| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00323/И |
| Дугаар | 145/ШШ2024/00332 |
| Огноо | 2024-08-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 145/ШШ2024/00332
| 2024 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 145/ШШ2024/00332 | Арвайхээр сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ............... сумын............ дугаар баг, ........... дугаар байрны ............. тоотод байрлах, “...............” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............ сумын ............. дугаар баг, ............... тоотод оршин суух, .............. онд төрсөн, ............. настай, ............ овгийн ................ын Н...................д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 12492799.95 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Н................ийн гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “........................” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г..................шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “.” .......................ХХК-ийн зээлийн твөөс ******* тоот зээлийн гэрээг байгуулан өөрийн эзэмшлийн ............... улсын дугаартай . маркийн машин ..................барьцаалан 8000000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулж Хаан банк дахь .................. тоот дансаар дамжуулан зээлийг бүтэн дүнгээр шилжүүлэн авсан. Зээлийн гэрээний хавсралт 1 дагуу зээлийг хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 8000000 төгрөг, хүү 4492799.95 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 12492799.95 төгрөгийн төлбөрийг зээлдэгчээс барьцаа хөрөнгөөр гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Н.................. шүүхэд гаргасан тайлбартаа: “........................” ХХК-ийн нэхэмжилсэн 12492799.95 төгрөгийг 2 хувааж буюу 2024 оны 09 дүгээр сарын 30-нд 6000000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 6492799.95 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “................” ХХК нь хариуцагч Д.Н................д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 12492799.95 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Н................ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 12492799.95 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгч “..............” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г...................... зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “...............” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг болох 12492799.95 төгрөгийг хариуцагч Д.Н.................. төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Н........аас 107417.5 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 214835 төгрөгний 50 хувь болох 107417.5 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас буцаан тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 214835 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА