Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ядамжавын Урнаа |
Хэргийн индекс | 152/2022/00074/и |
Дугаар | 152/ШШ2024/00281 |
Огноо | 2024-06-27 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 152/ШШ2024/00281
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Ө.Н-г эцэг Ц.Ө-ын асрамжид үлдээж, хариуцагч С.С-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2, 56 дугаар дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шинжээч нарын тээвэр, байр, хоолны зардал 1,392,000 төгрөгийг хариуцагч С.С-аас гаргуулж, Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ө-аас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С-аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдсугай.
5. Хүүхдийг өөрийн асрамжид авсан эцэг Ц.Ө нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүргээ урвуулан ашиглаж хүүхдийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан гэж үзвэл хариуцагч нь хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА