| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00220/и |
| Дугаар | 152/ШШ2024/00272 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 152/ШШ2024/00272
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: “ХЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.У холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2,027,780.23 төгрөг, зээлийн хүү 696,516.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,030.53 төгрөг, нийт 2,759,327.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХЛХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Х.У манай компанитай 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр У-БЗГ/2022-48528 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,349,800 төгрөгийг сарын 2.79 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар плитк, зурагт худалдан авах зориулалтаар зээлдэн авсан. Зээлдэгч Х.У нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний Hisense 43A4G, Sharp KF-76FVDD2WM зурагт, плитк “ПСМ” ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Х.У нь У-БЗГ/2022-48528 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,272,287.5 төгрөг төлөх байснаас 922,000.00 төгрөг төлж, 2,350,287.50 төгрөгийг төлөөгүй 500 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Х.У нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч Х.У нь У-БЗГ/2022-48528 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,027,780.23 төгрөг, зээлийн хүү 696,516.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,030.53 төгрөг, нийт 2,759,327.28 төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч Х.У зээлийн гэрээний үүрэгт нийт 2,759,327.28 төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт “ХЛ” ХХК-д гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “ХЛ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: “ХЛХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ут холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2,027,780.23 төгрөг, зээлийн хүү 696,516.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,030.53 төгрөг, нийт 2,759,327.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлттэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “ХЛ” ХХК-ийн итгэмжлэгдсээн төлөөлөгч О.О нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлжээ.
3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ХЛ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,100 төгрөгийн тал хувь болох 29,550 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 29,550 төгрөг, хариуцагч Х.Уээс 29,550 төгрөг тус тус гаргуулж “ХЛ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ХЛ” ХХК-ийн, хариуцагч Х.Ут холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2,027,780.23 төгрөг, зээлийн хүү 696,516.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,030.53 төгрөг, нийт 2,759,327.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “ХЛ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ХЛ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,100 төгрөгийн тал хувь болох 29,550 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 29,550 төгрөг, хариуцагч Х.Уээс 29,550 төгрөг тус тус гаргуулж “ХЛ” ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА