| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04960/И |
| Дугаар | 183/шш2024/03188 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 183/шш2024/03188
| 2024 оны 08 сарын 02 өдөр | Дугаар183/ШШ2024/03188 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Ар зайсангийн гудамж, Фидес тауэр 503 тоот хаягт байрлах, МБ ХХК/РД:00000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Гэрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч МБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Гэрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. МБ ХХК нь Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Фидес тауэр 503 тоотод Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн Ө.Г нь 2023 оны 08-р сарын 10-ны өдөр В21023081005 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 4,399,900.00/Дөрвөн сая гурван зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийг сарын 33 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар Apple 14 Pro max загварын 128GB багтаамжтай гар утсыг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. МБ ХХК нь зээлдэгч Ө.Гд 2023 оны 08-р сарын 10-ны өдөр гар утсыг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Ө.Г нь зээл авснаас хойш үндсэн зээл 536,688.43 /Таван зуун гучин зургаан мянга зургаан зуун наян найман төгрөг дөчин гурван мөнгө/, зээлийн хүү 548,867.34 /Таван зуун дөчин найман мянга найман зуун жаран долоон төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,445.33 /Таван мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг нийт 1,091,001.10 /Нэг сая ерэн нэгэн мянга нэг төгрөг арван мөнгө/ төгрөг төлсөн. 2024 оны 07-р сарын 23-ны өдрийн байдлаар эргэн төлөлт хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 200 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Манай компаний зүгээс Ө.ГХан-Уул дүүргийн 22-р хороо зайсан хороолол ар зайсан гудамж 100/8 байр 47 тоот оршин суух хаягаар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдож 183/Ш32024/12883 тоот дугаартай Б.Гончигсумлаа шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ө. Гончигсамбууг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж гүйцэтгэж байгаа, Ө.Г нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаарууд холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан одоог хүртэл олж чадахгүй байна. Иймд барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана оршин сууж байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Ө.Гэрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн Б.Тэмүжин, А.Энхсүлд, М.Сарантуяа, Г.Энэбиш нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн В21023081005 дугаартай Барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Ө.Гончигсумлаагийн иргэний үнэмлэхийн хуулбар, харилцагчийн анкетын хуулбар, 11-2308100008 дугаартай нэхэмжлэх, зээлийн өргөдөл, Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс өөрийн мэдээллийг МБ ХХК-д ашиглуулах, хадгалуулах зөвшөөрлийн маягтын хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн МБ ХХК-ийн маягт, зээлийн дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2024/12883 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч МБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Гэрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
3. Хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2024/12883 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн В21023081005 дугаартай Барьцаат зээлийн гэрээний хуулбараас үзвэл Ө.Г нь МБ ХХК -иас зээл авсан бөгөөд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд Ө.Г хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.
Улмаар хариуцагч Ө.Г нэхэмжлэгчийн тодорхойлсон, Хан-Уул дүүрэг, 22-р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 100/8-р байр, 47 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2024/12883 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан МБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ө.Гэрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Ө.Ггийн оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Хан-Уул дүүрэг, 22-р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 100/8-р байр, 00 тоот хаягт оршин сууж байсан байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 75339944, 94024994 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Өлзийбуянгийн Гончигсумлаа/РД:ЗН01282518/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Ө.Гэрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ