| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2017/0080/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/78 |
| Огноо | 2017-10-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2017/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 äýõ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг õÿëáàðøóóëñàí æóðìààð õÿíàí øèéäâýðë¿¿ëýõýýð èð¿¿ëñýí М.Батжаргалд холбогдох эрүүгийн 1704000250019 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар ñàðûí 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Одгэрэл
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Хохирогчийн төлөөлөгч З.Дэлгэрсайхан, Г.Мөнхжаргал
Шүүгдэгч М.Батжаргал нар оролцов.
Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1989 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ “Найман-Наран” хүнсний дэлгүүрт туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 30 тоот /цахим үнэмлэхний хаягаар/ Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 19 дүгээр гудамжны 9 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Мянгад овгийн Мөнгөнтуулын Батжаргал /РД:УЮ89022435/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар М.Батжаргал нь “Найман-Наран” хүнсний дэлгүүрт туслах ажилтнаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 6 дугаар сарын 20-ноос 2017 оны 7 дугаар сарын 05-ны хооронд 6 удаагийн үйлдлээр Багануур дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Найман-Наран” хүнсний дэлгүүрийн касснаас 6.605.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан ãýìò õýðýãт õîëáîãäæýý.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч М.Батжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 4 дүгээр сард “Найман-Наран” хүнсний дэлгүүрт туслах ажилтнаар орсон. 2017 оны 6 сарын 20-ноос 7 сарын 5-ны өдөр хүртэл нийт 6 удаа касснаас мөнгө авсан. Архины касснаас 2 удаа мөнгө авсан. Хамгийн сүүлд хүнсний лангууны касснаас мөнгө авч байгаад баригдсан. Худалдагч нарыг ариун цэврийн өрөө рүү явсан үед нийт 6.605.000 төгрөгийг авч, үүнээс 420.000 төгрөгийг буцааж өгсөн. Мөнгөөрөө машиндаа сэлбэг болон хувцас авч өмссөн. Би авсан мөнгөө 3 жилийн дотор төлнө гээд хохирогч нартай тохиролцсон байгаа...” гэв.
Хохирогчийн төлөөлөгч Г.Мөнхжаргалын шүүхийн хэлэлцүүлгийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би “Найман наран” хүнсний дэлгүүрт архины худалдагч хийдэг бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс ээлжинд гарч ажилласан. 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр сонгуулийн өмнөх өдөр байсан тул ачаалал ихтэй ажилласан. Орой орлогоо тушаах гээд захирлын өрөөнд ороход худалдааны төлөөлөгч Ганзориг надад бичлэг үзүүлсэн. Тэр бичлэгээр туслах ажилтан Батжаргал хүнсний касснаас мөнгө авч байгаа харин цаанаас нь хүнсний лангууны худалдагч Дэлгэрсайхан хойд өрөөнөөс алчуур угаагаад гарч ирж байгаа харагдсан. Тэгээд архины лангуунд тооллого хийхэд надаас 3.282.320 төгрөг дутсан. Мөн Батжаргал нь архины лангуунаас мөнгө авч байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Манай ажилчид бүгд Батжаргалд их итгэдэг байсан. Манай дэлгүүрийн захирал Нарангаля бид нар харилцан ярилцаад хохирлын мөнгийг 3 жилийн дотор барагдуулж авахаар тохиролцсон. Батжаргал нь нийт 420.000 төгрөг буцааж өгсөн. Үлдэх мөнгийг нэхэмжилж байна” гэв.
Хохирогчийн төлөөлөгч З.Дэлгэрсайханы шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Би тус дэлгүүрт хүнсний лангууны худалдагчаар ажилладаг бөгөөд 2017 оны 6 сарын 20-ноос 7 сарын 7-ны өдөр хүртэл ээлжинд гарсан. 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр худалдааны төлөөлөгч Ганзориг намайг өрөөндөө дуудаж бичлэг үзүүлэхэд уг бичлэгээр Батжаргал нь миний лангууны касснаас мөнгө авч байгаа харагдсан. Мөн бичлэгийг ухрааж үзэхэд 7 сарын 3-ны өдөр миний лангуунаас мөнгө авч байсан. Харин 7 сарын 1-нээс өмнөх бичлэг устгагдсан байсан. Ингээд тооллого хийхэд надаас 3.405.000 дутсан. Батжаргал нь нийт 420.000 төгрөг буцааж өгсөн. Нийт манай байгууллагаас 6.605.000 төгрөг дутаж, үүнээс 420.000 төгрөг өгсөн тул үлдэх 6.185.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Мөрдөн байцаалтад гэрч З.Нарангалягийн мэдүүлсэн: “...Батжаргал нь худалдагч З.Дэлгэрсайхан, Г.Мөнхжаргал нарын орлогоноос бэлэн мөнгө хулгайлж 6.605.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 2017 оны 7 сарын 3, 7 сарын 5-ны өдөр худалдагч Дэлгэрсайханы касснаас мөнгө авч байгаа нь камерын бичлэгээр тогтоогдсон. Батжаргалаас хохиролд 400.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,
“Найман-Наран” хүнсний дэлгүүрийн худалдагч Г.Мөнхжаргал, З.Дэлгэрсайхан нарын бараа материал хүлээлцсэн акт, цалин олгох хүснэгт, тооцоо нийлсэн акт, тооллогын бүртгэлүүд /хх-ийн 41-79/,
Шүүгдэгч М.Батжаргалын дансны хуулга болон гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан талаарх мэдээлэл /хх-ийн 13-15, 84/,
Шүүгдэгч, хохирогч нарын хооронд хийгдсэн “хохирлыг 3 жилийн дотор төлж барагдуулах” тухай баталгаа /хх-ийн 95/
М.Батжаргал нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” ãýх óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ /õõ-í 38/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч М.Батжаргал нь Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найман-Наран” хүнсний дэлгүүрт туслах ажилтнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 6 дугаар сарын 20-ноос 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр тус дэлгүүрийн хүнс болон архины лангууны касснаас нийт 6.605.000 төгрөгийг бэлнээр авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би тус дэлгүүрийн архи болон хүнсний лангууны касснаас нийт 6.605.000 төгрөгийг авсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч З.Дэлгэрсайхан, Г.Мөнхжаргал нарын “камерын бичлэг үзэхэд Батжаргал нь касснаас мөнгө авч байгаа харагдсан. Батжаргал нь худалдагчийг ариун цэврийн өрөө рүү явсан үед нь мөнгө авдаг байснаа хүлээн зөвшөөрсөн” гэсэн мэдүүлэг, гэрч З.Нарангалягийн “Батжаргал нь худалдагч З.Дэлгэрсайхан, Г.Мөнхжаргал нарын орлогоноос бэлэн мөнгө хулгайлж 6.605.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 2017 оны 7 сарын 3, 7 сарын 5-ны өдөр худалдагч Дэлгэрсайханы касснаас мөнгө авч байгаа нь камерын бичлэгт харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/, “Найман-Наран” хүнсний дэлгүүрийн бараа материал хүлээлцсэн акт, цалин олгох хүснэгт, тооцоо нийлсэн акт, тооллогын бүртгэлүүд /хх-ийн 41-79/, шүүгдэгчийн дансны хуулга зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Батжаргал нь хулгайн үйлдэлдээ ашиг олох зорилгоор шунахай сэдэлттэй, санаатай ханджээ.
Прокуророос М.Батжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñнаар яллах дүгнэлт үйлдэж, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогч нартай эвлэрч баталгаа гаргасан гэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна гэж үзэв.
Иймд М.Батжаргалыг “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” ãýìò хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñнаар түүнийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Ø¿¿ãäýã÷ийн ¿éëäñýí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýã íü Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 äóãààð ç¿éëèéí 2 äахь õýñýãò çààñíààð õөнгөн ãýìò õýðãèéí àíãèëàëä õàìààðàãдаж байх бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 38/
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.
Хохирлын тухайд шүүгдэгч М.Батжаргал нь нийт учруулсан 6.605.000 төгрөгийн хохирлоос 420.000 төгрөгийг барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын болон гэрч З.Нарангалягийн мэдүүлгээр /хх-н 27-28/ тогтоогдож байна. Иймд шүүгдэгчээс үлдэх 6.185.000 төгрөгийн гаргуулж, хохирогч байгууллагад олгохоор шийдвэрлэлээ.
Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА