| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00218/И |
| Дугаар | 139/ШШ2024/00312 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 139/ШШ2024/00312
| 2024 оны 08 сарын 26 өдөр | Дугаар*******39/ШШ2024/00312 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь******* сумын*******-р баг,*******-р байрны******* тоотод оршин суух, ........ овгийн************** //
Хариуцагч:******* сумын*******-р багт байрлах, /РД:.............../-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү олговор нийгмийн даатгалын шимтгэлд 8421032 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нансалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү олговор нийгмийн даатгалын шимтгэлд 8421032 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Миний бие Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байгаад газрын даргын 2023 оны 01 сарын*******6-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулж, хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилогдсон. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын*******2-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр намайг Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүд 5288011 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд тус шийдвэрээр миний 2023 оны 01 сарын*******6-ны өдрөөс 2023 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү, олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Би өмнө гаргасан 2024 оны 05 сарын 22-ны өдрийн нэхэмжлэлдээ 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү, олговорт*******0079485 төгрөгийг нэхэмжилсэн. Би тухайн үед ажилдаа эгүүлэн томилогдоогүй байсан бөгөөд 2024 оны 06 сарын 04-нд ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Иймээс өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 сарын 03-ны өдрийг хүртэлх нийт ажилгүй байсан*******84 хоногийн цалингийн зөрүү, олговорт 6791155 төгрөг, даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлд*******80982 төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 848895 төгрөг, нийт 8421032 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, багасгаж байна гэжээ.
2.Хариуцагч газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .........аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаын нэхэмжлэлтэй холбоотой иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын*******2-ны өдрийн 350 дугаар шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, газрын даргын 2024 оны 06 сарын 04-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар эгүүлэн томилж, цалингийн зөрүү болох 5288011 төгрөгийг шийдвэрлэж хохирлыг барагдуулсан. Нэгдсэн эмнэлгийн даргаын нэхэмжлэлд гаргасан илүү цагаар ажилласан цалин нь удирдах албан тушаалтны гүйцэтгэх ажил үүрэгт хамаарахгүй, нэхэмжлэлд дурьдагдсан цалингийн зөрүүнээс тооцож үзэхэд*******0079485 төгрөг гарахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүйг мэдэгдэж байна гэжээ.
3.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байгаад газрын даргын 2023 оны 01 сарын*******6-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулж, хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилогдсон. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2023 оны 09 сарын*******2-ны өдрийн 350 дугаар шүүхийн шийдвэрээр намайг Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Тус шийдвэрээр 2023 оны 01 сарын*******6-ны өдрөөс 2023 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүүг гаргуулахаар шийдвэрлэсэн. Өмнө нь 2024 оны 05 сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 сарын 01-ний өдрийн цалингийн зөрүүг олгож,*******0079485 төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн үед ажилдаа томилогдоогүй байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 сарын 03-ны өдрийг хүртэл*******84 хоногийн цалингийн зөрүү 6791195 төгрөг, даатгуулагчаас ирэх нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү*******80982 төгрөг, ажил олгогчооос нийгмийн даатгалын шимтгэлд 848895 төгрөг нийт 8421032 төгрөгийг гаргаж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл шийтгэлийн зөрүүг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна. Цалингийн зөрүү, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргаж өгөхийг хүсэж байна гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 сарын 03-ны өдрийг хүртэл нийт 8421031 төгрөгийг нэхэмжилсэн. Нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн цалингийн картыг үзэхэд улирлын үр дүнгийн урамшуулал болон ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү гэсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд ажил олгогчид олговол зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажиллавал зохих цалинд тооцсон учраас ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг гаргах шаардлагагүй. Онцгой нөхцлийн нэмэгдэл гэж шаардсан. Энэ нь зөвхөн хүүхдийн эмч дээр олгодог нэмэгдэл. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын******* дугаар хавсралтад хүүхэд нярайн эмчид олгоно гэж заасан. Даргын албан тушаалд ажиллаж байх хугацаанд авах нэмэгдэл биш учраас энэ шаардлага нь үндэслэлгүй байна. Улирлын үр дүнгийн урамшууллын тухайд Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Мөнгөн урамшуулал олгох журмын*******.2.2-т зааснаар тухайн улирлын үр дүнгийн урамшууллыг олгох боломжгүй. нь даргын албан тушаал гүйцэтгэж байхдаа ямар үнэлгээтэй ажиллаж хэрэгжүүлснийг тооцох боломжгүй учраас олгох боломжгүй гэж үзэж байна. Хоолны хөнгөлөлтийн хувьд хүүхдийн эмч байх хугацаандаа авч байсан учраас олгох боломжгүй. Ээлжийн амралтын олговор гэж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны*******0 сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаал, ээлжийн амралт олгох журамд заасны дагуу ээлжийн амралтын олговор тооцох боломжгүй. Илүү цагийн нэмэгдлийг хүүхдийн эмчээр томилогдоод авч байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/192 дугаар тушаалын дундаж цалин олгох журмын дагуу хэдэн өдөр илүү цагаар ажилласныг тооцох боломжгүй учраас тооцох боломжгүй. Цалингийн тооцоог газрын нягтлан бодогчоор бодуулан шүүхэд гаргаж өгсөн. Тэр хэмжээгээр олгох боломжтой гэв.
5. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн*******-2-р хуудас/,ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/, аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын*******2-ны өдрийн*******39/ШШ2023/00350 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 4-17-р хуудас/, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны*******2 сарын 07-ны өдрийн 218/МА2023/00017 дугаартай магадлалын хуулбар /хэргийн*******8-37-р хуудас/, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 001/ШХТ2024/00192 дугаар тогтоолын хуулбар /хэргийн 38-39-р хуудас/,ын 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн карт /хэргийн 40-41-р хуудас/, нэрэмжит нэгдсэн эмнэлгийн даргын 2023 оны 07 сарын 05-ны өдрийн А/40 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 42-43-р хуудас/, газрын даргын 2023 оны 07 сарын 05-ны өдрийн Б/62 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хэргийн 44-45-р хуудас/, хариу хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 46-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 47-48-р хуудас/, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, багасгах тухай нэхэмжлэлийн шаардлага /хэргийн 68-р хуудас/,ын 2023 оны 09 сарын*******-нээс 2024 оны 06 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн карт /хэргийн 69-70-р хуудас/, газрын даргын 2024 оны 06 сарын 04-ний өдрийн Б/32 дугаартай тушаал /хэргийн*******1-р хуудас/, хариу тайлбар /хэргийн 91-92-р хуудас/, хариуцагч талаас тайлбар /хэргийн 55, 80-р хуудас/,ын 2023 оны 9 сараас 2024 оны 6 сар хүртэлх хугацааны цалин тооцсон хүснэгт /хэргийн 93-р хуудас/ баримтыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2 Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд: Тухайн үед шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихсон байхад ажилд эгүүлэн томилоогүй. Тэгээд 2024 оны 06 сарын 04-нд ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Иймээс 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 сарын 03-ны өдрийг хүртэл*******84 хоногийн цалингийн зөрүү, олговорт 6791155 төгрөг, даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлд*******80982 төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 848895 төгрөг, нийт 8421032 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэжээ.
3. Хариуцагч тал тайлбар татгалзлаа дараахь байдлаар үндэслэж байна. Үүнд: Нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг гаргах шаардлагагүй. Зарим нэмэгдлийг илүү тооцсон байгааг зөвшөөрөхгүй. газрын нягтлан бодогчийн тооцсоноор төлнө гэжээ.
4. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдох хүртэл буюу 2024 оны 06 сарын 03-ны өдөр хүртэл хугацааны цалингийн зөрүү 8421032 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч зарим хэсгийг буюу ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг төлөх үндэслэлгүй, зарим олгогдох ёсгүй нэмэгдлийг төлөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь нэгдсэн эмнэлгээс цалингаа тооцуулж авдаг гэх ба Нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогчоор тооцуулан ирүүлснээр /хэргийн 69-70-рт/ олговол зохих цалингийн зөрүү 6791155 төгрөг, ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү*******80983 төгрөг, ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 848894 төгрөг нийт 8421032 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч талаас олговол зохих цалин 6551889,44 төгрөг, ажил олгогчоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 818986,18 төгрөг, нийт*******370875,62 төгрөг болохыг тооцсонын 2023.09 сараас 2024.06 сар хүртэл цалин тооцсон хүснэгт-ийг ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчын цалинг тооцон олгодог байгууллагын нягтлан бодогчийн тооцоолсноор цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг тооцон олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн*******9 дүгээр зүйлийн 19.1.Даатгуулагч, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнд дараах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамааруулна: 19.1.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5 дахь хэсэг,*******01 дүгээр зүйлийн*******01.1 дэх хэсэг,*******11,*******12,*******13,*******14,*******15,*******16,*******17 дугаар зүйлд тус тус заасан цалин хөлс, олговор;... гэжээ. Мөн хуулийн*******8 дугаар зүйлийг 18.1.Ажил олгогч болон энэ хуулийн*******.2,*******.3,*******.4,*******.5-д заасан даатгуулагч дараах хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө:... гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос ажил олгогч болон ажилтан тус бүр хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр хуульд заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв. Иймд 8421032 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас*******640049 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлд*******80982 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зйтэй гэж шүүх үзлээ.
5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******76228 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******640049 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж*******37190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчд олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2,*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.2,*******16,*******18 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн*******27 дугаар зүйлийн*******27.2-т зааснаар Дундговь цалин хөлсний зөрүү*******640049 /долоон сая зургаан зуун дөчин мянга дөчин есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ......... овгийн************** //-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас*******80983 /долоон зуун наян мянга есөн зуун наян гурван/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч ........... овгийн************** //-д олгох цалингийн зөрүү*******640049 /долоон сая зургаан зуун дөчин мянга дөчин есөн/ төгрөгөөс нийгмийн болон эрүүл даатгалд албан журмаар даатгуулж, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч т даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******76228 /нэг зуун далан зургаан мянга хоёр зуун хорин найман/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******37190 /нэг зуун гучин долоон мянга нэг зуун ерэн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******20 дугаар зүйлийн*******20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш*******4 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ .........