| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/03053/И |
| Дугаар | 181/ШШ2024/02858 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2024/02858
2024 07 29 181/ШШ2024/02858
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Денверийн гудамж, Офис констракшны байранд байрлах, С д Х, х ү х,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 1004-87 тоот хаягт оршин суух, Б овогт Н У /РД:ТА82022204/,
Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С д Х х ү х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Тус хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу тус дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Н.У Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу 100 хувийн эргэн төлөх нөхцөлтэй, 48 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №125 тоот гэрээ байгуулан олгосон. Энэхүү гэрээ нь хүүгүй, алдангигүй, нэмэлт төлбөргүй гэрээ юм.
Гэрээний дагуу Н.У эргэн төлөлтийн асуудлаар 80005626 дугаарын утсаар 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ярихад бага багаар төлнө, шүүх дээр очоод төлбөр төлөх хугацаагаа ярилцая гэсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс эвлэрлийн хугацааг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор тодорхой мөнгөн дүнгээр сар бүр төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрэх боломжтой тухай хариуцагч Н.У ярилцсан.
Н.У №125 тоот гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дууссан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн Н.У нь 4,000,000 төгрөгийн эргэн төлөлттэй байна.
Н.У байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан Маргааныг шийдвэрлэх боломжгүй үед шүүхээр шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүссэн тул Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буюу төрд учирсан 4,000,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулан Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан банк дахь 100200637010 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.
2. Зохигчид 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгийг 10 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С д Х, х ү х, нь хариуцагч Н.Ууганцэцэгт холбогдуулан Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4- д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч С д Х, х ү х, нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгийг хариуцагч Н.У хүлээн зөвшөөрч 10 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд талууд шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэгч С д Х, х ү х,нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгийг хариуцагч Н.У 10 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.У улсын тэмдэгтийн хураамжид 39,475 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Шүүгчийн захирамжийг хариуцагч Н.У сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ