Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 0046

 

 

 

 

 

 

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Ц.Лх

Шүүгдэгч                                                       Б.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Ц.Э

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С овогт Б-н М,

 

Б.М нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр        аймгийн        сумын     багийн      тоот гэртээ М.Бын нүүрэн тус газарт гараараа цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Мий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овгийн Б-н Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөөс 347.740 төгрөг гаргуулан хохирогч М.Бт олгож, Шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:

 

... Би хохирогч гэх М.Б гуайд учруулаагүй, хохирогч өөрөө миний аав Б-тай зодоон хийсэн. Гэтэл шүүх хохирогч болон түүний эхнэрийн /гэрч Д/ мэдүүлгийг үндэслэж намайг буруутгасан хохирогч Б авга эгч Д нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй байтал түүнд бодит дүгнэлт хийгээгүй. Бичлэг дээр манай аав Б хохирогч Б зодолдож байхад нь би салгасан. Гэтэл урьд өмнөх өр авлага болон өөрсдийн таарамжгүй харилцаа хэт их согтуурсан /байнга архи уудаг/ байхдаа бие биедээ гэмтэл учруулчихаад надаас энэ хүн өс хонзонгоо авч намайг гүтгэж байгаад маш их гомдолтой байна.

Энэ үйл явдлаас хойш ах дүүгийн харилцаа холбоогүй болсон. Би ийм хүмүүсийн золиос болж байгаадаа гомдолтой байна. Иймд надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх ял оногдуулсан анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. ... 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э тайлбартаа: “Давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: “ ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Мий давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр         аймгийн      сумын     багийн      тоотод байрлах гэртээ иргэн М.Бын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мий гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

        

            Шүүгдэгч Б.М нь “... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... ” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх боловч хохирогч М.Бын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь

 

            хохирогч М.Бын “ ... Б-н хамтаар гэрийнх нь гадаа гараад тамхи татчихаад орж ирсэн, орж ирэхэд Ч манай эхнэрийг архи уусангүй гээд уурлаад эхнэрийн цээжний зүүн тал руу нь цохиод байсан, тэгээд миний уур хүрээд болиоч гээд ширээг нь цохиод босоод ирсэн. Ширээг нь цохиод босч ирэхэд ширээн дээр нь байсан чихэр унасан, би буцаад суутал Б-н хүү болох М ирээд намайг чирээд үүдний хэсэгтээ аваачаад миний нүүрний хэсгийн баруун талын нүдний ясны орчим гараараа цохисон, мөн баруун талын хацар руу алгадах шиг болсон юм. Тэгээд манай эхнэр Д намайг гаръя, явъя гээд аваад Б-н гэрээс гарсан, гэрээс гарахад Б-н үүдэнд цагдаа нар ирчихсэн байсан юм ... ” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх 9-10 тал/,

 

гэрч С.Д-н “ ...Ч байсхийгээд л намайг ирсэнгүй, ирдэггүй, ирчихээд ууж идсэнгүй гээд уурлаад намайг цохиод байсан, тэгэхээр нь манай нөхөр Б нь уурлаад ширээ цохиод босоод ирсэн, тэгээд ширээ цохиод босоод ирэхээр нь манай дүүгийн хүүхэд болох М нь яахаараа ширээ нураадаг пизданууд вэ, цагдаа дууд гээд хашгираад байсан, орилж хашгирч байгаад М манай нөхрийн баруун талын нүүрний хэсэгт нь гараараа 2 удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх- 13-14 тал/,

 

            хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаартай “М.Бын бие баруун нүдний зовхи, зүүн гарын тохойнд цус хуралт, хоёр нүдний ухархайн хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний зовхи, зүүн гарын тохойнд цус хуралт нь нэг цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байна ... Баруун нүдний зовхи, зүүн гарын тохойнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарагдана ... гэсэн дүгнэлт /1 дүгээр хх- 41-43 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Дээрх үйл баримтын талаар хохирогч М.Б нь удаа дараа, тогтвортой мэдүүлдэг бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан байх тул түүний мэдүүлгийг няцаан үгүйсгэх, өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Мийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

           

            Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцжээ.

 

            Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Мий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ