Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 129/ШШ2024/00340

 

 

 

 

                                        

 

 

 

 

                                                                                        129/ШШ2024/00340

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: А аймгийн ...сумын ....багт байрлах ХТ ХХК /РД: ..../

Хариуцагч: А аймгийн Э сумын Өлзийт, .....байрлах АЭМЭМТ

Нэхэмжлэлийн шаардлага: 3,907,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани АЭМЭМТд 2022 оны 10 сарын 20-ны өдөр эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээг байгуулан хамтран ажиллаж байсан бөгөөд 2023 оны 11 сарын 18-ны өдрийн байдлаар 2,605,200 төгрөгийн авлага үүссэн. Үүнээс хойш дахин эм бараа аваагүй ч төлбөрт төлөлт хийгдээгүй. Гэрээнд заасны дагуу эм барааны төлбөрийг сар бүр 25-30-ны өдрийн тооцоо нийлж баталгаажуулах бөгөөд төлбөрийг барааг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй байдаг. Хариуцагч нь Хариуцагч нь харилцагчийн дэлгэрэнгүй тайланд тусгагдсан барааг хүлээн авсан /өсөлт гэсэн багана/ өдрөөс эхлэн тус бүр тухайн сард багтаан төлбөрийг төлөх үүрэгтэй байсан. Гэвч хариуцагч нь эм барааны төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тул эм барааны төлбөрийн үлдэгдлийг төлөх өдрийг тухайн сар бүрийн сүүлийн өдрөөр тооцон авлагын үлдэгдлээс гэрээний 4.6-д заасны дагуу алдангид шилжүүлж мөн гэрээний 5.2-т заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам тооцож үзвэл нийт 2,467,652.04 төгрөгийн алданги бодогдсон байна. Үүнийг Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 1,302,600 төгрөгийн алданги бодогдсон байна. Хариуцагч талд төлбөр төлөх хугацааг удаа дараа хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй төлбөр төлөөгүй байна. Иймд АЭМЭМТөөс Эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээний үүргийн төлбөр болох төлбөр 2,605,200 төгрөг, алданги 1,302,600 төгрөг, нийт 3,907,800 төгрөгийг гаргуулж ХТ ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч АЭМЭМТийн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ХТ ХХК-ийн нэхэмжилсэн 3,907,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХТ ХХК нь хариуцагч АЭМЭМТ-д холбогдуулан эм эмнэлгийн хэрэгсэл эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээний үүрэг 3,907,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хариуцагч АЭМЭМТ нь нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй, эм эмнэлгийн хэрэгсэл эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээний үүрэг 3,907,800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн төлөөлөгч М.Б-нтайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,475 төгрөгөөс 38,737.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч АЭМЭМТ-өөс улсын тэмдэгтийн хураамж 38,737.5 төгрөг, улсын орлогоос 38,737.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХТ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХТ ХХК-ийн нэхэмжилсэн эм эмнэлгийн хэрэгсэл эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээний үүрэг 3,907,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч АЭМЭМТ-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,475 төгрөгөөс 38,737.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч АЭМЭМТ-өөс улсын тэмдэгтийн хураамж 38,737.5 төгрөг, улсын орлогоос 38,737.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХТ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэ захирамжийг хариуцагч АЭМЭМТ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН