| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04901/И |
| Дугаар | 183/шш2024/03186 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 183/шш2024/03186
| 2024 оны 08 сарын 02 өдөр | Дугаар183/ШШ2024/03186 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Нисэхийн хороолол, 1-47 тоотод байрлах, ДХ/РД:00000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХУ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ДХ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Цыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. ДХ нь иргэн нэхэмжлэгч ДХ ХХК нь тахианы мах, махан бүтээгдэхүүний бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ХУ-тай 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн БГ/05 дугаартай "Бүтээгдэхүүн зээлээр худалдан борлуулах гэрээ"/Цаашид гэрээ гэнэ/-г байгуулан махианы мах, махан бүтээгдэхүүн нийлүүлсэн. Гэтэл ХУ нь бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт нийт 116,325,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүрэн төлж барагдуулах ёстой байсан боловч бүрэн төлөхгүй хэсэгчилж төлөлт хийж явсаар хагас жил өнгөрсөн байна. Одоогоор төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл нь 51,794,000 төгрөг байгаа болно. ХУ нь Нарантуул-2 худалдааны төвд худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2024 он гарснаар хойш төлөх ёстой төлбөрөө төлөхөө больсон болно. ХУ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг нь хариуцдаг хүн нь Б.Баярмаа холбоо барих утас: 86686688, 88007178. Мөн үйл ажиллагаа явуулж байсан хаяг: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, ТҮК-ийн хашаа, Шонхор худалдааны төв, Павилон- 4/Шилэн-4/ тоот. Нэхэмжлэгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд ХУ болон түүний гүйцэтгэх удирдлагын оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. ХУ-ийн гүйцэтгэх захирал нь Б.Үнэнбат гэх хүн байдаг бөгөөд Б.Үнэнбат-н эхнэр болох Б.Баярмаа нь өдөр тутмын үйл ажиллагаагаа хариуцан ажилладаг. Холбоо барих утасны дугаарууд 86686688, 88007178 болно гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэн А.Цт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн БГ/05 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан борлуулах гэрээ, Хабул умба ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШЗ2024/10772 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ДХ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХУ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
3. Хавтаст хэрэгт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШЗ2024/10772 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн БГ/05 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан борлуулах гэрээ гэрээнээс үзвэл ХУ нь ДХ-иас бүтээгдэхүүн авсан бөгөөд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд ХУ нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.
Улмаар хариуцагч ХУ нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Чингэлтэй дүүрэг, 10-р хороо, Чингэлтэйн 8 гудамж, 224 тоот хаяг, Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, ТҮК-ийн хашаа, Шонхор худалдааны төв, Павилон- 4/Шилэн-4/ тоотод бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШЗ2024/10772 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан ДХ-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ХУ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
ХУ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Чингэлтэй дүүрэг, 10-р хороо, Чингэлтэйн 8 гудамж, 224 тоот хаягт байрлаж байсан байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 80210606, 99474364 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХУ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч ХУ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ