Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2016/0033

 

2016 оны 1 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2016/0033

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай

 

Нэхэмжлэгч: Ө.С*******

            Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар/Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар

            Гуравдагч этгээд: Т*******,******* ХХК

            Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, ******* хаягт байрлах 54.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр иргэн Ө.С******* намайг бүртгэж, гэрчилгээ олгохгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Ө.С******* намайг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, ******* хаягт байрлах 54.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчи

            Нэхэмжлэл хүлээн авсан огноо: 2015 оны 10 сарын 08 өдөр

Шүүгч: Ц.Мөнхзул

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.С*******-ээс Улсын бүртгэлийн ерөнхий газар/Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар -нд холбогдуулан Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, ******* хаягт байрлах 54.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр иргэн Ө.С******* намайг бүртгэж, гэрчилгээ олгохгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Ө.С******* намайг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, ******* хаягт байрлах 54.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчи–ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар/Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүрэн хүлээн зөвшөөрсөн, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Улсын бүртгэлийн ерөнхий газар/Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар -нд холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/2015/0837/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Нэхэмжлэгч Ө.С*******-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар/Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар  ээс улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.С*******-д олгосугай.

     Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т зааснаар энэхүү захирамжийг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэх ба нэхэмжлэгч, хариуцагч нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах,  давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

          ШҮҮГЧ                                             Ц.МӨНХЗУЛ