| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00399/И |
| Дугаар | 129/шш2024/00339 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 129/шш2024/00339
129/ШШ2024/00339
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: ...... байрлах МК ХХК /РД: .../
Хариуцагч: .....оршин суух Б овгийн Ч.Б /ИБД: ...../
Нэхэмжлэлийн шаардлага: 342,564 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МК ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 44373897 тоот гэрээ байгуулан 85393068 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан wifi router-ийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийг үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 7 сард анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт 229,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 113,564 төгрөг буюу нийт 342,564 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Б миний бие МК ХХК-ийн нэхэмжилсэн 342,564 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МК ХХК нь хариуцагч Ч.Б-т холбогдуулан гэрээний үүрэг 342,564 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй, нэхэмжлэлийн шаардлага болох 342,564 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,928 төгрөгөөс 5,464 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Б-с улсын тэмдэгтийн хураамж 5,464 төгрөг, улсын орлогоос 5,464 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч МК ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч МК ХХК-ийн 342,564 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ч.Б-ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,928 төгрөгөөс 5,464 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Б-с улсын тэмдэгтийн хураамж 5,464 төгрөг, улсын орлогоос 5,464 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч МК ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэ захирамжийг хариуцагч Ч.Б сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН