Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2016/0036

 

2016 оны 1 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2016/0036

Улаанбаатар хот

 

Эвлэрлийг батлах тухай
 

Нэхэмжлэгч: ******* ХХК, Ф*******

            Хариуцагч: Төрийн өмчийн хороо

            Гуравдагч этгээд: Э*******,******* төв

            Нэхэмжлэлийн шаардлага: Геронтологийн төвийг албадан нүүлгэхийг даалгах, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, хувьчлаагүй үлдсэн хэсгийг хувьчлахыг даалгах

            Нэхэмжлэл хүлээн авсан огноо: 2015 оны 5 сарын 19 өдөр

Шүүгч: Ц.Батсүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК, Ф******* тэй хариуцагч Төрийн өмчийн хороо нь ...–аар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, ******* ХХК, Ф******* -ийн нэхэмжлэлтэй Төрийн өмчийн хороо-д холбогдох 128/2015/0574/З дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн  хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ маргааны талаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй

 

 

                ШҮҮГЧ                                                  Ц.БАТСҮРЭН