Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/03474

 

 

 

 

 

2024 08 23

182/ШШ2024/03474

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэзний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.Батдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Батдорж би *******-ийн гүйцэтгэх захирал Г.Чинбаатартай 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-г өөрөө буулгагч SНААNХI SX3251 маркийн 49-11 УБИ улсын дугаартай авто машинтайгаараа Хөвсгөл аймгийн Хатгал сум дахь түрээслэгч талын ажлын талбайд түрээсээр ажиллахаар тохиролцсон гэрээ байгуулсан. Тус гэрээнд заасны дагуу сар бүрийн түрээсийн төлбөр 9.000.000 төгрөгийг сар болгоны эхэнд шилжүүлэхээр харилцан тохиролцож, шилжүүлдэг байсан. Түрээсийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж дууссан ажлын хөлс нийт 21.150.000 төгрөг болсон. Тус төлбөрөөс 15.250.000 төгрөгийг дансаараа хүлээн авсан бөгөөд үлдэгдэл төлбөр 5.250.000 төгрөг дутуу төлсөн. ******* нь хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгэлгүй, алга болж өнөөдрийг хүрсэн. Б.Батдоржийн зүгээс асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг зорьж *******-тэй уулзах талаар удаа дараа холбоо барьсан. Ирж уулзаж асуудлаа шийдвэрлээрэй, мөнгөө төлөөрэй гэж хэлэхээр огт ирж уулздаггүй, төлбөрөө төлдөггүй. *******-ийн эв зүйгээр шийдвэрлэх боломжгүй болсон тул арга буюу асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181/Ш32024/09628 захирамжаар ... Нэхэмжлэгч нь хариуцагчиин оршин суух хаягииг тодорхой болгосны дараа харьяалагдах шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Таван Огторгуй ХХК нь байрладаг, оршин суудаг хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь Баянгол дүүрэг, Хану төвийн 4 давхар 404 тоотод үйл ажиллагаа явуулж байгааг олж мэдлээ. Иймд шүүхэд гаргасан эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Батдорж нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Батдорж нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийн хаяг тодорхой болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч болно, мөн зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж зохицуулсан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт гаргасан ба шүүх хуульд зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-т заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Б.Батдоржийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Батдоржид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.АЗЗАЯА