| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/03376/И |
| Дугаар | 181/ШШ2024/02873 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/02873
2024 07 30 181/ШШ2024/02873
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 12/5-18 тоотод байрлах, К х ХХК /РД:5665337-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө-23, UBH центрийн 5 давхарт байрлах, М к ХХК /РД:5934273/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 259,113,443 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... К ХХК болон М ХХК нарын хооронд 2023 оны 09 дугаар сарын 20-ны өдөр АГГ/143/23 дугаартай Prime Suites төслийн каркас угсралтын ажпын гэрээ мөн бетон арчилгааны АГГ/180/23 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнүүд тус тус байгуулагдсан болно.
Гэрээ ёсоор нэхэмжлэгчийн зүгээс каркас угсралтын ажил болон бетон арчилгааны гэрээнд заасан ажлыг бүрэн хийж захиалагчид хүлээлгэн өгсөн бөгөөд талууд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрээ дүгнэж, тооцоо нийлэхэд хариуцагч М ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ болон бетон арчилгааны гэрээний төлбөрт 259,113,442.95 төгрөг төлөхөөр гарсан.
Уг төлбөрийг хариуцагч гэрээ дүгнэсэн өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар гэрээн дүгнэсэн актад тусгасан боловч, хариуцагч төлбөрөө төлөөгүй, төлбөр төлөх талаар нэхэмжлэгчээс шаардлага хүргүүлэхэд хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал солигдсон, шинээр томилогдсон гүйцэтгэх захирал нь уг төлбөрийн талаар мэдээлэлгүй байна гэх шалтгаанаар төлбөр төлөхөөс татгалзаж байгаа тул энэхүү шүүхэд хандаж байна.
Иймд хариуцагч М ХХК-иас 2023 оны 09 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан АГГ/143/23 дугаартай Prime Suites төслийн каркас угсралтын ажил гүйцэтгэх гэрээ болон бетон арчилгааны АГГ/180/23 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 259,113,443 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... К ХХК-ийн нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл болох 259,113,443 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан билээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М би нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХХК нь М ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 259,113,443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болохоо бичгээр илэрхийлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч М ХХК-д холбогдох Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 259,113,443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч К ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,454,720 төгрөгийн 50 хувь болох 727,360 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ