| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00343/И |
| Дугаар | 145/ШШ2024/00300 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 145/ШШ2024/00300
| 2024 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 145/ШШ2024/00300 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ................. сумын ................ дугаар баг, ................тоотод оршин суух, ................. онд төрсөн,............настай, Б................овгийн Б..............ийн У................ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................. сумын .................. дугаар баг, ..............тоотод оршин суух, .............. онд төрсөн, ......... настай, Б............ овгийн П................ийн С...............д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У, хариуцагч П.С, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ухариуцагч П.С...............д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь П.С..............тай 2008 онд танилцан дотносож, улмаар 2009 онд гэр бүл болсон. 2009 онд охин У., 2015 онд У.А, 2018 онд У.Э маань мэндэлсэн. Миний бие 2023 онд Бүгд Найрамдах Солонгос улсад ажил хөдөлмөр эрхлэхээр ирсэн ба үүнээс хойш тус тусын хувийн амьдралыг хөөн хамтран амьдрагчтай болсон. Иймд цаашид П.С...............тай хамтран амьдрах боломжгүй болсон. Бидний хувьд дундын эд хөрөнгөтэй холбоотой маргаан байхгүй болно гэжээ.
3. Хариуцагч П.С шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.У...............тай 2008 онд танилцаж, 2009 онд гэр бүл болсон. Дундаасаа 3 хүүхэдтэй болсон. 2009 онд охин У., 2015 онд У.А, 2018 онд У.Энарыг төрүүлсэн. Б.У нь 2023 онд Бүгд Найрамдах Солонгос Ард улс руу ажил хийхээр явсан. Түүнээс хойш холбоо тасарсан. Одоо Б.У нь өөр хүнтэй гэр бүл болсон гэж сонссон тул гэрлэлт цуцлах нь зөв гэж үзэж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүддээ би өөрийн асрамжинд авна. Б.У...................тай дахин гэр бүл болох боломжгүй гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн:нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, У.Э, У.А, У.А нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч П.С..............д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгч Б.У нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: ....2023 оноос таарч тохирохгүй улмаас тусдаа амьдарч, өөр гэр бүлтэй болсон учир цаашид хамтран амьдрах боломжгүй...,
3. Хариуцагч П.С нэхэмжлэлийн шаардлагын талаар ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.... гэж тус тус тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
*******, П.С нар нь 2009 онд гэр бүл болж, 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж улмаар ........... оны . ..........дүгээр сарын .-н...........ы өдөр охин У.А, ......... оны.......... дугаар сарын ..............ны өдөр охин У.Э, .............. оны .............. дугаар сарын ..............-ны өдөр охин У.А нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
5.Гэрлэгчдийн хооронд зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж тусдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрсөн тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь хуульд харшлахгүй гэж үзлээ.
6.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч П.С............с 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
7.Нэхэмжлэгч Б.У.................т шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр эзгүйгээр шүүх хуралдааныг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч Б.У..............г оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б............. овгийн Б................ийн У............., Б............ овгийн П............ийн С. нарын г............эрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар ........... оны . ..........дүгээр сарын .-н...........ы өдөр охин У.А, ......... оны.......... дугаар сарын ..............ны өдөр охин У.Э, .............. оны .............. дугаар сарын ..............-ны өдөр охин У.А нарыг эх П.С.............ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч П.С................аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА