| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шагдаргомбын Төмөрбаатар |
| Хэргийн индекс | 2022001280103 |
| Дугаар | 2022/ДШМ/10 |
| Огноо | 2022-05-18 |
| Зүйл хэсэг | 22.4.3., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/10
*******, Ч., *******, ******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч Н.Насанжаргал, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор
Шүүгдэгч *******
Шүүгдэгч ийн өмгөөлөгч *******, *******
Нарийн бичгийн дарга нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ы даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/156 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн шүүгдэгч ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, Ч., *******, ******* нарт холбогдох 2022001280103 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: овогт ийн , 1988 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, артирийн болон буудлагын тасгийн ахлах засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн сумын тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавья шагналгүй. /РД:/
Шүүгдэгч Тугалдай Чимэд овгийн гийн , 1989 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Баатар хайрхны гудамж 794 тоотод байнга оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД:/
Шүүгдэгч овгийн Чанцалын , 1985 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 9 дүгээр гудамжны 29 тоотод оршин суух хаягтай, урьд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД:/
Шүүгдэгч овгийн гийн , 1990 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айраг 4 дүгээр гудамжны 15 тоотод байнга оршин суух хаягтай урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД:/ гэв.
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн сум дахь хэсгийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр тус сумын 2 дугаар багийн нутаг, “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох гэж байсан иргэдийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хахууль авсан,
*******, *******, ******* нар нь бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор буюу Дундговь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг, “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлохын тулд 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр сум дахь хэсгийн цагдаа *******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 1.2-т зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2022001280103 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... анхан шатны шүүхийн энэхүү захирамжаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 202200180103 дугаартай хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн юм.
Би гэмт хэрэг үйлдээгүй ба энэ талаараа үнэн зөв мэдүүлсээр ирсэн.
Анхан шатны шүүх яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан асуудлуудыг хэлэлцэж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг буюу 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол гаргах бүрэн боломжтой байхад ийнхүү миний эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/156 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүх Дундговь аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтыг шалгаж үзэж хэргийн тал бүрээс нь шийдвэрлэх боломжтой байхад эрх зүйн байдлыг дордуулан хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр прокурорт буцааж байгаа нь үйлчлүүлэгчийн маань эрх зүйн байдлыг дордуулах халтай шийдвэр гаргасан. Үйлчлүүлэгч маань энэ хэргийг үйлдээгүй гэдгийг анхнаасаа мэдүүлж ирсэн. Шүүгдэгч нь Эрдэнийг согтуу байхад нь машины урд хайрцагт 1.000.000 төгрөг хийсэн асуудал яригддаг. Нэг бол хийсэн ч юм шиг, нэг бол хийгээгүй ч юм шиг зүйлийг мэдүүлдэг. Харин тэр мөнгийг би аваагүй гэдгийг удаа дараагийн мэдүүлгээр хэлж ирсэн. Мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтын хүрээнд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди гэмтэлтэй, үүнийг шинжлэн судлах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл байдаг. Энэ нь хууль журмыг зөрчсөн ажиллагаа болсон байдаг. Нотлох баримтыг цуглуулж бүрдүүлэхдээ хууль журмыг зөрчиж нотлох чанараа алдсан учир үйлчлүүлэгчийг маань гэм буруутайд тооцох боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан асуудлыг хэлэлцээд 36.2 дугаар зүйлд заасан шийдвэрийг аль нэгийг буюу 36.2 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар цагаатган шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн 156 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, үйлчлүүлэгчид маань ашигтай шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: Шүүгдэгч ийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Нэмж гаргах тайлбар байхгүй гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Уг хэрэгт мөрдөн байцаалтын шатаас шүүхийн шатанд хүртэл үнэн зөв тогтвортой мэдүүлэг өгсөн. нь тэй уулзаж хууль бусаар ашигт малтмал олборлох яриа өрнүүлж үүнд байгаль орчны хамгаалагчийг татан оролцуулж зохицуулж өгнө ухааны зүйл ярьж хүмүүст итгэл төрүүлсэн үйл явдал тогтоогдож байна. Мөн , нар машинтай ирээд буухдаа 1.000.000 авч буугаад машийнд суусан машийнд буцаж орж ирэхдээ мөнгөгүй орж ирсэн ийм нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайн үед ашигт малтмал хууль бусаар олборлох дуудлага орж ирсэн. зориуд архи ууж уг дуудлагад очоогүй. Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээс зайлс хийсэн. Иймээс шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч ийн гомдолд үндэслэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/156 дугаар шүүгчийн захирамжийг хянав.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар хахууль авсан гэмт хэрэгт холбогдсоныг Дундговь аймгийн Прокуророос хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад *******д холбогдуулсан хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар захирамжилсан байна.
Шүүгдэгч э шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо анхан шатны шүүх яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, үнэлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан асуудлуудыг хэлэлцэж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг буюу 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол гаргах бүрэн боломжтой байхад ийнхүү миний эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэнд гомдолтой. ...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ашигтайгаар шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
“Нийтийн албан тушаалтан” гэдэг хуульд заасан субьектийн эрх зүйн байдал, үүрэг хариуцлагатай холбоотой асуудлыг шалган тогтоолгох тухай үндэслэлийг зааж захирамжилсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс ... хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн нөхцөл байдлыг тогтоож, уг үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан, үйлдэлдээ шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцэн тогтоосон шүүхийн шийдвэр гаргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох эсэхийг шийдвэрлэх боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гомдол гаргасан ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/156 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР
ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ
Х.ГЭРЭЛМАА