөрдөн байцаалтад өгсөн "Би ****тай 2016 оны 10 дугаар сард Жи тайм гэдэг төсөл дээр ажиллаж байгаад танилцсан. 2016 оны 11 дүгээр сард **** нь манай ажил дээр ирээд манай ажлын хүмүүст засгийн газрын шугамаар АНУ-руу 2 улсын гэрээгээр 9 хүн гаргах гэж байна. Очоод ****хотод хэвлэх үйлдвэрт ажиллана виз 9 сарын хугацаатай гарна сард 3000 долларын цалинтай гэж ярьж байсан. 9 хүн явуулах гэж байсан чинь 2 хүнийх нь материал бүрдээгүй манай дүү нар нялх хүүхэдтэй болчихоод явж чадахгүй болчихлоо, явах 2 хүн байвал явуулж өгнө шүү гэж манай ажлынхан дунд байж байхдаа ярьж байсан. Бас Солонгос улс руу сая төгрөгөөр гаргадаг. Оюутны тэтгэлэгт асуудалгүй гаргаж өгнө гэдэг байсан. Тухайн үед **** өөрийгөө алтны уурхайд компаний захирал гэж танилцуулж байсан. ...**** тухайн үед виз чинь ямар ч асуудалгүй бүтнэ, 12 дугаар сарын 24-нд гэхэд нисчихсэн байна. Та нар харин ч азтай ****хотод очоод хэвлэх үйлдвэрт ажилд орно, би УИХ-ын гишүүний туслах, ****Элчин сайдын яаманд ажилладаг **** гэдэг хүнийг танина гэж ярьж байсан. **** над руу яриад гадаад паспорт, зураг, мөнгө, визний материалыг чинь элчингийн хүнд өгчихлөө гэж байсан гэх мэдүүлэг /хх 39-43/ зэрэг мэдүүлгээр няцаагдаж байна. 

Шүүгдэгч ****нь **** пааб ажиллуулдаггүй мөртөө хохирогч нарт ажиллуулдаг мэтээр ойлгуулж сард 8 сая төгрөгийн орлого олдог гэж, мөн АНУ-р уу виз гаргадаг УИХ-ын гишүүний туслахтай хамтран ажилладаг, алтны уурхайтай хэмжээн огт байхгүй зүйлийг дөвийлгөн ойлгуулах, өөрийгөө боломжтой хэмээн харагдуулах үүднээс хохирогч нартай ****төвийн үүдний зааланд уулзахдаа сауны хувцастай гарч ирэх зэргээр хохирогч нарыг хуурамч аргаар төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар мөнгийг нь авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

Өмчлөгч хууртагдсан, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлж өгдөг нь залилан мэхлэх гэмт хэргийн өвөрмөц онцлог юм. 
 
Иймд шүүгдэгч А.****ыг “****" паабад уналттай таазтай засвар хийж байгаа, мөнгөний хэрэг байна түр зээлээч, удахгүй 60 сая төгрөг орж ирнэ, "Эрдэнэс плазаг" ажиллуулдаг хэмээн иргэн ****2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 400 000 төгрөг, 
Иргэн ****2016 оны 10 дугаар сарын сүүлээр найзаасаа мөнгө зээлсэн байсан чинь нөхөр нь нас барчихсан мөнгө нь нэхэгдээд байна гэж 700 000 төгрөг, ****түрээсэлдэг хэмээн 100 000 төгрөг, **** паабад засвар хийж байгаа ойр зуурын мөнгөний хэрэг болчихоод байна гэж 500 000 төгрөг, Туркээс мөнгө орж ирнэ хэмээн 517 457 төгрөгийн Алоэ вера бүтээгдэхүүн захиалан авч нийт 1 217 457 төгрөг, 
 иргэн ****, ****нарт "Монгол дахь ****элчинд ажилладаг Засгийн газрын гэрээгээр ажилтан гаргаж өгнө" гэж итгэл эвдэн хууран мэхлэх замаар 2016 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны хооронд иргэн ****өөс нийт 3 552 000 төгрөг, 
 иргэн ****2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 900 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 300 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 100 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 50 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 56 000 төгрөг нийт 1 906 000 төгрөг, 
 2016 оны 12 дугаар сарын 02-04-ний хооронд иргэн ****Солонгос улс руу гаргаж өгнө бүртгэлийн мөнгө хэрэгтэй гэж 98 000 төгрөг авч хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар иргэдээс нийт 7 173 457 төгрөгийг залилаж авсан болох нь дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хохирогч нарын нэхэмжилсэн мөнгөн дүнг шүүгдэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий ч түүнийг үгүйсгэх баримт /буцаан өгсөн талаарх/ хэрэгт авагдаагүй байх тул хасаж тооцох боломжгүй гэж үзлээ.   

Шүүгдэгч ****нь хохирогч ****бэлэн 1 300 000 төгрөг, 880 000 төгрөгийн Алео вера бүтээгдэхүүн захиалан авч нийт 2 180 000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогчид 362 543 төгрөгийн Алео вера бараа бүтээгдэхүүн мөн бэлнээр 600 000 төгрөг буцаан өгсөнийг прокурор яллах дүгнэлтдээ нийт хохирлоос хасаж төлөгдөөгүй үлдсэн 1 217 457 төгрөгийг бодит хохирлоор тооцсон байгааг дурдах нь зүйтэй байна.  
  
Иймд шүүгдэгч А.****аас нийт 7 075 457 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Я.****ад 400 000 төгрөг, ****1 217 457 төгрөг, Х.****д 1 906 000 төгрөг, ****өд 3 552 000 төгрөгийг олгох нь зүйтэй байна.  
 
Шүүгдэгч А. **** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн болох нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн *** дүгээр шийтгэх тогтоолын хуулбар, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 144 дугаар тогтоол, Монгол Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын 2017.9.22-ны *** дугаартай албан тоот зэргээр тогтоогдож байна. 

Шүүгдэгч А.****д ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд залилан мэхлэх гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг заримыг нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн энэ хэрэгт 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамжаар цагдан хоригдсон 227 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,   
тус шүүхийн 2017.5.02-ны өдрийн 337 дугаар шүүгчийн захирамжаар 201726030088 дугаартай хэргийг эрүүгийн 201609000696 дугаартай хэрэгт нэгтгэсэн болохыг тус тус дурдав. 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36 дугаар зүйлийн 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

        1.Шүүгдэгч **** ****ыг давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч  А.****ыг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2002  оны/ 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан шүүгдэгч А.****д өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн *** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар оногдуулсан 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 6 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 12 /арван хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай.

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.****д оногдуулсан 12 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

        5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч А.****ын цагдан хоригдсон 227 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

        6.Иргэний *** /нэг сая хоёр зуун арван долоон мянга дөрвөн зуун тавин долоон мянга/ төгрөг тус тус олгосугай.

        7.Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.  

        8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Т.БАТЖАРГАЛ