| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00555/И |
| Дугаар | 131/шш2024/00707 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 131/шш2024/00707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ийнхон овгийн *******гийн *******, ******* овгийн *******ын ******* нарт холбогдох
Хариуцагч: ******* овгийн *******ын *******, *******ийнхон овгийн *******гийн ******* нарын сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Бүгд найрамдах Солонгос улсын Инчон хотын Ёнгсү 403-8, 503 тоотод оршин суух Түмэн овгийн Батсуурийн Батмөнх болон хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дүгээр багийн 7 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, Цогт овгийн Тогоохүүгийн Очгэрэл нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, хариуцагч Э.*******, Ч.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.Бор нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0320003914 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 9 дүгээр байрны 21 тоот хаягт байрлах, 52 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: миний бие эхнэр тэй 2000 онд танилцаж, 2001 онд хуримлаж, гэрлэлтээ 2003 оны 05 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн.
Том охин 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, дунд охин Б.Энхжин 2008 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, бага охин 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус тус төрсөн.
Эхнэр, охид минь Улаанбаатар хотод амьдардаг. Би 2016 оны 06 дугаар сараас одоог хүртэл Бүгд найрамдах Солонгос Улсад ажиллаж амьдарч байна.
Эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0320003914 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор аймаг Баянхонгор сум 5 дугаар багийн 9 дүгээр байрны 21 тоот хаягтай 52 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2014 онд худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000221684 дугаар гэрчилгээг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргуулсан.
Уг орон сууцны хамтран өмчлөгчөөр эхнэр , бага охин нар бүртгэлтэй байдаг. Хас банк ХК-ийн зээлээр 2014 онд шинээр ашиглалтад орсон орон сууцыг 57,200,000 төгрөгөөр худалдан авсан.
Тухайн үед 40,400,000 төгрөгийг 20 жилийн хугацаагаар зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2034 онд дуусна. Сар бүрийн зээлийн эргэн төлөлт нь 350,000 төгрөг байдаг.
Эхнэр нь миний зөвшөөрөлгүйгээр Э.*******, Ч.******* нарт дээрх орон сууцыг худалдсан гэдгээ хэлээгүй. Энэ тухай би хожим мэдсэн.
, Э.*******, Ч.******* нар нь 2020 онд орон сууцыг 55,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон. Орон сууцны үнэ 25,000,000 төгрөгийг дансаар аваад үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 1 жилийн дотор төлнө гэж харилцан тохиролцож, улмаар орон сууцыг суллан өгч, одоо Э.*******, Ч.******* нар амьдардаг талаар хожим мэдсэн.
миний хувьд орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Э.*******, Ч.******* нартай уулзах, шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй, учраа олохгүй байсан.
Солонгос Улсад Монгол Улсаас ирсэн өмгөөлөгчөөс итгэмжлэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдсэн болно. Хэдийгээр бидний өмчлөлд орон сууц бүртгэлтэй ч банкны барьцаанд байдаг.
Барьцаанаас чөлөөлөгдсөн үед орон сууцаа хариуцагч нарын нэр дээр шилжүүлж өгөхгүй. Би орон сууцаа одоогийн зах зээлийн ханшаар худалдан борлуулж, Улаанбаатар хотод орон сууц авахаар төлөвлөж байгаа болно.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу миний өмчлөлийн орон сууцыг Э.*******, Ч.******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.
3. Татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
4. Татгалзлын үндэслэл: Э.*******, Ч.******* бид тэй ярилцаж, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор сумын 5 дугаар багийн 9 дүгээр байрны 22 тоот, 52 м квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг 55,000,00 төгрөгөөр худалдан авахаар, үнийг нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцож, худалдах худалдан авах гэрээ байгуулсан
Энэхүү гэрээнд , Э.******* нар гарын үсэг зурсан. нь орон сууцаа худалдах үедээ Миний нөхөр Солонгост Улсад ажилладаг, бид хоёр орон сууцаа худалдахаар болсон. Орон сууцны үнийг төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэж бидэнд итгүүлж, орон сууцаа суллаж өгсөн.
Тухайн орон сууц нь засвар хийхгүй бол шаардлага хангахгүй байсан учраас дотор талыг бүрэн засварлаж, хаалгыг сольж, 3,800, 000 төгрөгийг зарцуулсан.
Орон сууцны үнийн урьдчилгаанд 34,000,000 төгрөг төлж, үнийг сар бүр төлсөөр 2020 оны 08 дугаар сараас эхлэн 2024 оны 05 дугаар сарыг хүрэл хугацаанд 49,750,000 төгрөг төлсөн.
Э.*******, Ч.******* бид орон сууцны үнэ, засвар зардалд нийт 53,550,000 төгрөгийг гарсан. ийн нөхөр нь 2021 оны 09 дүгээр сард Э.******* над руу зурвас, бичлэг явуулаад Орон сууцны үнийг үлдэгдлийг хурдан өг, хэрэв өгөхгүй бол манайх орон сууцаа одоогийн зах зээлийн ханшаар зарна гэж дарамталсан.
Үүнээс хойш , нар байнга дарамталдаг болсон. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Миний эхнэр надад мэдэгдэхгүйгээр миний орон сууцыг бусдад худалдсан байсныг би саяхан мэдлээ гэж ямар ч үндэслэлгүй, худлаа зүйл бичсэн нь , нарын бидэнд бичсэн зурвасаар үгүйсгэгдэнэ.
5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0320003914 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 9 дүгээр байрны 21 тоот хаягт байрлах, 52 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны үнэд төлсөн 49,750,000 төгрөг, засварын зардал 3,800,000 төгрөг, нийт 53,550,000 төгрөг гаргуулах тухай
6. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: Э.*******, Ч.******* бидний тухайд тэй худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан, тэй орон сууцны үнэ талаар аман хэлцэл хийсэн.
Талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж, орон сууцаа чөлөөлж, шилжүүлсэн болохоор бид хууль бусаар эзэмшээгүй, харин хуульд заасан хэлцлийн хэлбэрийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.
Харин нь орон сууцаа бидэнд худалдахдаа гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй, өмчлөх эрхээ шилжүүлээгүй, нөхөр ийн зөвшөөрлийг аваагүй, бүртгэлийн газарт бүртгүүлэхгүйгээр ийм үр дагаварт хүргэжээ.
Гэрээ хийх үед бид орон сууцныхаа үнийг төлж дуусангуут өмчлөх эрхээ гаргуулж авна гэж тохиролцож, байсан. нь бидэнд орон сууцаа худалдахаар ярилцаад Улаанбаатар хот руу шилжихээр болсон гэж итгүүлсэн байсан.
Бидний хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан байх тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, байрны үнэ болон засварын зардлаа гаргуулна.
7. Татгалзлын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулах тухай
8. Татгалзлын үндэслэл: миний нөхөр нь Э.*******, Ч.******* нарын хууль бус эзэмшлээс Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 9 дүгээр байрны 21 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг дэмжиж байна.
Харин Э.*******, Ч.******* нарын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Э.*******, бидний хооронд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.
Уг гэрээний гол нөхцөл нь дээрх орон сууцыг 55,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, үнийн урьдчилгаа 25,000,000 төгрөгийг даруй төлөх, үлдэх 30,000,000 төгрөгийг ондоо багтааж төлнө, тэр хүртэл хэдэн сар банкны зээлийн эргэн төлөлтийг хийнэ гэсэн боловч хэлсэн, ярьсандаа байж чадаагүй.
Э.*******, Ч.******* нар нь тохирсон хугацаандаа орон сууцны үнийг төлөөгүйн улмаас , бидний Улаанбаатар хотод орон сууц худалдан авахаар авахаар төлөвлөж байсан нь хэрэгжих боломжгүй болж, олон боломж хаагдаж, энэ хугацаанд сэтгэл санаагаар унаж, стресстэх зэргээр бидний амьдралд таагүй олон зүйл болсон.
Орон сууцыг Э.*******, Ч.******* нарт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш өнөөдрийг хүртэл манай орон сууцанд амьдарсан атлаа байрны зээл 350,000 төгрөгийг төлсөн 45 удаагийн төлөлт 15,750,000 төгрөгийг буцааж төлөхгүй. Энэ мөнгөн хөрөнгийг орон сууцны түрээсийн төлбөрт суутгаж авна гэж хугацаандаа орон сууцны үнийг төлөөгүй цагаас эхлэн хэлж ирсэн.
Харин дарамталж байгаагүй, зохих шаардлага тавьж, Үнийн үлдэгдлийг өгөхгүй бол наймаагаа буцаая, сар бүрийн төлөлтийг байрны түрээсэнд тооцно гэж удаа дараа сануулж зурвас байсан.
, бид шинэ орон сууц худалдан аваад 8 жил болоод Э.*******, Ч.******* нарт шилжүүлсэн. Манайх охин хүүхдүүдтэй болохоор байр маань шинээрээ байсан би эдгээр хүмүүст орон сууцаа хүлээлгэж өгснөөс хойш Улаанбаатар хотод орон сууц түрээсэлж, амьдарсан.
Орон сууцыг худалдан авахдаа намайг Улаанбаатараас дуудаж, нялх хүүхэдтэй манайд орон сууцаа зарчих гэж олон хүний урдуур орж, олон боломжийг хааж, орон сууцыг худалдан авсан.
Э.*******, Ч.******* нар нь манайх ондоо багтаагаад үнийг төлнө, харин гэрээгээ жилээр хийе гэж эхнэр нь намайг залилан мэхэлж, гэрээ гэх зүйл хийсэн боловч үнийг нь ондоо багтааж төлөөгүй, харин нэхүүлж байж, жилийн дараа 9,000,000 төгрөг шилжүүлж байсан.
Орон сууцны үнийг төлөлтөө хугацаандаа хийхгүй байхад нь наймаагаа буцаая байр суллаж өг, сар бүрийн төлж байгаа мөнгийг орон сууцны түрээсэнд суутгаж авна гэж хэлсээр ирсэн билээ.
Би анх орон сууцаа худалдахдаа нөхөртөө хэлээгүй. Яагаад гэхээр энэ хоёр хүнийг хэлсэн ярьсан хугацаандаа үнийг төлчих байх гэж итгэсэн. Тухайн үед орон сууцаа худалдсан мөнгөөр Улаанбаатар хотод авах орон сууцны урьдчилгаанд өгөхөөр төлөвлөж байсан нь бүтэхгүй болоод яалт ч үгүй нөхөртөө үнэнийг хэлсэн.
Үүнийг нөхөр мэдээд дургүйцэж, энэ хүмүүст шаардлага тавьсан байх. Харин миний зүгээс сар бүрийн төлж байсан 350,000 төгрөг буюу 15,750,000 төгрөгийг төлөхгүй.
Харин 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 25,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 9,000,000 төгрөг нийт 34,000,000 төгрөгийг буцааж төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин орон сууцанд байранд засвар хийсэн 3,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
Бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Э.*******, Ч.******* нараас Улаанбаатар хотод орон сууц түрээсэлсэн хөлсөө нэхэмжилнэ. Яагаад гэвэл энэ Э.*******, Ч.******* нараас болж, санхүүгийн алдагдалд орсон, миний орон сууцанд 4 жил амьдарч байсан тул элэгдэл, хорогдлыг тооцохоо илэрхийлж байна.
9. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа/, , /, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-ийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 000221684 дүгээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/Ү-0320003914/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа/, /, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа//, Худалдах, худалдан авах гэрээ/огноо:2020.08.25/, Хас банк ХК-ийн дансны хуулга//, Хаан банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт//, Энх Нахиа ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23/2024 дүгээр үнэлгээний дүгнэлт
10. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Гэрч М.Мөнх-Оюуны мэдүүлэг, Үзлэгийн тэмдэглэл/гэрэл зургийн үзүүлэлт/
11. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Худалдах, худалдан авах гэрээ/огноо:2020.08.25/, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга/Э.*******/, дууны бичлэг/VCD 2 ширхэг/
12. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-ийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/471 дүгээр албан бичиг, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0320003914 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэрэг
Үндэслэх нь:
1. Шүүх хуралдаанаар үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, хариу тайлбар, хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл/гэрэл зургийн үзүүлэлт/, дууны бичлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч Э.*******, Ч.******* нарт холбогдуулан Гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг аваагүй гэх үндэслэлээр эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0320003914 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 9 дүгээр байрны 21 тоот хаягт байрлах, 52 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө/цаашид орон сууц гэх/-ийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ./1 хавтаст хэргийн 1-2 хуудас/
Хариуцагч Э.*******, Ч.******* нар нь Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ./1 хавтаст хэргийн 47 хуудас/
Улмаар хариуцагч Э.*******, Ч.******* нар нь нэхэмжлэгч болон хариуцагч нарт холбогдуулан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэх үндэслэлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцны үнэд төлсөн 49,750,000 төгрөг, засварын зардал 3,800,000 төгрөг, нийт 53,550,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ./1 хавтаст хэргийн 29-30 хуудас/
Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь орон сууцны үнэд төлсөн 34,000,000 төгрөгийг хариуцагч Э.*******, Ч.******* нарт буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч, Орон сууцны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй, Хас банк ХК-ийн зээлд төлсөн 15,750,000 төгрөгийг орон сууцны хөлсөнд суутгаж, элэгдэл хорогдлыг хасаж тооцно гэх үндэслэлээр хариуцагч Э.*******, Ч.******* нарын сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг эс зөвшөөрч, маргажээ./1 хавтаст хэргийн 95-96 хуудас/
Үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, хариу тайлбараас үзэхэд орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, орон сууцны эзэмшил нь хууль ёсны эсэх, эзэмшил шилжих үед орон сууц нь биет байдлын доголдолтой байсан эсэх нь зохигчийн маргааны зүйл болжээ.
2. Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-ээс олгосон 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 000221684 дүгээр Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ/1 хавтаст хэргийн 131 хуудас/-нээс үзэхэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 9 дүгээр байрны 21 тоот хаягт байрлах, 52 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр , , нарын нэр бүхий 3 хүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна.
Уг орон сууцыг 55,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр худалдагч болон худалдан авагч Э.******* нар бичгээр байгуулж, гарын үсэг зуржээ./1 хавтаст хэргийн 32-33 хуудас/
Үүнээс үзэхэд , Э.******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
Учир нь худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
3. , Э.******* нарын хооронд бичгээр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад тусгасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Учир нь худалдах, худалдан авах гэрээ нь үүргийн буюу суурь хэлцэл юм. Уг хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгийн өмчлөх эрх шууд үүсэхгүй, харин эд хөрөнгийг харилцан солилцох үүрэг үүсдэг.
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь мөнгөн хөрөнгийн өмчлөх эрхийг худалдагчид шилжүүлэх үйлдлийг тус тус гүйцэтгэхийг Иргэний хуулийн 109-111 дүгээр зүйлд тус тус заажээ.
Тодруулбал хөдлөх эд хөрөнгийн тухайд эзэмшил шилжсэнээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог бол үл хөдлөх хөрөнгийн тухайд өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.
Энэ талаар Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасан байх бөгөөд эдгээрийг өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл гэдэг.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд хэлцэлд бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага тавигджээ.
Харин үүрэг үүсгэх хэлцэлд хамаарах худалдах, худалдан авах гэрээ болон хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэлд хуулиар тусгайлсан хэлбэрийн шаардлага тавиагүй байна.
Үүрэг, өмчийн хэлцлийг тус тусдаа бие даасан хэлцэл хэмээн тооцож, хүчин төгөлдөр эсэхийг шийдвэрлэхэд нэг нь нөгөөдөө шууд нөлөөлөхгүй гэж үзэх нь хийсвэрлэх зарчим юм. /Б.Буянхишиг,Иргэний эрх зүйн удиртгал,дөрөвдүгээр хэвлэл,(2021),х112/
Хууль тогтоогч хийсвэрлэх зарчмыг тогтоох болсон үндэслэл нь эрх зүйн харилцааны баталгаат байдлыг хангах зорилготой./Б.Тэмүүлэн, Д.Энхзул, Б.Буянхишиг,Иргэний эрх зүйн ерөнхий анги, анхны хэвлэл,(2010),х47/
Худалдагч , худалдан авагч Э.******* нар нь өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлээгүй, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийн хэлцэл буюу худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл болохгүй.
4. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэжээ.
Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж мөн зүйлийн 128.3 дахь хэсэгт заажээ.
Хуулийн дээрх хэсэгт зөвхөн гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг зохицуулдаг тул гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг авах нь гэр бүлийн гишүүдийн бие биедээ тавих шаардлагад хамааралтай болохоос гэр бүлийн гишүүн бус гуравдагч этгээдэд холбогдуулан гаргасан шаардлагын эрх зүйн үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэгч нь эхнэр нь орон сууцыг худалдахдаа бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй үндэслэлээр хариуцагч Э.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцыг буцаан гаргуулахаар шаардлага гаргах боломжгүй.
Энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч нь орон сууцыг худалдан авсан гэр бүлийн гишүүн бус этгээд болох хариуцагч Э.*******, түүний нөхөр Ч.******* нарт холбогдуулан дээрх шаардлагыг гаргадаг болохоос эхнэр д холбогдуулан уг шаардлагыг гаргадаггүй болохыг дурдах нь зүйтэй.
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд ...Хариуцагч Ч.*******н өмчлөлийн гэх гар утсанд суулгасан messenger нэртэй аппликейшн/хэрэглүүр/-рүү нэвтрэхэд ******* ******* гэсэн нэртэй хэрэглэгчийн эрхээр нэвтэрсэн байв. Уг ******* ******* нэртэй хэрэглэгчээс Ochko Ochgerel, Batsuuri Batmonkh гэсэн нэр бүхий 2 messenger нэртэй аппликейшн/хэрэглүүр/-ийн хэрэглэгчтэй харилцсан зурвасыг бүхэлд нь хуулбарлаж/screenshot/, зургаар үзлэгийн тэмдэглэлд хавсаргав... гэжээ./1 хавтаст хэргийн 234-235 хуудас/
Уг үзлэгийн тэмдэглэлийн хавсралт гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд messenger нэртэй хэрэглүүр/аппликейшн/-ийн ******* ******* нэртэй хэрэглэгч нь уг цахим хуудасны Ochko Ochgerel, Batsuuri Batmonkh гэсэн нэр бүхий 2 хэрэглэгчтэй зурвас/chat/-аар харилцаж байжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 236 хуудаснаас 2 хавтаст хэргийн 117 хуудас/
Эдгээр messenger хэрэглүүрийн ******* ******* нэртэй хэрэглэгч нь хариуцагч Э.*******, Ochko Ochgerel гэсэн нэртэй хэрэглэгч нь хариуцагч , Batsuuri Batmonkh нэртэй хэрэглэгч нь нэхэмжлэгч болох талаар хэргийн оролцогч маргаагүй.
Нэхэмжлэгч нь Odoo vg duugai 2020 onii 07 sariin 28 naas hoish sar bvr doloon zuun myangaar tootsoj bodno gedgiig mash todorhoi helsen shv, Bid ilvvdee garsan bair sawaa ta nart guij uguugvi shv. Nimai hol baigaa bolhoor ene yahuu gej bodood eleg bariad bh shig bn. Tegehgvi shv zaluusaa, 3 jil harlaa, hvleelee odoo chadahgvi, Heden tugrug ugsiin teriigee sain tootsoj munii helsneer 2020.07.28 naas algangi tootsood vldsen mungiig chini uguud saltsgaaya, Butsaasan ch butsaagaagvi ch 2020.07.28 hoish aldangi tootsoj vldegdelee gvitseej awna, tegj tulj chadhiimvv tanaih гэсэн зурвас болон дууны бичлэгийг тус тус хариуцагч Э.*******д илгээж, хоорондоо харилцаж байсан үйл баримт гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байна./2 хавтаст хэргийн 15-17 хуудас/
Хариуцагч Ч.*******гаас иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн.нэхэмжлэгч өөс хариуцагч Э.*******д зурвасаар илгээсэн дууны бичлэгт Та хоёр бид хоёроос өөр хүнтэй наймаа хийгээд хугацаандаа үнийг өгч чадаагүй байсан бол аль хэдийн хөөгдөөд гарчихсан байгаа гэдгийг сайн бодоорой. Танайх 2021 оны 07 дугаар сард бүх төлбөрөө шилжүүлээд байраа шилжүүлээд авах боломжтой байсан. Цаасан дээр бичсэн гэрээ чинь хүртэл байна. 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш одоог хүртэл байранд амьдарч байгаа хөлсөө сарын 700,000 төгрөгийг бодож, манайд төлнө. Бид хоёр өвөл чамтай утсаар яриад өмнө нь хэлж, сануулсан... гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дууны бичлэгийг зохигчийн тайлбартай харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлэхэд нэхэмжлэгч нь эхнэр ийн хариуцагч Э.*******тай 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан учраас уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анх 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд маргаагүй байна.
болон Э.******* нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний талаар хожим мэдсэн гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ болон Э.******* нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн агуулгаар маргадаг боловч гэрэл зургийн үзүүлэлт, дууны бичлэгийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсны дараагаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа нь уг гэрээг нэхэмжлэгч анхнаасаа мэдэж байсан учраас хүчин төгөлдөр хэмээн тайлбарласныг дурдах нь зүйтэй.
Худалдагч нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн гол үүргээ биелүүлж, 2020 оны 08 дугаар сард орон сууцыг худалдан авагч Э.*******ы эзэмшилд шилжүүлсэн, үүнээс хойш өдийг хүртэл уг орон сууцанд Ч.*******, Э.******* нар амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогддог.
Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь өөрийнх нь зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тохиолдолд нь тухайн үедээ зөрчигдсөн гэж үзэж буй эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан.
Гэтэл эхнэр нь худалдах, худалдан авах гэрээг биелүүлж, орон сууцны эзэмшлийг бодитоор шилжүүлсэн, Э.******* нь орон сууцны үнийн тодорхой хэсгийг төлсөн үйл баримтын дараагаар нь уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байна.
Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл , Э.******* нарын хооронд бичгээр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин гийн тухайд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн зарим чадамжтай байжээ.
Иргэний эрх зүйн зарим чадамжтай хүний өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч хийхээр Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасны дагуу эх нь охин г хуулийн дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлж, Э.*******тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.
5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэжээ.
Хуулийн дээрх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүйн дээр , Э.******* нарын хооронд бичгээр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр байна.
Иймд орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн орон сууц болон уг үл хөдлөх хөрөнгийн үнэд төлсөн 49,750,000 төгрөгийг харилцан буцаалгах агуулга бүхий үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй.
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь өөрийнх нь зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн агуулга бүхий үндэслэл заасан атлаа хариуцагч Э.*******, Ч.******* нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг гаргуулахаар шаардлага гаргажээ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл хоорондоо эрх зүйн зөрчилтэй нь илэрхий боловч шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангахын үүднээс түүний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн болно.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасныг үндсэн нэхэмжлэгч нь хариуцагч Э.*******, Ч.******* нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг гаргуулахаар шаардсан учир шүүхээс тодорхой эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.
Хуулийн дээрх хэсэгт дурдсан өмчийн эрх зүйн шаардах эрх нь уг шаардлагыг гаргах бүхий этгээд нь өмчлөгч байх, шаардлагыг биелүүлэх этгээд нь эзэмшигч байх, хариуцагч этгээд нь уг эд хөрөнгийг эзэмших эрхгүй/хууль бус эзэмшил/ байх гэсэн урьдчилсан нөхцөлтэй.
Энэхүү урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан тохиолдолд хөрөнгөө бусдын хууль эзэмшлээс шаардах эрх өмчлөгчид үүсэх бөгөөд энэхүү иргэний хэргийн тухайд хариуцагч Э.*******, Ч.******* нар нь нэхэмжлэгч ийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг хууль бусаар эзэмшсэн гэх байдал хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Учир нь Э.*******, Ч.******* нар нь тэй байгуулсан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцыг эзэмшсэн байх тул хууль бус эзэмшил гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэжээ.
Э.*******, Ч.******* нар нь тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, тодруулбал худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээрх өөрийн мэдэлдээ авсан хууль ёсны эзэмшигч болно.
Нэхэмжлэгчид хариуцагчаас орон сууц чөлөөлүүлэх шаардах эрх үүсээгүй учир уг шаардах эрхийг хүчин төгөлдөр эсэх, дуусгавар болсон эсэх, хэрэгжүүлэх боломжтой эсэх зэрэг шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.
Дээрх үндэслэлээр Э.*******, Ч.******* нарын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэжээ.
, Э.******* нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны чанарын талаар заагаагүй тул хүн суурьшин амьдрах зориулалтаар ашиглах боломжтой тохиолдолд уг орон сууцыг биет байдлын доголдолгүй гэж үзэх юм.
Учир нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг "орон сууц" гэж тодорхойлжээ.
Гэрч Бууралынхан овгийн Магсарын Мөнх-Оюуны мэдүүлэгт Хэдэн жилийн өмнө Ч.******* нь манайх байр авсан. Засвар хийх шаардлагатай байна та үзээд үнэ ханшаа тохироод засвар хийгээд өгөөч гэсэн. 2 дугаар 10 жилийн сургуулийн арын 5 давхрын 2 өрөө байранд засвар 2 хаалга суулгаж, 2 өрөөний тааз бүрэн зассан. Ханын мөөгөнцөртсөн хэсгийг хуулж, бүрэн өрөөнд бүтэн замаска хийж, обой наасан. Засварын материал худалдан авах 3,000,000 төгрөг орсон гэж хэлсэн. Ажлын хөлсөнд 800,000 төгрөг авсан. Уг байранд засвар хийх зайлшгүй шаардлагатай байсан. Бүх хана нь 70-80 см мөөгөнцөртэй байсан гэжээ./1 хавтаст хэргийн 229-230 хуудас/
Уг гэрчийн мэдүүлгээс үзэхэд орон сууцанд засвар хийх шаардлагатай байсныг үгүйсгэхгүй ч хүн суурьшин амьдрах зориулалтаар ашиглах боломжгүй байсан гэж дүгнэж, улмаар худалдагч талыг биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж буруутгах боломжгүй байна.
Худалдах, худалдан авах гэрээгээр нь орон сууцанд засвар хийсний үндсэн дээр Э.*******, Ч.******* нарын эзэмшилд шилжүүлэн өгөх үүрэг хүлээгээгүй байна.
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт Дараах тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана, уг хэсгийн 255.1.1 дэх заалтад эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэжээ.
Э.*******, Ч.******* нар нь орон сууцыг биет байдлын доголдолтой гэж үзэж буй тохиолдолд 2020 оны 08 дугаар сард ээс уг орон сууцыг хүлээн авах үедээ уг доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авчээ.
Иймд Э.*******, Ч.******* нар нь орон сууцны засварын зардал 3,800,000 төгрөгийг , Ч.******* нараар нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах боломжгүй.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэжээ.
Хуулийн дээрх хэсэгт заасан эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр шаардах эрхтэй нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул Э.*******, Ч.******* нарын , Ч.******* нараас орон сууцын засварын зардал 3,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
8. Худалдан авагч Э.******* нь орон сууцны үнэд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 25,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 9,000,000 төгрөг, нийт 34,000,000 төгрөгийг худалдагч д төлсөн нь зохигчийн тайлбар, Хаан банк ХК дахь Э.*******ы депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байх бөгөөд уг энэхүү үйл баримтын талаар хэргийн оролцогч маргаагүй.
Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-ийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/471 дүгээр албан бичиг, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0320003914 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэрэг-т авагдсан 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1210010851 дүгээр Зээлийн гэрээ-гээр үзэхэд , нар нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2034 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд жилийн 8 хувийн хүүтэй 44,000,000 төгрөгийн зээлийг Хас банк ХК-д төлөх үүрэг хүлээжээ./1 хавтаст хэргийн 136-141 хуудас/
Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор , нар нь орон сууцыг Хас банк ХК-д барьцаалж, 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1210010851 дүгээр Барьцааны гэрээ байгуулжээ./1 хавтаст хэргийн 142-152 хуудас/
Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 4 дэх заалтад Худалдан авагч тал орон сууцны ипотекийн зээлийн төлбөр 350,000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдрийн дотор орон сууцны үлдэгдэл төлбөрийг барагдуулж, дуустал төлөх үүрэг хүлээнэ гэжээ.
Уг гэрээний заалтын дагуу орон сууцны зээлд Э.*******, Ч.******* нарын төлсөн 15,750,000 төгрөгийг , нар нь орон сууцны хөлсөнд суутгана гэж, Э.*******, Ч.******* нар нь орон сууцны үнэд төлсөн гэж харилцан маргажээ.
Гэвч уг маргаантай асуудлаар зохигч нь нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, шүүхээс зохигчийн шаардлагаас өөр зүйлийг шийдвэрлэх боломжгүй тул энэхүү иргэний хэргээс тусдаа бие даасан нэхэмжлэлээр шийдвэрлэгдвэл зохих маргаан зохигчийн хооронд үүссэн байгааг дурдах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэжээ.
Хариуцагч Э.*******, Ч.******* нарын нэхэмжлэгч өд холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцны үнэ, засварын зардал гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэгч ийн хариуцагч Э.*******, Ч.******* нарт холбогдох орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байх тул сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэнэ.
Уг сөрөг нэхэмжлэлд энэхүү иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцоогүй ийг хариуцагчаар тодорхойлсон нь боловч нэхэмжлэгч ийн тухайд ийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргаагүй, ийн тухайд ч өөрийгөө хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргаагүй тул процессын хэмнэлттэй байх зарчим болон хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангаж, тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 131/ШЗ2024/01548 дугаар шүүгчийн захирамжаар энэхүү иргэний хэрэгт ийг хариуцагчаар татан оролцуулсан.
Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчээс гадна өөр этгээдийг хариуцагчаар татан оролцуулсан энэхүү шүүхийн ажиллагааны улмаас хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй, хязгаарлагдаагүй бөгөөд зохигчийн хооронд үүссэн маргааныг үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн хүрээнд нэг ажиллагаагаар хянан шийдвэрлэгдсэн болно.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт Нэхэмжлэлийн үнийг дараах байдлаар тодорхойлно, уг хэсгийн 63.1.2 дахь заалтад эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр, 63.1.6 дахь заалтад үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр гэжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагч Э.*******, Ч.******* нарт холбогдох нэхэмжлэлээ орон сууц чөлөөлүүлэх гэж тодорхойлсон хэдий ч угтаа үл хөдлөх гаргуулах тухай шаардлага болно.
Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-ээс олгосон 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 000221684 дүгээр Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ-нд орон сууцны үнийн дүн тусгагдаагүй байна.
Энэ тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь заалтад хамааруулж, эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж, зохих улсын тэмдэгтийн хураамжийг төлнө.
Зохигчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 55,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
Хуулийн дээрх заалтын дагуу худалдах, худалдан авах гэрээний талууд нь харилцан хүсэл зоригоо илэрхийлж, тэгш эрхийн үндсэн дээр үнийн хэмжээг тодорхойлж, гэрээ байгуулдаг болно.
Энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч нь хариуцагч Э.*******, Ч.******* нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнг 55,000,000 төгрөгөөр тодорхойлж, ногдох улсын тэмдэгтийн хураамжид 432,950 төгрөг төлөх байжээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.
Нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч зохигчид улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан хариуцуулах тухай дээрх зохицуулалт нь сөрөг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч зохигчид улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан хариуцуулахад нэг адил хамаарна.
Шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч ийн хариуцагч Э.*******, Ч.******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг/1 хавтаст хэргийн 6 хуудас/-ийг, хариуцагч
Э.*******, Ч.******* нарын нэхэмжлэгч болон хариуцагч нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,700 төгрөг/1 хавтаст хэргийн 31 хуудас/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.
Зохигчийн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан хариуцуулахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 362,750 төгрөгийг нэхэмжлэгч өөс гаргуулан улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ийн хариуцагч Э.*******, Ч.******* нарт холбогдох эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0320003914 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 9 дүгээр байрны 21 тоот хаягт байрлах, 52 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Э.*******, Ч.******* нарын нэхэмжлэгч болон хариуцагч нарт холбогдох эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0320003914 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор сумын 5 дугаар багийн 9 дүгээр байрны 21 тоот хаягт байрлах, 52 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны үнэд төлсөн 49,750,000 төгрөг, засварын зардал 3,800,000 төгрөг, нийт 53,550,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч ийн хариуцагч Э.*******, Ч.******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Э.*******, Ч.******* нарын нэхэмжлэгч болон хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа 425,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч өөс 362,750 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ