Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 119/ШШ2024/0011

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Э” ХХК /захирал Ш.Д/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Б

Хариуцагч: “Э” ТӨҮГазар, “Э” ТӨҮГ-ын ТҮХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х, Д.Г нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: ““Э” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерийн ҮХ-ны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийг /шийдвэр/, “Э” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл”-ийг, СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” “Мэдэгдэл”-ийг, “Э” ТӨҮГ болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024/02-10-0027 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлагатай тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Ш.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Д.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК анх “Э” ТӨҮГазрын ТҮХ-д холбогдуулан гаргасан “ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерийн ҮХ-ны хурлын шийдвэрийг /Хууль бус захиргааны акт/ хүчингүй болгох, “Э” ТӨҮГ болон “Э” ХХК нарын хооронд байгуулагдаж байгаа хууль бус гэрээг түдгэлзүүлэх, “Э” ТӨҮГ болон “Э” ХХК нарын хооронд гэрээ байгуулагдсан тохиолдолд тус гэрээг /Хууль бус захиргааны акт/ хүчингүй болгох, ЭҮТӨҮГ-аас “Э” ХХК-д 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүргүүлсэн ЭҮТӨҮГ/202301... тоот тендерт шалгарсан тухай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан ба

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э” ТӨҮГ болон “Э” ХХК нарын хооронд байгуулагдаж байгаа хууль бус гэрээг түдгэлзүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,

 “2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Э” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерийн ҮХ-ны “Үнэлгээний дүгнэлт”-ийг /шийдвэр/, “Э” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл”-ийг, СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” “Мэдэгдэл”-ийг, “Э” ТӨҮГ болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024/02-10-0027 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.

2. “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/98 дугаар тушаалаар ЭҮТӨҮГ/202301... дугаартай “Бутлан ангилах төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ҮХ-г байгуулсан ба 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Бутлан ангилах төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг зарлажээ.

3. Нэхэмжлэгч “Э” ХХК  “Бутлан ангилах төхөөрөмж” нийлүүлэх нээлттэй тендерт оролцсон байна.

4. “Бутлан ангилах төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ҮХ 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж “Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Бутлан ангилах төхөөрөмж” худалдан авах ЭҮТӨҮГ/202301... тоот тендерт ТБОНӨХБАҮХАТХ-ийн дагуу шаардлагад нийцэж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Э” ХХК-ийн DDP-“Э” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 3.880.698.604.00 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэв.” гэж шийдвэрлэсэн  ба  2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр  “Э” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар  зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” заасныг үндэслэн танай тендерийг шалгаруулаагүй гэж ҮХ дүгнэсэн”-ийг мэдэгдсэн байна.

4. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэгч “Э” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

1. “Э” ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 3-т заасан “нийт эрчим хүч зарцуулалт: 450 квт/цаг-аас ихгүй”, 4-т заасан “конусан бутлуурын гидро систем, тоос дарах систем”, б-д заасан “энергийн эх үүсвэрийн зарцуулалт”, техникийн тодорхойлолтын аюулгүй ажиллагааны шаардлагад заасан “Байгаль орчин, агаарын бохирдол, тоос дарагч автомат усаар ширшигч систем, бутлуурын үйлдвэрийн операторын бүхээгийн нөхцөл, механик аюул, аюулгүй байдлын тоноглол”-ын шаардлагад нийцсэн эсэхийг захиалагч хянан үзээгүй байхад тендерт шалгаруулсан нь илэрхий хууль бус, ямар нэг хууль бус сонирхолын зөрчлийн асуудал байна гэж тодорхойлжээ.

6. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Ш.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь “Э” ТӨҮГ-аас зарласан “Бутлан ангилах төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерт 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр оролцсон. Манай компанийн тендерт санал болгож буй тоног төхөөрөмж нь БНСУ-ын “С” ХХК-тай үйлдвэр дээр нь очиж судлан гэрээ байгуулж захиалагчийн тендерийн шаардлага техникийн тодорхойлолтод бүрэн нийцсэн бүтээгдэхүүн санал болгосон билээ. Гэтэл захиалагчийн тендерийн ҮХ нь манай компанид 2023 оны 12-р сарын 07-ны өдрийн С7-112-12/7512 албан тоотоор ирүүлсэн мэдэгдэлд дурьдсанаар ТШ318.6.8 “Бараа нийлүүлэлтийн хуваарьт захиалагч 6-8 сарын дотор гэж заасан. Танай компани санал болгож буй барааг 6-8 сар гэж тогтсон хугацаа зааж ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй гэх шалтгаанаар тендерээс хассан.

Манай компани тус тендерийн “Бараа нийлүүлэлтийн хуваарь” хүснэгтийн 6-р баганад: Бараа нийлүүлэх хугацааг 6-8 сарын хугацаанд нийлүүлэх санал хүргүүлсэн. Захиалагчийн зүгээс санал болгосон хугацаа нь зөвхөн бараа нийлүүлэх биш тоног төхөөрөмжийг нийлүүлэх, угсрах тохируулга хийх, түлхүүр гардуулах нөхцөлтэй зарласан тендер учраас энэхүү 6-8 сарын хугацаа заасан гэж ойлгогдохоор байсан боловч энэ хугацаанаас өмнө ч үгүй хойно ч үгүй яг заасан хугацаанд нийлүүлэхээр санал хүргүүлж байхад тендерээс хассан нь тендер сонгон шалгаруулалтын журам, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэж үзээд 2023 оны 12 дугаар 11-ний өдрийн 23/А-12-213 тоот албан бичгээр Монгол Улсын Сангийн Яаманд гомдол гаргасан. Тус яамнаас 2023 оны 12 дугаар 27-ны өдрийн 03/9454 тоот гомдол хянасан тухай хариу бичигт “Э” ХХК тендерийн баримт бичигт заасан хугацаанд бутлан ангилах төхөөрөмжийг нийлүүлэхээр санал ирүүлсэн байхад тогтсон хугацаа зааж ирүүлээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж хариу ирүүлсэн.

Гэтэл Монгол Улсын Сангийн Яамнаас “Э” ТӨҮГ-ын тендерийн ҮХ-д Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье. гэсний дагуу дахин үнэлгээ хийсэн боловч тендерийн өгөгдлийн хүснэгт, тендерийн техникийн тодорхойлолтод илт нийцээгүй, тендерийн баримт бичгийн шаардлага огт хангаагүй “Э” ХХК-г тендерт дахин шалгаруулж, тендерийн баримт бичгийн бусад бүх шаардлагыг бүрэн хангасан манай компанийг тендерээс хассан.

Сангийн Яамны 2023 оны 12 дугаар 27-ны 03/9454 тоот “Гомдол хянасан тухай” мэдэгдлээр энэ нь үндэслэлгүй байна гэж тогтоогдсон боловч уг тендерт дахин үнэлгээ хийхдээ тус албан тоотын 8-р зүйлд заасан:

“Э” ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 3-т заасан “нийт эрчим хүч зарцуулалт: 450 квт/цаг-аас ихгүй”, 4-т заасан “конусан бутлуурын гидро систем, тоос дарах систем”, 6-д заасан “энергийн эх үүсвэрийн зарцуулалт”, техникийн тодорхойлолтын аюулгүй ажиллагааны шаардлагад заасан “Байгаль орчин, агаарын бохирдол, тоос дарагч автомат усаар ширшигч систем, бутлуурын үйлдвэрийн операторын бүхээгийн нөхцөл, механик аюул, аюулгүй байдалын тоноглол”-ын шаардлагад нийцсэн эсэхийг захиалагч хянан үзээгүй байна гэж дүгнэснээс:

1. Нийт эрчим хүчний зарцуулалт 450 квт/цагаас-аас ихгүй байх тухай харьцуулсан техникийн топорхойлолтод захиалагчийн тодорхойлолтыг шууд хуулж бичээд нийцсэн гэж бичсэн боловч яг яаж нийцэж буйг эрчим хүч хэрэглэгч төхөөрөмж бүрээр тооцож нийлбэр эрчим хүчний хэрэглээг тооцож ирүүлээгүйгээс  цаашид гэрээ байгуулж уг бүтээгдэхүүнийг нийлүүлээд ажилд оруулсаны дараа захиалагчаас шаардсан хэрэглээнээс хэтэрсэн үзүүлэлттэй илүү эрчим хүчний зарцуулалтыг хэн хариуцах вэ гэдэг нь тодорхойгүй. Иймээс захиалагчийн шаардлагад нийцэхгүй байна.

2. Конусан бутлуурын гидросистем, тоос дарах системийн талаар мөн ямар ч мэдээлэл ирүүлээгүй нь нийлүүлэгч захиалагчийн техникийн тодорхойлолтоос өөр хямд үнэтэй ямар ч төхөөрөмж нийлүүлэх эсвэл нийлүүлэхгүй байж болох боломжийг нийлүүлэгчид олгож байна.

3. “Байгаль орчин, агаарын бохирдол, тоос дарагч автомат усаар ширшигч систем, бутлуурын үйлдвэрийн операторын бүхээгийн нөхцөл, механик аюул, аюулгүй байдлын тоноглол”-ын талаар ямар нэг тайлбар зэрэг нэмэлт мэдээллээр захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцэж буйг батлгаажуулж ирүүлээгүй нь захиалагчийн шаардлагад нийцээгүй тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой эсхүл нийлүүлэхгүй байх боломжийг нийлүүлэгчид олгож байна. Мөн захиалагч ямар хэлбэр дүрстэй, ямар марк төрлийн, ямар хүчин чадалтай тоног төхөөрөмж энэ “Бутлан ангилах төхөөрөмж”-д суурилуулах тоноглохыг нь харах боломжгүй тэр байтугай ийм эд анги нийлүүлнэ гэсэн санал ч ирүүлээгүй байхад тус компанийг шалгаруулсан байна.

Энэ “Бутлан ангилах төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301... тоот тендерт шалгарсан гэх “Э” ХХК-тай захиалагч тал цаашид гэрээ байгуулан уг тоног төхөөрөмжийг худалдан авахаар бол захиалагч талын тендерийн баримт бичигт тусгасан тендерийн өгөгдлийн хүснэгт болон техникийн тодорхойлолт №Ү23/10-6460-ын Нэмэлт шаардлага ба зориулалтын тоноглол /дагалдах хэрэгслүүд/ аюулгүй ажиллагааны шаардлагуудад заагдсан иж бүрдлүүдийг огт хангаагүй иж бүрдэл дутуу тоног төхөөрөмж худалдан авах нөхцөл үүсгэсэн тендер ирүүлсэн байгаа нь “Э” ТӨҮГ болон Монгол Улсад ихээхэн хэмжээний мөнгөн хохирол үүсэх, улмаар уг тоног төхөөрөмж дээр ажиллагсадын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдалд ноцтой хохирол гарахаар нөхцөл үүссэн байна.

Тендер шалгаруулалтын ТҮХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн байтугай техникийн талын ойлголттой, техникийн зураг унших, захиалагчийн (ТӨХ) ба техникийн тодорхойлолтод нийлүүлэгчийн ирүүлсэн мэдээлэл тохирч буй эсэхийг магадлах чадвартай мэргжилтэн оролцсон эсэх нь эргэлзээтэй байна. Манай компани ЭҮТӨҮГ, Улсын болон орон нутгийн зүгээс зарласан тендерүүдийн сонгон шалгаруулалт байнга оролцож амжилттай болон амжилтгүй олон үр дүнд хүрч байсан.Тэдгээр тендер шалгаруулалтууд нь бодитой холбогдох хууль, журмуудад нийцсэн, мэргэжлийн, захиалагчийн хүсэл сонирхолд нийцсэн байдаг.

Гэтэл энэ удаагийн тендер шалгаруулалт нь илэрхий хууль бус илт захиалагчийн Тендерийн өгөгдлийн хүснэгт, техникийн тодорхойлолтын наад захын шаардлага улмаар уг тоног төхөөрөмжийг сонгоход зайлшгүй шаардлагатай мэдээллүүдийг огт ирүүлээгүй, захиалагч өөрөө ямар бүтээгдэхүүн худалдан авахаа хүртэл мэдэх боломжгүй, гэрээ байгуулсан тохиолдолд нийлүүлэгч нь захиалагчийн зарласан тендерийн бичиг баримтад үл нийцэх тоног төхөөрөмж нийлүүлэх улмаар ТББ-д шаардсан ч оролцогчоос огт ТББ-д ирүүлээгүй эд, анги нэмэлт тоноглолуудыг нийлүүлэхгүй байх боломжтой бичиг баримт ирүүлсэн байхад энэхүү “Э” ХХК-г сонгон шалгаруулсан нь илэрхий хууль бус үйлдэл, цаашлаад ямар нэг хууль бус сонирхлын зөрчлийн асуудал байж болзошгүй гэж харахаар байгааг анхаарна уу.

Манай компаниас уг тендерт ирүүлсэн материал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27-р зүйлийн 27.1-д заасан шаардлагуудыг бүрэн хангасан байтал тус ТҮХ нь тендерийг хянахдаа энэ хуулийн 27.2.1 ба 27.2.2 заалтуудыг зөрчиж үнэлгээ хийсэн гэж үзэж байна.

Иймд тус тендерт шалгарсан “Э” ХХК болон захиалагч ЭҮТӨҮГ-ын хооронд гэрээ байгуулах үйл явц хэрэгжиж эхэлсэн тул “Э” ТӨҮГ болон Монгол Улсад ихээхэн хэмжээний мөнгөн хохирол үүсэх, улмаар уг тоног төхөөрөмж дээр ажиллагсадын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдалд ноцтой хохирол гарахаар нөхцөл үүссэн байгааг анхаарч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.  

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 2021 оны 07 сарын 01-ний өдрийн ҮХ-ны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшуулалыг зохицуулах ҮХ-ны бүрэлдэхүүнд орох иргэдийн мэдээллийн сан бүртгүүлэх журамд заасны дагуу захиалагч ҮХ-г байгуулах ёстой. Байгуулсан тушаал хэрэгт авагдсан. Гэхдээ энэ үнэлгээний дүгнэлтийг хийсэн тендерийг нээсэн ҮХ хууль бус гишүүнтэй ажилласан. Захиалагчийн ҮХ-ны байгуулах тушаалд нэр заагдаагүй гишүүн буюу ҮХ-ны нарийн бичгийн дарга Г гэдэг хүн хууль бусаар орж ажилласан. Энэ нь хуульд заасан шаардлагыг зөрчиж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт захиалагч тендерийн агуулга, үнэ өөрчлөгдөхөөс бусад асуудлаар тендерт оролцогчоос тендерийн талаар тодруулга авах эрхтэй гэж зохицуулсан. Гэтэл ҮХ тендерт оролцогч компани буюу гуравдагч этгээдээс тодруулга авахдаа тендерийн агуулгыг өөрчилсөн тодруулга авч үнэлсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна.” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ҮХ-ны бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал ярьж байна. Энэ бол нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй. 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/98 тушаалаар байгуулагдсан. Худалдан авах ажиллагааны цахим системд 10 дугаар сарын 05-ны өдөр тендерийг байршуулаад 11 дүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийсэн.  Нээлтээр 11 компани оролцсоноос үнийн дүнгээр эрэмбэлэхээр “Э” ХХК нь 10-т орсон. Тодруулбал нэхэмжлэгч компани 5.210.000.000 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн. “Э” ХХК нь 3.880.000.000 төгрөгийн санал ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлд ҮХ-ны чиг үүрэг болон ямар шаардлагыг хангасан тохиолдолд тендерийг хянан үзэж, үнэлэх талаар заасан. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шаардлагад нийцээгүй тендерээс татгалзах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлснээр ҮХ-ны мэдэгдлийг тендерт оролцогч компаниудад хүргүүлсэн. “Э” ХХК тухайн үедээ тендерийн ҮХ-ны үйл ажиллагаа дүгнэлт шийдвэрийг эс зөвшөөрсөн талаар захиалагчид гомдол гаргаж байгаагүй. Сангийн яаманд гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс хэлж байна. Сангийн яамнаас ирүүлсэн албан бичигт “Э” компанитай холбоотой гаргасан гомдлын “Э” ХХК-ийн гаргасан ихэнх гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн. Зөвхөн 8 дугаар зүйлд шаардлагад нийцсэн эсэхийг захиалагч дахин хянахыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-ыг үндэслээд дахин тендерийг хянан үзэх албан бичиг ирүүлсэн.  ҮХ 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр танилцсан. Өгөгдлийн хүснэгт дэх өгөгдлүүд бүгд шаардлага хангаж байсан. ТШЗ 19.4-д тендерт оролцогч түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримт болон өгөгдлийн хэлбэрээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ гэсэн. “Э“ компани шаардлагын дагуу харьцуулсан хүснэгтийг ирүүлсэн. Уг компанийн ирүүлсэн тендерийн 29 дүгээр хуудсанд тендерийн өгөгдлийн хүснэгт техникийн тодорхойлолтод нийцсэн, зөрөөгүй гэсэн мэдээлэл байдаг. Уг тендерийн 71 дүгээр хуудсанд гэрчилгээ ирүүлсэн. Техникийн стандартууд чанар, эдэлгээг нийцсэн, аюулгүй байдлыг хангахын тулд бүтээгдэхүүн материал, процессын шинж чанарыг тодорхойлсон техникийн үзүүлэлтүүдийг шаарддаг. Техникийн стандартууд нь шаардлагыг хангасан гэж үзээд гэрчилгээг олгосон байгаа. Стандартууд нь машин механизмын аюулгүй байдал, эрсдэлийг бууруулах үйл явцыг баримтжуулах, баталгаажуулах талаар зааварчилгаа өгсөн стандартуудыг тухайн гэрчилгээнд дурдсан. Гэрчилгээний хугацаа 2027 оны 9 сарын 8-ны өдөр хүртэл байсан. Сангийн яамны журмын талаар дурдаж байна. Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалаар эдгээр хавсралтаар бараа нийлүүлэлтийн, тендерийн жишиг баримт бичгийг баталсан. Энэ жишиг баримтын дагуу захиалагч тендерийн баримт бичгийг боловсруулдаг. Уг баримт бичгийн 30.1 дэх хэсэгт захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн Г хэсэг буюу тендерийн хянан үзэх үнэлэх хэсгийн 29.1-д захиалагч тендерт оролцогчийн ирүүлсэн тендер эсвэл цахим системээр илгээсэн мэдээлэл ойлгомжгүй, тодорхойгүй зөрчилдөөнтэй гэж үзвэл зөвхөн уг асуудлыг тодруулах, тайлбар авах зорилгоор энэ зүйлд заасны дагуу тодруулга ирүүлэхийг тендерт оролцогчоос шаардаж болно гэж заасан. Тэгэхээр “Э” ХХК-иас тендерийн өгөгдлийн хүснэгтийн шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн. Сангийн яамнаас тендер хянан үзэх чиглэл ирсэн. ҮХ-ны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар тодруулга авахаар шийдвэрлээд тодруулга авах тухай албан бичгийг “Э” компанид хүргүүлсэн. Албан бичгийн хариу 1 дүгээр сарын 03-ны өдөр ирсэн. Хэргийн материалд ирээгүй талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч дурдаж байна. Шаардлагатай бол цахим шуудангаар явуулсан, ирүүлсэн асуудлыг тодруулах бол үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаж байна. Тэр материал ирсэн эсэх талаар үзэж болно. Ирүүлсэн тодруулга дээр үндэслээд ҮХ 1 дүгээр сарын 04-ний өдөр хуралдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно.”, 28.3 дахь хэсэгт “шаардлага нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.” гэж заасан. Тиймээс шаардлага хангасан тендерүүдээс бага харьцуулах үнэтэй тендер ирүүлсэн “Э” компанитай гэрээ байгуулсан. ҮХ-ны шийдвэр нь хууль, журамд нийцсэн, худалдан авах ажиллагааны журмыг зөрчөөгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан зохион байгуулагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ҮХ-ны нарийн бичиг ҮХ-д ороогүй хүн орж ажилласан байна гэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сайн харах хэрэгтэй. ҮХ-ны нарийн бичиг сольсон тушаал хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. ҮХ-ны нарийн бичгээр орж ажиллах тохиолдолд tender.gov.mn өөрөө автоматаар хаадаг, хууль бус хүн оруулдаггүй, тушаалтай хүн заавал оруулдаг. Тушаалгүй хүн оруулахгүй нийтлэх ч эрхгүй. 2 дугаарт ҮХ 7 хүний бүрэлдэхүүнтэй. ҮХ-ны дарга Н.Э  Монгол Улсын зөвлөх инженер, миний бие Д.Г Уралын техникийн их сургууль төгссөн, докторантур, мэргэшсэн инженерийн 1, 2 дугаар зэрэгтэй. ҮХ-д хангалттай мэдлэгтэй уул уурхайн инженерүүд ажилласан гэж үзэж байгаа. Эрдэнэтэд 18 дахь жилдээ ажиллаж байна. Тодруулгыг авсан. Тендерийн агуулга болон үнэ гэж байгаа. Тендер өөрөө техникийн тодорхойлолт, агуулга, үнэ гээд 3 зүйлээс бүрдэж байгаа. Бид нар агуулга өөрчлөх, үнэ өөрчлөх талаар тодруулга аваагүй, зөвхөн техникийн тодорхойлолт дээр лавлагаа тодруулга авсан. Тухайн компани бид нар уг тендерт ийм зүйлийг явуулчихсан тендерийн баримт бичгийг үзээрэй гэсэн утга бүхий хариу ирүүлсэн. 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр баталсан тендерийн баримт бичиг техникийн тодорхойлолт дээр техникийн үзүүлэлт нь байна. Дэлгэрүүлж мэдэгдэл ирүүл гэсэн нэг ч юм заагаагүй. Энэ тодруулгаар уг компанийн бүх мэдээлэл ирсэн. Өмнө нь тендерийн бичиг баримт нь ч ирсэн. Сангийн яам дахин үнэл гэхэд нь үнэлсэн. “Э” компанийн тендер шаардлагад нийцсэн. Шаардлагад нийцсэн 2 компани байсан. Үнийн хувиар харьцууллаа. “Э” компани 2 тэрбум гаруй төгрөгөөр илүү үнэтэй санал ирүүлсэн. “Э” компани 3,8 тэрбум байсан. Бага үнийн саналаа баримтлаад шалгаруулсан. Энийг захиалагч баталсан. Байгаль орчны стандартуудыг бүгдийг нь хянасан.

ҮХ хурал дээрээ хянадаг, ярьдаг, үздэг. Хүний аюулгүй байдал, байгаль орчин бүгд байгаа. Эрчим хүчний 480 квт тендерийн баримт бичгийн 25 дугаар хуудсаас хойш бүгд байна. Аюулгүй ажиллагааны бүхээг бүгд байна. Ямар үндэслэлээр ингээд байгааг нь ойлгохгүй байна. ҮХ-г муу ажилласан гэлээ. Муу ажилласан ҮХ өнөөдөр Э-т 2.2 гаран тэрбум төгрөгийн хэмнэлт хийчхээд байж байна. Байгаль орчин харьцуулсан хүснэгт дээр бүх зүйлүүд байгаа. ҮХ-ны мэргэжилтнүүд мэргэжлийн зөвлөх болон мэргэшсэн инженерүүд ажилладаг гэдгийг хэлье.” гэв.

10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариуцагчийн тайлбарыг бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй байна гэж харж байгаа. Анх тендер зарлаад ҮХ хуралдаад шийдвэр гаргаад үүнд нь холбогдуулаад нэхэмжлэгч Сангийн яаманд гомдол гаргасан. Үүний дагуу Сангийн яамны хариу мэдэгдлээр ҮХ дахин хуралдаад нэхэмжлэгчийн зүгээс хүчингүй болгуулъя гэсэн 3 бичиг баримт нэмэлтээр бичиг баримт, дүгнэлтийг үндэслээд байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулъя гэж шаардлага гаргаж байгаа. Би ҮХ-ны 1 дүгээр сарын 4-ний өдрийн дүгнэлт, 2024 оны 1 сарын 8-ны өдрийн “Э” компанид холбогдуулан хүргэсэн мэдэгдэл мөн “Э” компанид хүргэгдсэн мэдэгдэлтэй холбогдуулаад нэхэмжлэгч урьдчилсан байдлаар шийдвэрлүүлэх ёстой байсан гэж үзэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс шинээр хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор эхлээд тухайн байгууллагад гомдол гаргах дараа нь тендерийн бичиг баримт бүрдүүлэлт нэхэмжлэгчийн зүгээс тендерийг зохион байгуулахдаа техникийн тодорхойлолтдоо учир дутагдалтай, мэргэжлийн бус гэсэн дүгнэлт гаргадаг. Хэрвээ үүнтэй холбоотой гомдол гаргах шалтгаан үндэслэл байсан бол тухайн үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандах ёстой байсан. Мөн хүчингүй болгуулъя гэж үзэж байгаа захиргааны акттай холбогдуулаад гарсан өдрөөс нь хойш 5 хоногийн дотор Санхүү төсвийн асуудал эрхэлсэн байгууллага буюу Сангийн яаманд гомдол гаргах байсан юм болов уу гэж үзэж байна. Хуульд заасан тушаалыг заачихсан юм уу гэх боловч үнэтэй холбоотой асуудлаас болоод гэрээ байгуулагдсан хойно нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байгаа. Хариуцагчийн ҮХ-ны бүрэлдэхүүнтэй холбоотойгоор тухайн үед ҮХ-ны нарийн бичиг байсан хүнийг эрхгүй байсан гэж байна. Магадгүй энэ бичиг баримт нь хэрэгт дутуу авагдчихсан, хариуцагч тайлбартаа тухайн үедээ цахимд бүх мэдээлэл бүртгэгдээд, шаардлага хангагдаад хуульд нийцээд явсан тендерийг хүлээн зөвшөөрч оролцчихоод тендерийн үр дүнгээс хамаараад тендерт оролцогчийн зүгээс бүрэлдэхүүнд болон ҮХ-ны үйл явцад гомдол гаргах нь учир дутагдалтай гэж үзэж байгаа. Тодруулга авсан тухайд хариуцагчийн зүгээс манай компанид Монгол Улсын Сангийн яамны дүгнэлтэд дурдсан, гаргасан гомдлыг нь хянаж үзээд тодруулга хянаж үзэх шаардлагатай гэж дүгнэсний үндсэн дээр тодруулга авсан. Тодруулгыг заасан хугацаанд хүргүүлсэн. Өмнөх шүүх хуралдаан дээр ч гэсэн хэлж байсан. Манай компани 1 дүгээр сарын 16-нд байгуулагдсан гэрээг хууль ёсны, үүнтэй холбогдуулан гомдол гараагүй гэдэг утгаар ажлаа эхлүүлээд 1 дүгээр сарын 08-ны өдрөө төлбөр гаргуулаад явсан. “Э”, Ж компаниуд ямар учиртай вэ гэж асуух байх. Ж грэйт ворлд үйлдвэрлэгч компанитай холбоотой гомдлыг нэхэмжлэгч Сангийн яаманд гомдол гаргахдаа гаргасан байдаг. Үүнийг үндэслэлгүй гэж дүгнэсэн байгааг анхаарч үзнэ үү. Ж компани нь анхнаасаа энэ тендерт үйлдвэрлэгч гэх материалыг хангалттай гаргаж өгсөн. Мөн Сангийн яам дүгнэлт гаргасан байгаа. Яг тухайн тендерийг бэлдэж хариуцаж байсан инженер гадагшаа явчихсан болохоор хурал хойшлуулахгүй байх үүднээс “Э” компанийн ахлах инженер хүн ирсэн. Техникийн шаардлагатай тодруулах зүйл гарвал тусгай мэдлэг надад байхгүй учир нэмэлтээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Нэхэмжлэгч “Э” ХХК анх “Э” ТӨҮГазрын тендерийн ҮХ-д холбогдуулан гаргасан “ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерийн ҮХ-ны хурлын шийдвэрийг /Хууль бус захиргааны акт/ хүчингүй болгох, “Э” ТӨҮГ болон “Э” ХХК нарын хооронд байгуулагдаж байгаа хууль бус гэрээг түдгэлзүүлэх, “Э” ТӨҮГ болон “Э” ХХК нарын хооронд гэрээ байгуулагдсан тохиолдолд тус гэрээг /Хууль бус захиргааны акт/ хүчингүй болгох, ЭҮТӨҮГ-аас “Э” ХХК-д 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүргүүлсэн ЭҮТӨҮГ/202301... тоот тендерт шалгарсан тухай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Э” ХХК нь , “Э” ТӨҮГ болон “Э” ХХК нарын хооронд байгуулагдаж байгаа хууль бус гэрээг түдгэлзүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг “2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Э” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерийн ҮХ-ны “Үнэлгээний дүгнэлт”-ийг /шийдвэр/, “Э” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл”-ийг, СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” “Мэдэгдэл”-ийг, “Э” ТӨҮГ болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024/02-10-0027 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно.

3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

 “Э” ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 3-т заасан “нийт эрчим хүч зарцуулалт: 450 квт/цаг-аас ихгүй”, 4-т заасан “конусан бутлуурын гидро систем, тоос дарах систем”, б-д заасан “энергийн эх үүсвэрийн зарцуулалт ”, техникийн тодорхойлолтын аюулгүй ажиллагааны шаардлагад заасан “Байгаль орчин, агаарын бохирдол, тоос дарагч автомат усаар ширшигч систем, бутлуурын үйлдвэрийн операторын бүхээгийн нөхцөл, механик аюул, аюулгүй байдлын тоноглол”-ын шаардлагад нийцсэн эсэхийг захиалагч хянан үзээгүй гэж тодорхойлсон. 

4. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4.1 . “Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/98 дугаар тушаалаар ЭҮТӨҮГ/202301... дугаартай “Бутлан ангилах төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ҮХ-г байгуулсан ба 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Бутлан ангилах төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд зарласан байна.

4.2. ТҮХ 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тендерийг үнэлж, ““Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Бутлан ангилах төхөөрөмж” худалдан авах ЭҮТӨҮГ/202301... тоот тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шаардлагад нийцэж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Э” ХХК-ийн DDP-Э ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 3.880.698.604.00 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэн шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд захиалагчаас тендерт шалгарсан “Э”  ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, бусад тендерт оролцогч компаниудад тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлжээ.

4.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар ТҮХ-ны  2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрийг “Э” ХХК эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/9454 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх”-ээр шийдвэрлэсний дагуу тендерийн ҮХ 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дахин хуралдаж, “Э” ХХК-иас техникийн тодорхойлолтын үзүүлэлтийн талаархи тодруулгыг авахаар шийдвэрлэжээ.

4.4. Дээрхи ҮХ-ны шийдвэрийн дагуу “Э” ХХК тодруулга хүргүүлж, ҮХ 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж, тендерт үнэлгээ хийн, “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж дүгнэн, дүгнэлтийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 4.5. ТҮХ-ны дүгнэлтийг үндэслэн “Э” ХХК-тай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн захиалагчийн шийдвэр гарч, “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, бусад тендер оролцогчид болон “Э” ХХК-д тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн байна.

4.6. “Э” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Э” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж зааснаар тендерт шалгараагүй болохыг мэдэгджээ.

4.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1. энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж зааснаар тендерийг хянан үзэхээр хуульд заажээ.

 4.8. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр  худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан байх бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендер үнэлэх”,  29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгддэг.

4.9. ТҮХ “Э” ХХК, “Э” ХХК-иудын ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар хянан үзэж, шаардлагад нийцсэн тендер гэж дүгнэсэн байх ба мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж зааснаар “Э” ХХК нь 3.880.698.604 төгрөг, “Э” ХХК нь 5.212.655.000 төгрөгийн үнийн санал ирүүлснээс “Э” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” тендер гэж үнэлж, тендерт шалгаруулсан байна.

4.10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж зааснаар “Э” ХХК-д үнийн саналаар тендерт шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлжээ.

            4.11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч ҮХ байгуулна.” 47.3-д “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан дараахь шаардлагыг хангасан байвал зохино.” гэж заасныг зөрчиж, хууль бус ҮХ тендерийг үнэлсэн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

4.12. “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/98 дугаар “ҮХ-д байгуулах тухай” тушаалын 88 дугаар хавсралтаар “Бутлан ангилах төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ҮХ-ны бүрэлдэхүүнийг байгуулжээ.

4.13. Дээрхи бүрэлдэхүүнд ҮХ-ны нарийн бичгийн даргаар Ч.А-г томилсон боловч 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 178 дугаар тушаалаар түүнийг чөлөөлсөн нь Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшуулалыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 2.16-д “Үнэлгээний хороо үйл ажиллагаа явуулах хугацаанд үнэлгээний хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон бол захиалагч түүний хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн үнэлгээний хорооны гишүүний үүргээс чөлөөлөх шийдвэр гаргана.” гэснийг зөрчөөгүй байна.

4.14. ҮХ-ны нарийн бичгийн дарга Ч.А 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 178 дугаар тушаалаар чөлөөлөгдөж /уг тушаалыг цахимаас шинжлэн судалсан/, тухайн өдөр Д.Г-ыг ҮХ-ны нарийн бичгийн даргаар томилсон /шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлахад томилсон тушаал цахим системээс тухайн үед олдоогүй/ гэх боловч,  “тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд” гэх худалдан авах ажиллагааны цахим системээс авсан баримтаас харахад Д.Г-ыг “Бутлан ангилах төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ҮХ-ны нарийн бичгийн даргаар томилсон байна гэж шүүх үзлээ.  

4.15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-д “худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх:”, “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшуулалыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 2.13-д “Захиалагч нь үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилох мэргэшсэн ажилтныг мэдээллийн санд бүртгэлтэй эсэх, үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах хууль, журамд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгана.” гэснийг зөрчөөгүй, Д.Г-ыг хууль бусаар ҮХ-ны гишүүнээр орж, хууль бус ҮХ тендерийг үнэлсэн гэж үзэж, ҮХ-ны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

4.16. Иймд “Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Бутлан ангилах төхөөрөмж” худалдан авах ЭҮТӨҮГ/202301... тоот тендерийн ҮХ-г хууль бус гишүүнтэйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн гэх тайлбар  үндэслэлгүй гэж үзлээ. 

4.17. Хариуцагчийн “Э” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл”, СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” “Мэдэгдэл”-үүд нь  захиргааны акт биш учраас хүлээн авахаас татгалзана гэж тайлбарласан.

4.18. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар захиргааны үйл ажиллагаа нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байх ба мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж захиргааны актын үндсэн шинжийг тодорхойлсон.

4.19. Маргаан бүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар,  СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай”  мэдэгдэлүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдах харилцаа бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлсөн байх тул захиргааны акт гэж үзнэ.

4.20.  Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 3-т заасан “нийт эрчим хүч зарцуулалт: 450 квт/цаг-аас ихгүй”, 4-т заасан “конусан бутлуурын гидро систем, тоос дарах систем”, 6-д заасан “энергийн эх үүсвэрийн зарцуулалт”, техникийн тодорхойлолтын аюулгүй ажиллагааны шаардлагад заасан “Байгаль орчин, агаарын бохирдол, тоос дарагч автомат усаар ширшигч систем, бутлуурын үйлдвэрийн операторын бүхээгийн нөхцөл, механик аюул, аюулгүй байдлын тоноглол”-ын шаардлагад нийцсэн эсэхийг захиалагч хянан үзээгүй” гэж  маргасан нь үндэслэлгүй байна.  

4.21. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т “Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/ болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичиг байна.

4.22. “Техникийн тодорхойлолт”-д тавигдах шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “тухайн бараа, ажил үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн болон тухайн бараа, ажил, үйлчилгээ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлох” гэж заасан ба үүний дагуу захиалагчаас  Ү23/10-6460 дугаар “техникийн тодорхойлолт”-ыг гаргасан байна.   

4.23. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж тус тус зааснаар ҮХ тендерийн баримт бичгийг боловсруулан баталдаг.

4.24. Техникийн тодорхойлолтын дагуу тендер шалгаруулалтын зааварчилгааны 19 дүгээрт “Нотлох баримт нь нийтлэл, зураг, үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас хэлбэрээр байж болно.” 19.4-т “Санал болгох бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэдгээрийн техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нэг бүрчлэн үнэн зөвөөр харьцуулсан тайлбар, хэрэв санал болгох бараа техникийн тодорхойлолтын аль нэг зүйлээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарт дурдсан байна.”, ТӨХ-ийн 19.4-т “Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, өгөгдлийн хэлбэрээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. Техникийн тодорхойлолтод заасан дагалдах баримт бичиг баримтыг тендерийн баримт бичигт хавсарган ирүүлнэ.” гэж тусгажээ. 

4.25. Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/9454 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгийн 8 дугаарт “Э” ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 3-т заасан “нийт эрчим хүч зарцуулалт: 450 квт/цаг-аас ихгүй”, 4-т заасан “конусан бутлуурын гидро систем, тоос дарах систем”, 6-д заасан “энергийн эх үүсвэрийн зарцуулалт”, техникийн тодорхойлолтын аюулгүй ажиллагааны шаардлагад заасан “Байгаль орчин, агаарын бохирдол, тоос дарагч автомат усаар шүршигч систем, бутлуурын үйлдвэрийн операторын бүхээгийн нөхцөл, механик аюул, аюулгүй байдлын тоноглол”-ын шаардлагад нийцсэн эсэхийг захиалагч хянан үзээгүй” гэж үзсэн. 

4.26. ТҮХ дээрхи албан бичгийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар тендерт оролцогч “Э” ХХК-ийн техникийн тодорхойлолтын үзүүлэлтийн талаархи тодруулгыг авахаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаар хуралдаанаар шийдвэрлэсэн ба тогтоосон хугацаанд тухайн компанийн тодруулгыг авч хянан шийдвэрлэжээ.

4.27. “Э” ХХК-ийн тендер  техникийн тодорхойлолт, ТӨХ-ийн 19.4-т заасныг зөрчөөгүй, холбогдох баримтуудыг ирүүлсэн болох нь нотлох баримтаар хэрэгт авагдсан /CD/ тендерийн баримт бичгүүдэд байгаа 23/10-6460 дугаартай харьцуулсан техникийн тодорхойлолт, зураг төслүүд, мөн үнийн саналын задаргаа доторхи тоног төхөөрөмжийн жагсаалт, тохирлын гэрчилгээн дэх бүтээгдэхүүний тэмдэглэгээ, тоног төхөөрөмжийн бүтцийн болон удирдлагын схем зэрэг бусад баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

4.28. Өөрөөр хэлбэл “Бутлан ангилах төхөөрөмж” худалдан авах ЭҮТӨҮГ/202301... тоот ҮХ “Э” ХХК-иас   тодруулга авч тендерийг хянан үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангасан гэж үзлээ.

4.29. Мөн ҮХ болон захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлана.” гэж зааснаар тендер сонгон шалгаруулах ажиллагааг хурдан шуурхай зөв шударга зохион байгуулж, тухайн ажил үйлчилгээг хийх чадвар чадамжийг үнэлэн шалгаруулах, эдийн засгийн болоод цаг хугацааны хэмнэлттэй байх зарчмыг баримталсан байна.     

4.30. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно.” гэснийг зөрчиж, агуулгыг өөрчлөн тодруулга авсан гэж нэхэмжлэгч тал маргасан.  

4.31. Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/9454 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгийн дагуу ҮХ 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаар хуралдаанаар “Э” ХХК-иас тодруулга авахаар шийдвэрлэсэн.

4.32. Захиалагч болох “Э” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ТБ-112-12/03 дугаартай “Тодруулга авах тухай” албан бичигт “....Тендерт санал болгож буй бутлан ангилах төхөөрөмжийн нийт эрчим хүч зарцуулалт: 450 квт/цаг-аас ихгүй, конусан бутлуурын гидро систем, тоос дарах систем, металл баригч, багаж хэрэгсэл, галын автомат систем, энергийн эх үүсвэрийн зарцуулалт, техникийн тодорхойлолтын аюулгүй ажиллагааны шаардлагад заасан “Байгаль орчин, агаарын бохирдол, тоос дарагч автоматаар шүршигч систем, бутлуурын үйлдвэрийн операторын бүхээгийн нөхцөл, механик аюул, аюулгүй байдлын тоноглол”-ын талаар мэдээлэл ирүүлэх”-ийг “Э” ХХК мэдэгджээ.

4.33. Уг албан бичгийн дагуу “Э” ХХК тодруулгын хариуг холбогдох баримтуудын хамт 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүргүүлсэн ба захиалагч тодруулга авахдаа тендерийн агуулгыг өөрчилсөн гэх тайлбар  тогтоогдсонгүй.

4.34. Өөрөөр хэлбэл тендерийн агуулга гэдгийг тухайн тендертэй холбоотой буюу бутлан ангилах төхөөрөмжийн хөдөлгүүрийн чадал, конусан бутлуурын гидро систем, тоос дарах систем, металл баригч, багаж хэрэгсэл, галын автомат систем, аюулгүй байдлын тоноглол зэрэг төхөөрөмжүүдийн талаар торуулга авч ирүүлсэн, тухайн төхөөрөмжүүд нь чанарын шаардлага хангасан, энэ нь чанарын гэрчилгээгээр батлагдсан тухай тодруулгыг хүргүүлсэн, санал болгож байгаа төхөөрөмжийн нарийвчилсан үзүүлэлт болон ажиллах системүүд тус бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг захиалга баталгаажихаар үйлдвэрлэгчээс авч илгээх боломжтой тухайгаа “Э” ХХК тодруулгын хариу хүргүүлэхдээ мэдэгдсэн байна.   

4.35. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т “Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгнө” гэж зааснаар ҮХ нь тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн мөн хуулийн 47 дугаар 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж зааснаар хурлын тэмдэглэл /Үнэлгээний дүгнэлт/-ийг гаргасан.

4.36. ҮХ-ны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэл /Үнэлгээний дүгнэлт/ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захирамжилсан, заавал биелэгдэх шинжтэй, эрх зүйн шууд үр дагавар бүхий бичгээр гаргасан захиргааны акт мөн.

 4.37. Тендерт оролцогч “Э” ХХК,  “Э” ХХК-ийн бэлтгэн ирүүлсэн тендерүүд нь шаардлагад нийцсэн тендер гэж үзэн, шаардлагад нийцсэн тендерүүдээс хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Э” ХХК-ийн тендерийг хамгийн сайн гэж үнэлсэн ҮХ-ны шийдвэр үндэслэлтэй, хууль зөрчөөгүй. 

4.38. ҮХ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28  дугаар зүйлд заасны дагуу тендерт оролцогчдын бэлтгэн ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзэж, тендерийг үнэлэн, хамгийн бага үнэтэй тендерийг шалгаруулсан ҮХ-г буруутгах үндэслэлгүй юм.  

4.39. Иймд “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан ҮХ-ны шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1. энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2. техникийн тодорхойлолт; 27.1.3. тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага;”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.7.3-д “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага үнэтэй тендерийг сонгоно:”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ.”  гэж тус тус заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

4.40. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж зааснаар тендерийн ҮХ “Э” ХХК, “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийг мөн хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэж, шаардлагад нийцсэн тендер гэж үзэн үнэлгээ хийж, шалгарсан тендертэй гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлсэн нь ҮХ-ны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэл буюу үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон.

4.41. ТҮХ-ны дээрх шийдвэрийн дагуу захиалагч “Э” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг “Э” ХХК-д хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.” гэсний дагуу тендерт шалгараагүй талаар бичгээр мэдэгдсэн нь  хуульд нийцжээ.

4.42.  Мөн ҮХ-ны дүгнэлтийг үндэслэн захиалагч буюу “Э” ТӨҮГ 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/73  дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж зааснаар “Э” ХХК-д хүргүүлсэн байна.

4.43. Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр захиалагч “Э” ТӨҮГ, гүйцэтгэгч “Э” ХХК нарын хооронд 2024/02-10-0027 дугаар “худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан нь хуульд нийцсэн гэж шүүх үзлээ.

4.44. Иймд ҮХ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.” гэж заасныг зөрчөөгүй учраас ҮХ-ны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар шийдвэр, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78, СЭ-112-12/73 дугаар мэдэгдэл, 2024/02-10-0027 дугаар “Худалдах-худалдан авах” гэрээг тус тус хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

4.45. Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Э” ТӨҮГ болон “Э” ХХК нарын хооронд байгуулагдаж байгаа хууль бус гэрээг түдгэлзүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан хэдий ч үүнийгээ хүсэлт гэж шийдвэрлүүлсэн болохыг, “Э” ТӨҮГ-ыг хамтран хариуцагчаар татсан болохыг тус тус дурьдах нь зүйтэй гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14  дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 40 дүгээр зүйлийн 40.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг  тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Э” ТӨҮГ, ТҮХ-д холбогдуулан  гаргасан ““Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/202301... дугаартай ТҮХ-ны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийг /шийдвэр/, “Э” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл”-ийг, СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” “Мэдэгдэл”-ийг, “Э” ТӨҮГ болон “Э” ХХК-ын хооронд байгуулагдсан 2024/02-10-0027 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах“-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БОЛОРМАА