Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 145/ШШ2024/00294

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 145/ШШ2024/00294

Өвөрхангай аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ................. сумын ...............дугаар багт оршин суух, ............. онд төрсөн,............. настай, Ш........... овгийн Д..............ийн Ц...............ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............. сумын.............дугаар багт оршин суух,........... онд төрсөн, ............. настай, ............... түмд овгийн Ц........ы Б.д холбогдох,...........

 

8000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Б..................ийн гаргасан тайлбарыг хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 01 дүгээр сард Ц.Б гэх хүнтэй түүний эзэмшлийн 1.............. улсын дугаартай ниссан жук маркийн автомашиныг 15000000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Тэгээд Ц.Б...............д бэлнээр 10000000 төгрөг өгсөн. Тэгээд машинаа хүлээн авах үед машины шар чек гэрэл нь ассан байхаар нь асуутал засварын газарт үзүүлээрэй гэж хэлсэн. Би засварын газарт очоод уг машиныг үзүүлэхэд шатахууныг нь солиод үз унтрахгүй бол мотор нь асуудал байна гэж хэлсэн. Шатахууныг нь сольсон боловч гэрэл нь унтраагүй тэр машиныг манайг 1 сар гаруй унаад манай хүүхэд гарийн гадаа хуччихаад төв аймаг руу ажилд явчихаад ирсэн ингээд Ц.Б.............д хандан машины чинь гэрэл нь унтрахгүй байна. машинаа буцаагаад 10000000 төгрөг буцааж өг гэж хэлэхэд унаж эдэлснийг мөнгө 5000000 төгрөгийг хасаж тооцно гэж хэлсэн. Одоо машиныг нь буцаагаад өгсөн бөгөөд нэхэл дагуул болж байж 2000000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 8000000 төгрөгийг өгхөгүй байгаа тул Ц.Б................өөс машины төлбөрийн үлдэгдэл 8000000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Ц.............ийн нэхэмжилсэн 8000000 төгрөгнөөс 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 2000000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн 5000000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор Д.Ц..............ийн ................ дансанд шилжүүлэн 1000000 төгрөгийг төлөхгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ц................ шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ц.Б................д холбогдуулан 8000000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ц.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 8000000 төгрөгөөс 1000000 төгрөг төлөхөөс татгалзаж үлдэгдэл 7000000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх тухай тайлбар гаргасныг нэхэмжлэгч Д.Цэ зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ц..............ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 8000000 төгрөгөөс 1000000 төгрөг төлөхөөс татгалзаж үлдэгдэл 7000000 төгрөгийг хариуцагч Ц.Б төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.Б...............өөс 71475 төгрөг, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 71475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА