Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 129/ШШ2024/00338

 

 

 

 

                                        

 

 

 

 

                                                                                        129/ШШ2024/00338

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: А аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байрлах А аймгийн Прокурорын газар /РД: ..../

Хариуцагч: А аймгийн ......гэх газарт оршин суух Б овгийн Ц.Х

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 584,760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3 сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн “Ц.Х нь 2019 оны 10 сарын 02-ны өдөр ......тоотод иргэн Б.А-тэй маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч Б.Ань гэмт хэргийн улмаас 2019 оны 10 сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 сарын 21-ний хооронд А аймгийн Нэгдсэн эмнэлэг, улсын 1 дүгээр төв эмнэлэгт үзүүлж оношилгоо эмчилгээ хийлгэсэн байх ба үүнд зарцуулсан 584,760 төгрөгийн зардлын төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан журмын дагуу байгуулсан гэрээг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Ц.Хаас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 584,760 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000020080 тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргав гэжээ.

 

Хариуцагч Ц.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Х миний бие А аймгийн Прокурорын газрын нэхэмжилсэн 584,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А аймгийн Прокурорын газар хариуцагч Ц.Хт холбогдуулан гэм хорын хохирол 584,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар прокурор Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

            Мөн Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр дээр дурьдсан хуульд заасан.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Х нь нэхэмжлэгч А аймгийн Прокурорын газрын нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 584,760 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                             

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч А аймгийн Прокурорын газрын нэхэмжилсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 584,760 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 1009000020080 тоот дансанд төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ц.Хын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэ захирамжийг хариуцагч Ц.Х сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН