| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00302/и |
| Дугаар | 133/ШШ2024/00313 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 133/ШШ2024/00313
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, Батсуурийн гудамж 0 тоот, “*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10-р баг, Оргил 14 гудамж, “*** ” ХХК-д холбогдох,
дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 18,154,568.25 төгрөг, алданги 8,450,126.07 төгрөг, нийт 26,604,694.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*** ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон Дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэйгээр Говь-Алтай аймгийн дулаан хэрэглэгчдийн 80 гаруй хувийг дулааны эрчим хүчээр ханган ажилладаг. “*** ” ХХК-тай дулааны эрчим хүчээр хангах гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шинэчлэн байгуулсан. Манай байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн боловч тус компани нь гэрээний 3.2.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй 2023 оны 9 сараас 2024 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны халаалтын төлбөр болох 18,154,568.25 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Гэрээний үүргээ биелүүлэхийг утас, албан бичиг, биеэр уулзаж шаардсан боловч биелүүлэхгүй байна. Иймд “*** ” ХХК /Цогц лаборатори/-аас Дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг манай компанийн бүрдүүлсэн материалыг үндэслэн хариуцагчаас дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 18,154,568.25 төгрөг, гэрээний 4.5 дахь хэсэгт зааснаар алданги 8,450,126.07 төгрөг, нийт 26,604,694.32 төгрөг гаргуулан манай компанид олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч “*** ” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** эмнэлэгийн 2024 оны халаалтын хөлс төлөлтийн байдал: 2023.09.10-нд 1,000,000 төгрөг /үлдэгдэл/ 2023.10.27-нд 1,640,415 төгрөг 2023.12.01-нд 3,300,830.72 төгрөг, 2023.12.27-нд 3,300,831.0 төгрөг тус тус тушаав. 2024.07.05-ны 18.18 минутад 18,100,000 төгрөг, 2024.07.09 нд 54,569 тус тушааж халаалтын өглөгийг дуусгав. Харин халаалтын хүүний 09.24-05 сарыг дуустал хугацааны алданги төлөх боломжгүйг мэдэгдэж байна.
Төлөөгүй шалтгаан:
1. Манай эмнэлгийн ЭМДЕГ-аас орох санхүүжилт хугацаандаа ордоггүйд оршино.Одоо хүртэл ороогүй бид Элбэгээ гэдэг хунээс зээлж төлж байна.
2. Өмнө бид *** ын ажилчдыг эмчилдэг, түүнийхээ хөлсийг тооцдог байсан.2024 оны халаалт эхлэхэд ажилчдын ар гэрийн 12 хүний төлбөр болох 6,500,000 төгрөг, бичиг баримтгүй намын жагсаалтаар эмчлүүлсэн 8 хүний 1,600,000 төгрөг тус тус хасуулж байсан. Үүнийгээ тооцож алдангаас чөлөөлж өгнө үү гэжээ.
3. Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “*** ” ХХК-д холбогдох дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 18,154,568.25 төгрөг, алданги 8,450,126.07 төгрөг, нийт 26,604,694.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт
Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн төлбөр болох 18,154,568.25 төгрөгөөс хариуцагч “*** ” ХХК нь *** ХХК-ийн 5025816672 тоот дансанд 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 18,100,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 54,569 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
Хариуцагч “*** ” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр алданги болох 8,450,126.07 төгрөгөөс 5,000,000 төгрөг шилжүүлж, нэхэмжлэгч *** ХХК нь алданги болох 3,450,126.07 төгрөгөөс татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлэхээр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “*** ” ХХК-д холбогдох дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 18,154,568.25 төгрөг, алданги 8,450,126.07 төгрөг, нийт 26,604,694.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч “*** ” ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 101 дугаартай итгэмжлэлээр “*** ” ХХК-д холбогдох иргэний хэрэгт “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх үйлдэл хийх бүрэн эрхийг” *** т олгожээ.
3. Нэхэмжлэгч “*** ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , хариуцагч “*** ” ХХК-ийн захирал Г.Долгормаа нар нь харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн “...Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн төлбөр болох 18,154,568.25 төгрөгөөс хариуцагч “*** ” ХХК нь *** ХХК-ийн *** тоот дансанд 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 18,100,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 54,569 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
Хариуцагч “*** ” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр алданги болох 8,450,126.07 төгрөгөөс 5,000,000 төгрөг шилжүүлж, нэхэмжлэгч *** ХХК нь алданги болох 3,450,126.07 төгрөгөөс татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлэхээр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна...” гэх тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
4. Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,973 төгрөгийн тал хувь 145,486.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 145,486.5 төгрөгийг улсын орлогоос, 145,486.5 төгрөгийг хариуцагч “*** ” ХХК-иас тус тус гаргуулж, “*** ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “*** ” ХХК-д холбогдох дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 18,154,568.25 төгрөг, алданги 8,450,126.07 төгрөг, нийт 26,604,694.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “...Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн төлбөр болох 18,154,568.25 төгрөгөөс хариуцагч “*** ” ХХК нь *** ХХК-ийн *** тоот дансанд 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 18,100,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 54,569 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Хариуцагч “*** ” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр алданги болох 8,450,126.07 төгрөгөөс 5,000,000 төгрөг шилжүүлж, нэхэмжлэгч *** ХХК нь алданги болох 3,450,126.07 төгрөгөөс татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлэхээр...” харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,973 төгрөгийн тал хувь 145,486.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 145,486.5 төгрөгийг улсын орлогоос, 145,486.5 төгрөгийг хариуцагч “*** ” ХХК-иас тус тус гаргуулж, “*** ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ