Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 22

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 495 дугаартай шийдвэртэй,

О  ХХК-ний нэхэмжлэлтэй, А  ХХК-нд холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 50.806.340 төгрөг, алданги 25.403.170 төгрөг, нийт 76.209.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Н  түүний өмгөөлөгч

М.Даваасүрэн

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн

төлөөлөгч О.С ,

Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

Нэхэмжлэгч О ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О  ХХК нь АПУ ХХК-ний гэрээт борлуулагчийн хувьд Булган аймагт худалдаа үйлчилгээ явуулдаг бүх үйлчилгээний байгууллагатай АПУ ХХК-ийн бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлж төлбөрийг тухайн сарынхаа 28-ны өдрийн дотор заавал төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан ажилладаг. Манай байгууллага өөрөө АПУ ХХК-иас авсан барааныхаа үнийг сар бүрийн 28-ны өдөр бүрэн төлж байх үүрэг хүлээсэн болно.

Энэ хүрээндээ Булган сумын ... байрлах Д  дэлгүүрийг ажиллуулдаг А  ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний дагуу ажиллаж байсан. Гэтэл А ХХК-ийн захирал Л.Б  2018 оны 8 дугаар сард авсан бараа бүтээгдэхүүний мөнгөө 8 дугаар сарын 11-ний өдөр 8,067,100 төг тушааснаас хойш гэрээнд заасан хугацаанд тул удаа дараа шаардахад би байхгүй байна, мөнгөгүй байна гэх мэтчилэн хариу өгөөд байхаар нь манай Д  дэлгүүрийн эзэн Л.Э  8 дугаар сарын 27-ны өдөр өөрийн биеэр очиж дэлгүүрийн кассын орлого болох 1,720, 000 төгрөгийг бэлнээр авсан байдаг.

Ингээд сарын суүл болж байсан тул гэрээт газруудаас мөнгөө тушаахыг шаардаж сарын сүүлчийн өдрүүдэд ийм байдлаар ажиллаж тушаалгадаг байхад 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн үдээс хойш Л.Б  нь танай 54,100,000 төгрөгийг Б.Ц д өгсөн шүү гэхээр нь яагаад түүнд өгч байгаа юм бэ, Б.Ц  АПУ ХХК-ийг хариуцахаа болиод удаж байгааг би та нарт удаа дараа хэлсэн биз дээ гэсэн. Б.Ц  уг мөнгийг аваад манайд тушаагаагүй тул түүнээс яагаад ийм үйлдэл хийсэн талаар нь асуухад Л.Б гийн төрсөн эгчийн хүүхдэд би өртэй юм гэтэл намайг дарамталж удаа дараа дуудсаар байгаад уг дэлгүүрээс мөнгө авахуулаад аваад явчихлаа гэсэн. Ингээд манай байгууллага цагдаагийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлэхээр явахад Булган аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Ц гийн өмгөөлөгчийн гомдлыг хянаж үзээд хохирогчийг манай байгууллага биш гэж үзсэн тул иргэний журмаар хохирлоо шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байна.

Манай байгууллага нь АПУ ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихгүйн тулд өнгөрсөн 9 сарын хугацаанд маш өндөр хүүтэй зээл /хувь хүн, ломбарднаас/ авч мөнгийг төлөн ихээхэн хохирол хүлээгээд байна. Иймд А  ХХК-ийн 2018 оны 8 дугаар сард татан авсан барааны үнэ 50,806,340 төгрөг, зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.2-т зааснаар алданги тооцоход үнийн дүнгээс хэтэрч байх тул үнийн дүнгийн 50 хувь буюу алданги 25,403,170 төгрөг, нийт 76,209,510 төгрөгийг А  ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О  ХХК нь 2008 оноос эхлэн АПУ трейдинг ХХК-ийн бөөний төв 37 нэртэй Д  дэлгүүр үйл ажиллагаа явуулж ирсэн. А  ХХК-тай хамтран ажиллаж Дахан хангай дэлгүүр тухай бүртээ тооцоог хийж байсан. 2018 оны 1 дүгээр сараас эхлэн тооцоог дансанд хийх шаардлагатай болсон. Д  дэлгүүр 20,000,000 төгрөгийн зээл төлдөг байсан.

Манай байгууллага 2018 оны 2 дугаар сард Х.Ц  гэдэг хүнийг ажилд авсан, тэрээр 2018 оны 8 дугаар сар хүртэл ажилласан. Д  дэлгүүр тооцоогоо цаг тухай бүрт нь өгдөг байсан. 2018 оны 7 дугаар сард зээл тулгалтаар 2,000,000 төгрөг дутсан. Б.Ц авсан гэж худалдагч хэлж байсан. АПУ трейдинг ХХК-ийн худалдааны төлөөлөгч Н.А , Х.Ц  нарыг явуулж Б.Ц д мөнгө өгсөн асуудал байна уу? гэж бүх дэлгүүрээр асуулгасан. Д  дэлгүүр АПУ ХХК-ийн барааны төлбөрийг дансаар өгдөг байсан. Д  дэлгүүр нь бусад дэлгүүрийг бодвол харьцангүй өндөр таталттай дэлгүүр байсан. А ХХК-ийн Д  дэлгүүр 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,573,500 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 13,971,840 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 8,977,500 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 3,534,600 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 4,272,600 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 17,979,300 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 10,843,200 төгрөг, нийт 61,152,540 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн авсан.

Үүнээс А  ХХК-ийн Д  дэлгүүр 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 8,067,100 төгрөгийг АТМ-ээр шилжүүлсэн, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1,720,000 төгрөгийг Л.Э  дэлгүүрээс нь бэлнээр авсан, 2018 оны 8 дугаар сарын 7, 11, 18, 22, 28-ны өдрүүдэд 2,151,700 төгрөг, нийт 11,938,800 төгрөгийн хүнсний бараа өгснөөс өөрөөр төлбөр хийгээгүй. А  ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Б.Ц д 54,100,000 төгрөгийг бэлнээр өгсөн байсан.

Гэтэл Б.Ц  АПУ трейдинг ХХК-ийн тооцоог 2018 оны 4 дүгээр сараас хойш хийхээ больсон гэдгийг Булган аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг бүх хүнсний дэлгүүр болон А  ХХК-ийн Д  дэлгүүрийн хүмүүс мэдэж байсан. Д  дэлгүүрийн эзэн Л.Б гийн төрсөн эгч Л.Б  гэдэг хүн Б.Ц д мөнгө өгсөн байсан. Ямар учиртай өгснийг сайн мэдэхгүй. Камерын бичлэгээс мөнгө өгсөн болохыг харсан. Д  дэлгүүр Б.Ц д бэлэн мөнгө өгөх шаардлагагүй байсан. Гэрээний дагуу Х.Ц гаар дамжуулж Д  дэлгүүр АПУ ХХК-ийн *********** тоот дансанд тооцоогоо хийдэг байсан нь дансны хуулгаас харахад тодорхой болно. О ХХК нь АПУ ХХК-тай хийсэн гэрээгээр тухайн сардаа мөнгө тушаагаагүй тохиолдолд урамшууллын 1 хувиас хасч, дахин зөрчил гаргавал гэрээг цуцалдаг учраас манайх Д  дэлгүүрийн төлөөгүй төлбөрийг ломбардаас мөнгө авч төлсөн.

Л.Б гийн төрсөн эгч Л.Б  2018 оны 2 дугаар сард Б.Ц г харилцагчийн мөнгө авахаа больсон тухай мэдсэн байсан. Б.Ц д АПУ ХХК-ийн тооцооны мөнгийг өгч болохгүй гэдийг Л.Б  мэдэж байсан. "АПУ ХХК-иин барааг төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж гэрээнд заасан байдаг. Иймд А  ХХК-иас зээлээр худалдан авсан барааны үнэ 50,806,340 төгрөг, алданги 25,403,170 төгрөг, нийт 76,209,510 төгрөгийг гаргуулж О  ХХК-д олгож өгнө гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага О ХХК-ийн захирал Л.Н гаас А  ХХК-ийн захирал Л.Б д холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Л.Б  нь А  ХХК-ийн гишүүн биш хамааралгүй хүн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагдана. О  ХХК нь Д  дэлгүүртэй зээлээр төлбөр тооцоо хийдэг байсан.

Л.Б  нь Д  дэлгүүрийн тооцоо хийдэг. А  ХХК-ийн захирал нь Д.Г  гэж нэг хүний бүртгэлтэй компани. Л.Б  А  ХХК-д хууль ёсны албан тушаал хашдаггүй. АПУ ХХК-иас зээлээр авсан барааны үнэ 50 806 390 төгрөг, алданги 25 403 070 сая төгрөг алданги 25,403,170 төгрөг, нийт 76,209,510 төгрөгийг нэхэмжилж байна. О  ХХК-ийн захирал Д.Б  гэдэг хүн байдаг. Д.Б , Л.Н  хоёр нэг гэр бүлийн хүмүүс. Л.Э  гэдэг хүний Д  дэлгүүр дээр АПУ ХХК-ийн бүтээгдэхүүний бөөний худалдаа ажиллаж байсан.

Тооцоог тухайн үед Д  дэлгүүрийн нягтлан Б.Ц  2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр орлогоо 54 100 000 төгрөгийг бэлнээр очиж ирж авсан байсан. Урд өдөр нь буюу 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Л.Н  Л.Б д хандаж тооцоог хийх талаар утсаар мэдэгдэхэд Л.Б  Булган аймагт байгаагүй юм. Л.Н  тооцоогоо даруйхан хий гэсний дагуу Л.Б  хүнээс хүүтэй мөнгө зээлсэн. Ингээд эгч Л.Б д 54,100,000 төгрөг өгөөд Д  дэлгүүрийн худалдагч н.Б ийг байлцуулж Б.Ц д бэлнээр өгсөн. Тухайн үед Б.Ц  АПУ ХХК-ийн тооцоо, бараа бүтээгдэхүүний орлого, санхүүгийн тайлан, дэлгүүрийн ажлыг хийж байсан учраас сарын эцэс болсон тул мөнгийг өгсөн.

Б.Ц  энэ орлогын мөнгийг Д  дэлгүүрийн захирал Л.Э д өгөөгүй хувьдаа авсан учраас цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. 2018 оны 8 дугаар сарын 6, 10,17,21 өдрүүдийн бараа үйлчилгээний төлбөрийн үнийн дүн дээр зөрүү байна. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орлого 3,534,600 төгрөг зөрүүтэй байна. Д  дэлгүүрийн тооцооноос харахад 2,976,060 төгрөгийн бараа авсан. АПУ ХХК-ийн салбар хариуцсан худалдааны төлөөлөгч Б.А  урамшуулал зарласан гэж хэлсэн. Д  дэлгүүрээс Б  дэлгүүрийн авсан 1,381,800 төгрөгийн бараа авсан нь хасагдаж тооцогдох ёстой. Д  дэлгүүр 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл нийт 4 удаа бараа авсан төлбөрийг хасч тооцуулмаар байна.

Д  дэлгүүрээс 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2 удаа, 8 дугаар сарын 22-ны өдөр нэг удаа, 8 дугаар сарын 28-ны өдөр нэг удаа авсан барааны үнэ хасагдах ёстой. 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 670 900 төгрөг, 8 дугаар сарын 11-ний өдөр 100 000 төгрөг, хасагдах ёстой. Л.Э , Л.Н  нар өөрсдөө тооцоогоо авдаг. Зарим тохиолдолд нягтлан нь тооцоогоо авдаг байсан. Худалдан авсан барааны нийт үнийн дүнгээс 1,211,880 төгрөгийг урамшуулал авах ёстой.

Энэ мөнгө нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасагдах ёстой. Тухайн үед Б.Ц  гэдэг хүн ажлаа хийж байсан болох нь цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгт байдаг. О  ХХК, А  ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дууссан байна. А  ХХК-ийн захирал Д.Г  гэрээ байгуулах эрхийг Л.Б д итгэмжлэлээр олгоогүй тул Л.Б  нь гэрээ байгуулах эрх бүхий төлөөлөгч биш юм.

Өөрөөр хэлбэл Л.Б нь А  ХХК-ийн захирал биш учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл байна. Алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 495 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А  ХХК-иас 48,094,140 /дөчин найман сая ерэн дөрвөн мянга нэг зуун дөч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О  ХХК-д олгож, 28,115,370 /хорин найман сая нэг зуун арван таван мянга гурван зуун дал/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 538,998 /таван зуун гучин найман мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 398,421 /гурван зуун ерэн найман мянга дөрвөн зуун хорин нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О  ХХК-д олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С  давж заалдах гомдолдоо: "...Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 65 дугаар зүйлийн 65.1.8-т заасан зүйлүүдийг зөрчсөн байхад нэхэмжлэлийн хүлээн авч хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ төлөөлөх бүрэн эрхтэй эсэх нь тодорхой бус байсан мөн нэхэмжлэлийн шаардлагын зүйлтэй холбоотой асуудалд Булган аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа зэргийг шүүх огт харгалзаж үзээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Мөн шүүгчийн туслах нь магадгүй шүүгчийнхээ заавраар нэхэмжлэгчийг хариуцагчаа өөрчлөх зөвлөгөө заавар өгсөн нь ашиг сонирхолын холбоотой байж болох эргэлзээ төрүүлсэн.

Энэ нь шүүгч шийдэрээ О  ХХК нь А  ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргахда хариуцагчийн төлөөлөгчийн нэрийг буруу бичснийг буруутгах үндэслэлгүй гэсэн нь хууль, журманд нийцүүлээгүй хийсэн дүгнэлт болно. Хариуцагчийн төлөөлөгч Г  гэж нэхэмжлэгч тогтоогоогүй байхад шүүх өөрөө санаачлагаараа хариуцагчийн төлөөлөгчийг томилж нэхэмжлэл гардуулсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н  нь АПУ ХХК-ний тооцоог Д  Б ХХК-ний Д  дэлгүүрийн эрхлэгч Л.Э аар тооцоог авахуулж байсан гэдэг бол мөн Д  Б ХХК-ний Д  дэлгүүрээр Апу бөөний төвийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан.

Уг компаний нягтлан бодогч Ц гаар төлбөр тооцоог авахуулдаг байсан. Мөн өдөр Ц  компанийхаа тайлан тооцоог гаргаж байсан. Компанийг төлөөлж төлбөр тооцоог Д  дэлгүүрийн худалдагч нараас хүлээн авсан үйл баримт нь эрүүгийн хэргийг шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Гэтэл уг мөнгийг Ц  гэгч ажилтан нь аваад өгөөгүй, ашигласан эцэслэн шалгагдаж дуусаагүй байхад шүүх хэргийг түдгэлзүүлэхгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулсан.

Урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтыг зөрчиж нэхэмжлэгч талд хэт үйлчилж, хэргийг заавал шийдэх гэж эрмэлзсэн. Нэхэмжлэгч Б  гэх хүнийг хариуцагчаар тодорхойлон тогтоож түүнээс гэрээний үүргийн үнийн дүнг нэхэмжилж байгаа. Б  нь А  ХХК-нд хувьцаа эзэмшдэггүй, ямар нэгэн захирал болон менежерийн албан тушаал гүйцэтгэдэггүй болно.

Иймд Б гийн зүгээс Д  Б ХХК-ний Д  дэлгүүрт өгөх тооцоо буюу 54.100.000 төгрөгийг Д  Б ХХК-ний нягтлан бодогч Ц д өгсөн тул А  ХХК-иас 48.094.140 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй болно.

Шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл заалтуудыг зөрчсөн.

Мөн хэрэгт хавсаргасан бичгийн нотлох баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэсэн талаар шийдвэрт тусгагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх мөн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл болсон нотлох баримтыг хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 50.806.340 төгрөг, алданги 25.406.170 төгрөг, нийт 76.209.510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч төлөх боломжгүй энэ маргаанд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа учир иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч О  ХХК-ийг төлөөлж захирал Л.Н , хариуцагч А  ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Л.Б  нар 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс АПУ нэрийн барааг худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал байгуулсан байна. /хх-ийн 5-6 дугаар хуудас/

Хариуцагч А ХХК нь гэрээнд заасны дагуу АПУ ХХК-ний нэрийн бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч төлбөр тооцоог нь хийж байсан нь хэрэгт авагдсан ХААН Банкны интернет банкны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож, тогтоогдсон байна. / хх-ийн 7-18 дугаар хуудас/

А ХХК-ний О ХХК-нд төлөх ёстой бараа бүтээгдэхүүний төлбөр болох 54.100.000 төгрөгийг АПУ ХХК-ний тооцоо, бараа бүтээгдэхүүний орлого, санхүүгийн тайлан гаргадаг байсан Б.Ц д бэлнээр өгсөн гэх боловч тэрээр тухайн мөнгийг О  ХХК-нд шилжүүлээгүй байх тул А  ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн дүнгэлт зөв байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч О  ХХК-ний А  ХХК-нд холбогдуулан гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1055 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг үүсгэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасантай нийцсэн, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл О  ХХК, А  ХХК-ний хооронд үүссэн Иргэний эрх зүйн маргаан нь эрүүгийн хэрэгт огт хамааралгүй учир энэхүү маргааныг иргэний журмаар хянан шийдвэрлэхэд саад болохгүй юм.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар хариуцагчийн төлөөлөгч О.С ын гаргасан давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд хугацааг дахин сунгаагүй байгаа нь нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги гаруулах хууль зүйн үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь тухайн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр нь үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч төлөөлөгч О.С ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 398.421 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Ё.БЯМБАЦЭРЭН

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Б.БАТТӨР

                                                          ШҮҮГЧ                 М.ХҮРЭЛБААТАР