Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 321

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0319/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч, 
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн, 
Хохирогч ****,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **** холбогдох эрүүгийн 1718001220096 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ****нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны орой Дархан-Уул аймгийн Хонгор сумын ****гэх газар иргэн Э.**** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд  хүндэвтэр /баруун эгэм хугалсан/ хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны орой Дархан-Уул аймгийн Хонгор сумын ****гэх газар иргэн Э.**** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хөлөөрөө хавсарч унагасны улмаас эрүүл мэндэд нь баруун эгэмний хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь 

    Шүүгдэгч ****мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: 

    2017 оны 8 дугаар сарын 15-ны шөнө 4 цагийн үед болсон асуудал. **** гэдэг хүн бүсийн дааганы уралдаан хийсэн. Бид нар **** гэдэг айлд хоол унд идэж уусан. Тэгээд орой голын эрэг дээр ууж идсэн. Хохирогч бид хоёрын маргалдсан үйл явдал нь өөрт нь архи хийж өгөөгүй гээд уурлаад байсан. ****нөхөрт нь архи хийж өгөхөд уух гээд байсан. Иймэрхүү асуудлаас болж голын эрэг дээр маргалдаж байгаад машин суугаад манай гэрт ирсэн. Манай гэрт ирчхээд ****хэрүүл маргаан хийгээд байхаар нь баруун гарнаас нь татаж гэрээсээ гаргасан.  
    Миний бие хохирогч Э.**** хувийн тааламжгүй харьцааны улмаас маргалдаж эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт шинжээчийн 2017 оны 8 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар дүгнэлт, бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор *** 2017 оны 10 дугаар сарын 13 ны өдрийн *** дугаар тогтоолыг танилцаж ойлгож мэдсэн. Прокурорын тогтоолд дурдсан зүйлийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

    Хохирогч **** мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
    ...2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр миний мал маллаж байгаа Цагаан нуур гэх газар жижиг бэсрэг наадам болсон бөгөөд **** гэж хүн зохион байгуулсан адуучин нь **** гэж хүн байдаг. Наадам дуусаад **** гэдэг айлд тэр орчмын бүх л хүн очсон орой бүрэнхий болсон байхад ****ын ээжийн гэрт би нөхрийн хамт очсон. ****ын ээж нь тэндээ олуулаа байдаг бид нар хамт тэнд очсон юм. **** ахынд байхад л **** намайг барлаг, пизда гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан тэр үед нь би дуугүй л байсан. Тэгээд ****ын ээжийн гэрт нь ирээд **** надаас хэрүүл гуйгаад бид хоёр маргалдсан. Тэгтэл **** намайг гэрээс гар гээд чирэхээр нь би гарахгүй гээд хаалганаас барьчихсан байсан чинь миний нүүр лүү өшиглөөд баруун гарнаас татаж гудчаад байсан. Тэгээд гадна гаргаад намайг газар унагаасан. Тэгээд би босож чадахаа больсон. Би эмнэлэг, дуудна цагдаад мэдэгдэнэ гэсэн чинь намайг ****ын хамаатаны дүү *** гэрт хүргэж өгсөн. Гомдолтой байна. Би эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд хохиролтой байна. Би өдөрт 16-18 үхэр сааж 40 литр сүү өгч байсан бол хэдэн төгрөгтэй болох байсан. Одоо би үсээ боож чадахгүй байгаа. Гар зүгээр байхад том тэргээр үхрийн баас асгадаг байсан бол одоо жижиг хувингаар асгаж байгаа. Миний баруун гар төдий сайн хөдөлж чадахгүй байгаа. Бид хоёр эхлээд 3 000 000 төгрөгөөр тохиролцсон боловч ****алга болчихсон. Би Улаанбаатар хот руу явж байцаалтад ороход 200 000 төгрөгний зардал гарсан уг зардлаа нэхэмжилж байна гэх мэдүүлэг, 

Насанд хүрээгүй гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: 

...Тэр өдөр *** бэсрэг наадам болсон гээд ээж явсан. Орой 22 цагийн орчим *** а гэж тэнд байдаг ах танай аав, ээж голын цаана манай гэрийн тэнд байна чи очих юм уу гэхээр нь тэгье гээд би машинд суугаад голын цаад талд гэрийн гадна нь очиход зүс таних **** гэж ах манай ээж *** газар унагаачихсан. Би явж очоод яагаад байгаа юм бэ гээд тэр **** гэж ахыг холдуулаад ээжийг босъё гэсэн чинь ээж босож чадахгүй байсан. Тэр **** ах цаашаа яваад өгсөн тэндээс би Бумбага ахын машинд ээжийг арай гэж суулгаад гэрлүүгээ авч явсан гэх мэдүүлэг /хх 23/, 

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: 

...2017 оны 8 сарын 15-ны өдөр миний нутаглаж буй ****дааганы бэсрэг наадам **** гэх хүн адуучин ****гийн гадна зохион байгуулсан. Миний бие уг наадамд оролцож байгаад 18 цагийн орчимд малдаа санаа зовоод түрүүлээд гэртээ яваад ирсэн. Намайг гэртээ байж байхад 22 цагийн үед наадамд оролцсон манай төрөл **** миний хүү ****, манай ойролцоо зусдаг **** эхнэр **** нар **** машинтай ирсэн **** нь их согтуу байсан ба тэрээр гэрт орж ирээд надаас архиа гаргаад ир гээд нэхээд байхаар нь түүнийг их согтуу байна гээд архи гаргаж өгөөгүй. Архи өгөхгүй болохоор гичий нохой гэх зэрэг хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилсон мөн дурангаас болж нөхөртэйгөө маргалдаж улмаар гэрийн унь унагаасан. Гэтэл манай хүү **** нь уг асуудлыг таслан зогсоохоор ****г гэрээс гаргах гэтэл гарахгүй гэрийн хаалганы хатавчнаас зуураад байхаар нь миний хүү гараас нь угзарч татаад гэрээс гарангуутаа хаалганы хажууд **** газар унасан. Унаад уйлахад нь **** бид хоёр ****г босгосон ба урт оосортой дурангаа мөрлөөд зүүсэн байхаар нь уг дуранг салгаад ****гийн охинд өгсөн. **** нь баруун мөр мултарчих шиг боллоо гээд хүзүү мөрөө дараад уйлаад орилоод байсан унахдаа ямар нэг байдлаар гэтэл авсан гэж үзэхээр байсан гэх мэдүүлэг /хх 29/, 

Гэрч Ц.**** мөрдөн байцаалтад өгсөн: 

...2017 оны 8 сарын 15 нд манай ******** гэх хүн өөрийн малчин ****гийн гадна бэсрэг наадам зохион байгуулж тэр орчим амьдардаг нутгийн ард иргэд уг наадамд оролцсон. Наадам тарсны дараа ****гийн адуучин ****гийнхаар нутгийн олон хүмүүс цугларч идэж ууж нэлээд суусан идэж уусан хүмүүс нэлээд согтож халсан. Би өөрийн машинаар манай хамаатангийн **** болон манай ойролцоо зусаж байсан **** түүний нөхөр Даваагийн хамт машиндаа суулгаж ****ын ээжийнх буюу ****ынхаар очиж буулгасан. Тэднийг буулгаад явах гэтэл гэрт ор гээд байхаар нь ****ынхаар орсон гэрт орсны дараа надтай хамт ирсэн **** нь ****ын ээж ****аас архи нэхэхэд ээж нь согтсон байна одоо архи хэрэггүй гэж хэлж байсан. ...гэр рүү нь ортол **** нь ****ын бэр эгч Туяатай маргалдаж гэрийн унь унагаасан байсан тул би ****г гэрээс одоо гар гар гээд гаргах гэтэл тэрээр гэрээс гарч өгөөгүй тул хажуугаас **** оролцож хүчээр гараас нь татаад гэрээс гаргасан. **** хаалганы хажууд уйлаад хашхирсан учраас би араас нь гараад харахад **** хаалганы хажууд газар уначихсан байсан. Тухайн үед **** нь мөр мултарчих шиг боллоо хөндүүлээд байна гээд орилоод байсан /хх 28/, 

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: 

...Гэртээ ирээд үхэр малаа саагаад орой болж амрах гээд байж байтал **** эгчийнд бэсрэг наадамд оролцсон ****, **** нөхөр Даваагийн хамт **** эгчийн машинтай хүрч ирсэн. **** эгчийнх манайхтай хөрш би хэсэг хугацааны дараа **** эгчийнд ороход тогоотой сүү хөөрүүлж гаргаад гэрт байсан хүмүүст өгч байсан зарим нь ууж, зарим нь уухгүй байсан. Гэтэл **** эгч **** эгчээс шимийн архи нэхээд архи гаргаад ир гээд байсан. **** эгч түүнд өгөөгүй одоо архи чинь болно гэсэн чинь **** уурлаж элдэв үгээр хэлсэн. Хажуугаас нь түүний нөхөр Даваа нь чи боль айлд байна гэж хориглосон чинь **** нөхөртөө агсамнаж тэр хоёр барилцаж аваад зууралдахдаа гэрийн унь унагаасан. Гаднаас **** орж ирээд гар гээд ****гийн гараас нь татаад гаргах гэтэл хаалганы хажуугаас зууралдаад гарахгүй байсан боловч **** түүнийг хүчээр татаж гэрээс гаргасан. Ингэж татаж гаргахдаа гэрийн хаалганы хажууд **** газар уначихсан. Газар уначхаад босохгүй баруун эгэм хүзүүгээ гараараа дараад ёо ёо гээд орилоод байсан. Яг энэ үед **** ****гийн охин ****нь ирээд ****г машиндаа суулгаж гэр рүү хүргэж өгөхөөр явсан гэх мэдүүлэг /хх 34/, 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны 852 дугаар дүгнэлт: 

“Э.****гийн биед баруун эгэмний битүү хугарал, зүүн нүдний зовхины цус хуралт, баруун ташааны зулгаралт, хагалгааны дараах байдалтай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг буюу хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх 53/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 60/ тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирогч Э.****д эмчилгээний зардалд 525 000 төгрөг өгсөн болох нь хавтаст хэрэгт /хх 56/ авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогч Улаанбаатар Дархан-Уул аймгийн хооронд байцаалт өгөхөөр явсан 200 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт баримт ирүүлээгүй байх тул дээрх хохирлыг  гаргуулах боломжгүй байна гэж үзлээ. 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.****ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.****т оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ****нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

    5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, хохирогч ****нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.  


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.БАТЖАРГАЛ